Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1053

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа,

улсын яллагч: А.Сайнбаяр,

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,

хохирогч: Б.Б,                                        

шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806058560949  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С О, 19 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сумын тариалангийн талбайд тариачин ажилтай, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур  сумын  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: НЙ95060710,

Холбогдсон хэргийн талаар:

          С.О нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 6-13 тоотод байх хамаатаны ах Б.Б гэрээс нөөтбүүк хулгайлан авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2018 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо  37 дугаар байрны урд талд байсан автомашины зогсоолоос иргэн С.Гөмчлөлийн 33-81 УБИ улсын дугаартай портер автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Шүүгдэгч  С.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн Шар хаданд амьдардаг эгч Б гэрт хоносон юм. Тэгээд гэрт нь унтаж байгаад маргааш өглөө нь сэрсэн чинь манай эгч Б гэрээсээ гараад явсан ба миний бие гэрт нь ганцаараа үлдсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул Б эгчийн гэрт байсан нөөтбүүкийг авч зарахаар шийдсэн. Тэгээд нөөтбүүкийг нь гэрээс нь аваад гарсан. Уг нөөтбүүкийг Чингэлтэй дүүрэг рүү явдаг замд байдаг ТҮЦ-нд 130.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс хүнд өгөх ёстой байсан 70.000 төгрөгийг өгөөд үлдсэн 60.000 төгрөгийг нь өөртөө зарцуулсан гэжээ. /хх-н 18-19/    

         Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 8-ны орой 22.00 цагийн орчимд манай эгчийн хүүхэд болох С О манайд ирж хоносон. Маргааш өглөө нь буюу 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр би хүү болох Г хамт 12.00 цагийн үед ажлаар гадагшаа гарахаар болсон. Манайд О, миний төрсөн ах болох хөгжлийн бэрхшээлтэй Ц 2 үлдсэн. Хүү бид хоёрыг гарахад О фейсбүүк ороод хувцасаа угаагаад байж байя гэсэн. Би гарахдаа цай чанаад байж байгаарай гэж хэлээд гарсан. Орой 16.00 цагийн орчимд гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан. Хаалгаа онгойлгоод ортол ах ганцаараа байсан. Би гаднаас угаасан хувцасаа оруулчихаад нөөтбүүкээ хайтал байхгүй байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. О ээжтэй холбоо барьж болсон асуудлыг хэлсэн нөөтбүүкээ авмаар байна гэжээ.  /хх-н 11-16/  

         Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн эзэмшлийн Портер маркийн  ӨБИ улсын дугаартай машинаар нүүрсэнд явчихаад орой 22.00 цагийн орчимд Налайх дүүргийн төвд байдаг биллярдны тоглоомын газрын автомашины зогсоол дээр машинаа асаалттай орхичихоод тоглоомын газар луу орж гадуур хувцасаа авчихаад гараад иртэл зогсоол дээр тавьсан байсан миний машин алга болчихсон байсан. Тэгээд би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Миний машиныг авч явсан хүнийг би ерөөсөө харж байгаагүй танихгүй хүн байна. Миний машиныг үнэлгээнд оруулахад 325.000 төгрөгийн хохирол гарсан. Энэ мөнгийг төлүүлж авмаар байна гэжээ. /хх-н 57-59/

           Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр миний эзэмшлийн  УБЕ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг зогсоолд зогсож байх үед нь тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээсэн. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд 239.000 төгрөгний хохирол учирсан. Тухайн үед миний машиныг манай нөхөр Б жолоодож явсан юм гэжээ. /хх-н 61-64/

          Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 5-ны орой 21.30 цагийн орчимд Захиргааны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн  УНЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машинаа байрлуулаад 37 дугаар байрны подвольд байдаг билльярд руу орж тоглосон. Араас Г ирж цуг тоглож байгаад 23.00 цагийн орчимд машинаа нормалдхаар гараад буцаж ирээд хэдэн минут байж байтал Г  дараа орж ирэхдээ миний машин байдаггүй гэсэн. Тэгэхээр нь гайхаад гартал Г машин байхгүй харин миний машины зүүн талын хаалганаас нь урд гупер хүртэл зураас гарсан, дохио хагарсан байсан.  машиныг авч хөдлөхдөө миний машиныг мөргөсөн байх гэж бодож байна гэжээ. /хх-н 65/

          Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү С.О нь зан чанарын хувьд маш их аймхай, төлөв даруу бүрэг ичимхий хүүхэд байгаа юм. Бага насандаа хурдан морь унаж аав, ээждээ туслаж өссөн их хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Миний хүү өмнө нь өөрөөсөө олон эгч архи уудаг хүүхэнтэйгээ сууснаас болоод зан ааш нь маш их эвдэрсэн. Уг эмэгтэй нь миний хүүгээс 13 насаар эгч хүүхэн байсан. Бидний амьдрал их хүнд. Миний том хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, би айлын үхэр сааж Төв аймгийн Борнуур суманд амьдарч байна. О эхнэр нь том бөө чамайг яасан ч яаж чадна гэж айлгадаг юм байлаа тэгээд архи дарсанд маш их орсон гэжээ. /хх-н 67/

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие О 2018 оны 4 дүгээр сард танилцаад үерхэсэн. 2018 оны 5 дугаар сарын дундуур Баянгол дүүрэгт байдаг гэмтлийн эмнэлгийн хажууд О бид хоёр байр түрээсэлж хамт амьдрах болсон.  О барилгын ажил хийдэг байсан бөгөөд миний хувьд яг хаана ажилладгийг нь сайн мэддэггүй юм. Хамт амьдрах хугацаанд О нь архи хэтрүүлэн хэрэглээд байсан бөгөөд нэг удаа надад хэлэлгүй миний мөнгийг аваад архи уучихсан байсан болохоор нь би хувцасаа аваад гэрлүүгээ явчихсан юм. Гэтэл миний араас утасдаад намайг уучлаач гэж ярьж байснаа сүүлдээ чамайг очиж хүчиндэнэ гэж сүрдүүлдэг болсон. Би түүнээс их айдаг байсан. Нэг удаа над руу залгаад нөөтбүүк зарах гэсэн юм гэж хэлсэн. Би хулгайлсан юм биш биз гэхэд уурлаад чи надад итгэсэнгүй гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа нэг эмэгтэй залгаад О нөөт хулгай хийсэн байна гэж хэлсэн. О өөрийн гэсэн гэр орон байхгүй. Цемент буулгах ажил хийгээд л явж байдаг юм гэжээ. /хх-н 17-18/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан:/хх-н 21-22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 42, 79-80, 85-86/

          Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2019.5.24-ний өдрийн 208 дугаартай прокурорын тогтоол /хх-н 46/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 51-52/

          Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 53-56/

          Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69-70/

          2019.4.09-ний өдрийн 30 дугаартай Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-н 7374/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/

          Хөрөнгө Эстимэйт ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайланд: 610.500 төгрөгөөр тогтоожээ. /хх-н 76-78/, хавсралт /хх-н 84/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 93/

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 95/

          Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: иргэний нэхэмжлэгч Б.Төрбат, Э.Б нарт хохирол төлсөн байна /хх-н 113-114/

         С.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 103 /, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 102/

          С.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 33-34/

         С.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н  115/, прокурорын тогтоол /хх-н 116-117/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 119-123, 126-127/  зэрэг болно.

          С.О нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 6-13 тоотод байх хамаатаны ах Б.Б гэрээс нөөтбүүк хулгайлан авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Хүү бид хоёрыг гарахад О фейсбүүк ороод хувцасаа угаагаад байж байя гэсэн. Би гарахдаа цай чанаад байж байгаарай гэж хэлээд гарсан. Орой 16.00 цагийн орчимд гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан. Хаалгаа онгойлгоод ортол ах ганцаараа байсан. Би гаднаас угаасан хувцасаа оруулчихаад нөөтбүүкээ хайтал байхгүй байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. О ээжтэй холбоо барьж болсон асуудлыг хэлсэн нөөтбүүкээ авмаар байна гэсэн мэдүүлэг  /хх-н 11-16/  

         2018 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо  37 дугаар байрны урд талд байсан автомашины зогсоолоос иргэн С.Г өмчлөлийн  УБИ улсын дугаартай портер автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Налайх дүүргийн төвд байдаг биллярдны тоглоомын газрын автомашины зогсоол дээр машинаа асаалттай орхичихоод тоглоомын газар луу орж гадуур хувцасаа авчихаад гараад иртэл зогсоол дээр тавьсан байсан миний машин алга болчихсон байсан. Миний машиныг үнэлгээнд оруулахад 325.000 төгрөгийн хохирол гарсан. Энэ мөнгийг төлүүлж авмаар байна гэсэн мэдүүлэг  /хх-н 57-59/

           Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний эзэмшлийн 40-44 УБЕ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг зогсоолд зогсож байх үед нь тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээсэн. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд 239.000 төгрөгний хохирол учирсан гэсэн мэдүүлэг  /хх-н 61-64/

          Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Г  дараа орж ирэхдээ миний машин байдаггүй гэсэн. Тэгэхээр нь гайхаад гартал Г машин байхгүй харин миний машины зүүн талын хаалганаас нь урд гупер хүртэл зураас гарсан, дохио хагарсан байсан. Г машиныг авч хөдлөхдөө миний машиныг мөргөсөн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-н 65/

          Шүүгдэгч  С.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... надад мөнгөний хэрэг гарсан байсан тул Б эгчийн гэрт байсан нөөтбүүкийг авч зарахаар шийдсэн. Тэгээд нөөтбүүкийг нь гэрээс нь аваад гарсан. Уг нөөтбүүкийг Чингэлтэй дүүрэг рүү явдаг замд байдаг ТҮЦ-нд 130.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс хүнд өгөх ёстой байсан 70.000 төгрөгийг өгөөд үлдсэн 60.000 төгрөгийг нь өөртөө зарцуулсан гэсэн мэдүүлэг  /хх-н 18-19/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан, 17.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.  

          С.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгч С.О ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дах хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.       

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт С О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан,мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөгүйгээр авч явсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О 300 цаг нийтэд тустай ажил хийгэл ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН