Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1092

 

  2019         07         08                                       2019/ШЦТ/1092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Т.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д т холбогдох эрүүгийн 1906 02984 1363 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Т.Д , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Д  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайнь виллаж хотхоны автомашин орж, гарах хаалтыг хууль бусаар гэмтээж 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 11-ний өглөө Лувсанцэрэн, Өлзийсайхан хоёр яриад Лувсанцэрэнг ирээд аваач гэсэн. Очоод тэндээ нэг шил архи хамт уусан. Тэгээд тэр хаалтыг гэмтээсэн байна лээ. Энэ буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лувсанцэрэнг авах гээд тэр айлд ороход тэнд байсан хүмүүс архи ууж байсан ба би дотор ороод 1 шил архийг гурвуулаа хувааж уусан, тэгээд найзынхаа хамт байрнаас нь гарч явахдаа тус байрны машин орж гардаг 2 хаалтыг эвдэлсэн байсан. Маргааш нь над руу цагдаагаас ярихаар нь би мэдсэн. Манай найз мөн согтуу байсан болохоор бид хоёр яг юунаас болоод эвдэлсэн гэдгээ санахгүй байгаа, хоорондоо болон өөр хүмүүстэй хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-38 дугаар хуудас/,

Хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Саншайнь вилла хотхоны харуул хамгаалалтыг хариуцан ажиллуулдаг ба 2019 оны 05 дугаар сарын 11-ний 20 цагийн орчимд манай байрны дунд байдаг машин орж, гарах хаалтыг үл таних 2 эрэгтэй хүн гарч явахдаа эвдэлж гэмтээсэн байсныг хяналтын камерын бичлэгээс шүүж мэдсэн. Хяналтын камер шүүж үзэхэд 333 дугаар байрны 2 дугаар орцны 16 давхраас 2 эрэгтэй хүн бууж гараад хаалтыг дээш нь хүчээр сөхөж хугалаад дараа нь 2 дахь хаалтыг зам руу түлхэж хөшиж хугалаад зам гараад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Манай хотхон одоогийн байдлаар СӨХ-гүй байгаа бөгөөд уг хаалтуудыг манай компани хариуцаж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-21 дүгээр хуудас/,

Гэрч Ю.Лувсанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайнь хотхонд найз Өлзийсайханы найзынд очсон, тэгээд Өлзийсайхантай хамт 2 шил архи уусан, удалгүй найз Далайбаяр луу залгаад ярьсан байсан, гэхдээ ярьсан эсэхээ санахгүй байгаа, сүүлд сонсоход Өлзийсайхан бид хоёр ярьж дуудсан юм шиг байсан. Маргааш нь Далайбаяраас уг хотхоны гадна байрлах автомашины орж гарах хаалтыг Далайбаяр бид хоёр дээш нь сөхөж байгаа бичлэг, үзсэн. Уг бичлэг дээр би мөн байсан тухайн үед саарал бэлтгэлийн өмд, бор өнгийн богино куртик өмссөн, цагаан өнгийн пүүзтэй байсан юм. Бид хоорондоо болон бусадтай маргалдсан зүйл байхгүй, ямар учраас эвдэлсэн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Хатуу дискнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 16 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Д  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайнь виллаж хотхоны автомашин орж, гарах хаалтыг хууль бусаар гэмтээж 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лувсанцэрэнг авах гээд тэр айлд ороход тэнд байсан хүмүүс архи ууж байсан ба би дотор ороод 1 шил архийг гурвуулаа хувааж уусан, тэгээд найзынхаа хамт байрнаас нь гарч явахдаа тус байрны машин орж гардаг 2 хаалтыг эвдэлсэн байсан. Маргааш нь над руу цагдаагаас ярихаар нь би мэдсэн. Манай найз мөн согтуу байсан болохоор бид хоёр яг юунаас болоод эвдэлсэн гэдгээ санахгүй байгаа, хоорондоо болон өөр хүмүүстэй хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-38 дугаар хуудас/, хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Саншайнь вилла хотхоны харуул хамгаалалтыг хариуцан ажиллуулдаг ба 2019 оны 05 дугаар сарын 11-ний 20 цагийн орчимд манай байрны дунд байдаг машин орж, гарах хаалтыг үл таних 2
эрэгтэй хүн гарч явахдаа эвдэлж гэмтээсэн байсныг хяналтын камерын бичлэгээс
шүүж мэдсэн. Хяналтын камер шүүж үзэхэд 333 дугаар байрны 2 дугаар орцны
16 давхраас 2 эрэгтэй хүн бууж гараад хаалтыг дээш нь хүчээр сөхөж хугалаад
дараа нь 2 дахь хаалтыг зам руу түлхэж хөшиж хугалаад зам гараад явж байгаа
дүрс бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-21 дүгээр хуудас/, гэрч Ю.Лувсанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайнь хотхонд найз Өлзийсайханы найзынд очсон, тэгээд Өлзийсайхантай хамт 2 шил архи уусан, удалгүй найз Далайбаяр луу залгаад ярьсан байсан, гэхдээ ярьсан эсэхээ санахгүй байгаа, сүүлд сонсоход Өлзийсайхан бид хоёр ярьж дуудсан юм шиг байсан. Маргааш нь Далайбаяраас уг хотхоны гадна байрлах автомашины орж гарах хаалтыг Далайбаяр бид хоёр дээш нь сөхөж байгаа бичлэг үзсэн. Уг бичлэг дээр би мөн байсан тухайн үед саарал бэлтгэлийн өмд, бор өнгийн богино куртик өмссөн, цагаан өнгийн пүүзтэй байсан юм. Бид хоорондоо болон бусадтай маргалдсан зүйл байхгүй, ямар учраас эвдэлсэн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/, хатуу дискнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-12 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 16 дугаар хуудас/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 27-28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Д т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Т.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан  хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.