| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2014/04835/И |
| Дугаар | 102/ШШ2016/04524 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2016/04524
User Normal User 1 0 2016-07-02T10: |
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04524
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 59 дүгээр байр, 56 тоот хаягт оршин суух, Ноён овогт Дашзэвэгийн Баяржаргал /РД:ГД83021874/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 175 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 62б байр, 68 тоот хаягт оршин суух, Отгод овогт Дамдинсүрэнгийн Энхээ /РД:ЧЛ69041710/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баяржаргал, хариуцагч Д.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Энхээ шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баяржаргал нь хариуцагч Д.Энхээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.200.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний хүүгээс хүү, алданги тооцсон гэж зарми хэсгийг нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 12 дугаар 04-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, хариуцагчийн гэр бүлийн 4 хүний өмчийн Ү-2205010077 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 175 тоотын 1 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр хийсэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Баяржаргал нь зээлдэгч Д.Энхээгийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч Д.Энхээ нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Д.Баяржаргал нь гэрээ байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5006912812 тоот харилцах данснаас хариуцагч Д.Энхээгийн Хаан банкинд эзэмшдэг 5046367073 тоот харилцах дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийн хүүнд /нэг сарын 10.000.000 төгрөг х 7% х 2 сар/ 1.400.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 2дугаар сарын 04-ний өдөр дуусахад зээлдэгч Д.Энхээ нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 1.400.000 төгрөг, нийт 11.400.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь зээлийн хүү болох 1.400.000 төгрөгийг төлж, үндсэн зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү тооцож 2.200.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, үндсэн зээлээс тооцож 5.000.000 төгрөг гэж тооцож, нийт 17.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дах хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байна. Үүрэг гүйцэтгэж дуусах хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 82 хоног байх ба нэг хоногийн алданги 10.000.000 х 0.5 % = 50.000 төгрөг х 82 хоног = 4.100.000 төгрөг байна.
Харин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалттай нийцэхгүй байна гэж дүгнэлээ. Учир нь зохигчид зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хугацааг сунгасан тохиролцоо байхгүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж анз тооцож байх тул зээлийн хүүг гэрээнд тохиролцсон 2 сарын хугацаанд хариуцагч төлөх үүрэгтэй ба зохигчид 2 сарын хүүг төлсөн талаар маргаагүй тул хариуцагчийн гэрээгээр тохиролцсон хүүгээ төлсөн гэж үзэж, 2.200.000 төгрөгийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.Энхээгээс дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 4.100.000 төгрөг, нийт 14.100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Энхээгээс 14.100.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 243.995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхээгээс улсын тэмдэгтийн хураамжид 228.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
|