Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1073

 

  2019         07         04                                       2019/ШЦТ/1073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Э.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У ад холбогдох эрүүгийн 1906 02654 1185 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.У , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.У  нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Мандалмаагийн биед гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мандалмаагийн гаргасан уур бухимдал, түүний үйлдлийг тэвчиж чадалгүй, өөрийн уураа барьж дийлэлгүй түүнийг цохиж гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-33 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мандалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед хамтран амьдрагч Э.У ад зодуулсан. Би Одбаярыг “чи манай нөхрийг дандаа уруу татаж архи уудаг” гэсэн чинь Уранбат найзыгаа өмөөрч машинаасаа бууж ирээд намайг машиныхаа арын суудал руу чирж оруулаад зодсон. Уранбат намайг толгойн хэсэгт хоёр удаа, хамар руу нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан. Нүүрээ гараараа хамгаалсан чинь гартай хамт цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уранбат хаалгаа онгойлгоод “болиоч” гэсэн чинь Мандалмаа “дуугай бай, би чамаар заалгах юм уу” гээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгсэн чинь Уранбат нь Мандалмааг толгой руу нь цохисон. Мандалмаагийн хамарнаас цус гараад над руу эргэж хараад орилсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹5129 дүгнэлтэд “Б.Мандалмаагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт цус хуралт, хаван шалбаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 52-56 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.У  нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Мандалмаагийн биед гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мандалмаагийн гаргасан уур бухимдал, түүний үйлдлийг тэвчиж чадалгүй, өөрийн уураа барьж дийлэлгүй түүнийг цохиж гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-33 дугаар хуудас/, хохирогч Б.Мандалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед хамтран амьдрагч Э.У ад зодуулсан. Би Одбаярыг “чи манай нөхрийг дандаа уруу татаж архи уудаг” гэсэн чинь Уранбат найзыгаа өмөөрч машинаасаа бууж ирээд намайг машиныхаа арын суудал руу чирж оруулаад намайг зодсон. Уранбат намайг толгойн хэсэгт хоёр удаа, хамар руу нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан. Нүүрээ гараараа хамгаалсан чинь гартай хамт цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-23 дугаар хуудас/, гэрч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уранбат хаалгаа онгойлгоод “болиоч” гэсэн чинь Мандалмаа “дуугай бай, би чамаар заалгах юм уу” гээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгсэн чинь Уранбат нь Мандалмааг толгой руу нь цохисон. Мандалмаагийн хамарнаас цус гараад над руу эргэж хараад орилсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹5129 “Б.Мандалмаагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт цус хуралт, хаван шалбаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 12-13 дугаар хуудас/, хохирлын баримт /хэргийн 52-56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.У ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.У ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэснээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Мандалмаагийн нэхэмжлэлээс шатахууны үнэ, Батчимэгийн хэлмэрчээр ажилласны хөлсийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, ЭМЖЖ эмнэлгийн эмийн сангаас эм худалдан авсан баримт, үзлэгийн төлбөр, толгойн томограф зураг авахуулсан төлбөр, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр, хамрын хагалгааны нэхэмжлэл зэргийг үндэслэн Э.У аас 2.503.550 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мандалмаад олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.У  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.