| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04368/И |
| Дугаар | 102/ШШ2016/04427 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04427
2016 оны 06 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04427
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22а байр, 79 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ЦЖ59041568, 55 настай, эмэгтэй, Тамир гэлэн нар овогт Жамъяны Цэнд-Аюушийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 дүгээр конторын харъяа хүнсний барааны 53 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Ажлаас гарсан орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа боловч бүдгэрч, арилсан, архиваас шүүлгэсэн боловч баримт гарч ирээгүй тул тухайн хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал нь архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг засварласан нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш нь 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш, Эрчим хүчний Улсын хяналтын газарт, 1990 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын газарт тоолуурын засварчнаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбар, 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хүнсний Үйлдвэрийн ТМС-аас олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт, гэрч Г.Бадралсайханы Би Ж.Цэнд-Аюуштай 1988 онд УБЦТС-ны тоолуурын лабораторид хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Лхагвасүрэнгийн Би Ж.Цэнд-Аюушитай Эрчим хүчний хяналтын гаүрын тоолуурын лабораторид хамт ажилладаг байсан. Ж.Цэнд-Аюуш тоолуурын засварчин, би тохируулагч хийдэг байсан гэсэн мэдүүлэг, гэрч нарын худалдааны 4 дүгээр конторын харъяа 53 дугаар дэлгүүр хамт ажиллаж байсан баримт, Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн даргын 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 57 тоот Эрчим хүчний улсын хяналтын газраас орон тооны цомхотгол, зохион байгуулалт хийж, тус үйлдвэрт шилжүүлэн өгч байгаа эд хөрөнгө, ажиллах хүчийг хүлээн авах комисс байгуулсан тушаал, Түлш Эрчим хүчний Улсын хяналтын газрын 175 тоот Ж.Цэнд-Аюушийн ажлын үнэмлэх, Түлш Эрчим хүчний Улсын хяналтын газраас Ж.Цэнд-Аюушд мэргэжлийн зэрэг олгосон үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюушийг 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш, Эрчим хүчний Улсын хяналтын газарт, 1990 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын газарт тоолуурын засварчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тамир гэлэн овогт Жамъяны Цэнд-Аюушийг 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш, Эрчим хүчний Улсын хяналтын газарт, 1990 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын газарт тоолуурын засварчнаар ажиллаж байсан ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ