| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1001/Э |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1006
2019 06 24 2019/ШЦТ/1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 1906 03345 1408 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Чулуунчимэгийн нүүр рүү нь цохиж, газар унагаан толгой дээр нь дэвсэж, нүүрэн дээр нь татаж байсан тамхиа унтрааж түүний биед хуйх, дух, зүүн бугалга, мөр, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун хамрын угалзны түлэгдэлт зэрэг гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Билгүүн бид хоёр пиво хуваан уусан. Пиво ууж дууссаад Билгүүн зүгээр байж байснаа “танай ээж чинь намайг юу гэж байна” гэж асуухаар нь би “чи намайг фэйсбүүк дээр янз бүрээр бичсэнийг чинь мэдсэн учир их дургүй байгаа” гэтэл “чи надаас салах гэж байгаа юм байна” гээд нүүр, ам руу цохиж зодоод газар унагаан толгойн дээр дэвсээд байсан. Тэгээд би гар утсаа аваад ээж рүүгээ залгах гэтэл миний гар утсыг булаан авч хугалж эвдсэн. Би байрнаасаа гарах гээд үүдрүү мөлхөөд зугтах гэтэл хөлнөөс татаж оруулаад цохиж зодоод нүүрэн дээр татаж байсан тамхиа унтраасан. Билгүүн миний гар утасны мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-6 дугаар хуудас/,
Батлан хамгаалахын Эмгэг судлал шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹95 дүгнэлтэд “Д.Чулуунчимэгт хуйх, дух, зүүн бугалга, мөр, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун хамрын угалзны түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Чулуунчимэгийн нүүр рүү нь цохиж, газар унагаан толгой дээр нь дэвсэж, нүүрэн дээр нь татаж байсан тахиа унтрааж түүний биед хуйх, дух, зүүн бугалга, мөр, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун хамрын угалзны түлэгдэлт зэрэг гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Д.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Билгүүн бид хоёр пиво хуваан уусан. Пиво ууж дууссаад Билгүүн зүгээр байж байснаа “танай ээж чинь намайг юу гэж байна” гэж асуухаар нь би “чи намайг фэйсбүүк дээр янз бүрээр бичсэнийг чинь мэдсэн учир их дургүй байгаа” гэтэл “чи надаас салах гэж байгаа юм байна” гээд нүүр, ам руу цохиж зодоод газар унагаан толгойн дээр дэвсээд байсан. Тэгээд би гар утсаа аваад ээж рүүгээ залгах гэтэл миний гар утсыг булаан авч хугалж эвдсэн. Би байрнаасаа гарах гээд үүдрүү мөлхөөд зугтах гэтэл хөлнөөс татаж оруулаад цохиж зодоод нүүрэн дээр татаж байсан тамхиа унтраасан. Билгүүн миний гар утасны мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-6 дугаар хуудас/, Батлан хамгаалахын Эмгэг судлал шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹95 дүгнэлтэд “Д.Чулуунчимэгт хуйх, дух, зүүн бугалга, мөр, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун хамрын угалзны түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 15 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.