| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0513/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 18.7.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Ч.Т,
Дорноговь аймгийн Прокурорын газрыг төлөөлж, хохирогч К.Чимгээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нанзад овгийн Чимэддоржийн Туулд холбогдох эрүүгийн 1819002070108 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Прокурорын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн 306 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Нанзад овгийн Ч.Т /РД: ..............,
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хүлээн зөвшөөрч байна. Би ажиллах хугацаандаа байгууллагынхаа санхүүгийн асуудлыг гардаж шийддэг байсан. Гаргаж авсан мөнгөнөөсөө би өөрийн хэрэгцээндээ болон хүлээн авалт, байгууллагын арга хэмжээнд өөрөөсөө дааж зарцуулдаг байсан нь даамжирсаар ийм асуудалд хүргэсэн. Аймгийн прокурорын хэмжээнд нэгдүгээр гарын үсгээр хөрөнгө зарцуулалт нь явдаг байсан. Дараа нь тамгын газрын даргатай болсон. Шийдвэр нь нэг тамгын газрын дарга, аймгийн прокурор хоёрын дунд шийдвэр нь гардаг байсан болохоор энэ байдлыг ашигласан. Эхлээд байгууллагын арга хэмжээнд зориулж мөнгө гаргаж байгаад үүнийгээ далимдуулж гарын үсэг дуурайлган зурсан асуудал гарсан. Энэ нь цаашлаад ийм хэрэгт хүргэсэн байх гэж би дүгнэлт хийж байгаа. Энэ бол миний хариуцлага, ёс зүйн ухамсрын алдаа байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийж, байгаа эд хөрөнгөө зараад хохирлыг барагдуулна. Миний хүүхэд одоо сургуульд орох гэж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулах юм бол би хохирлыг төлнө гэв.
Шүүгдэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би яллах дүгнэлттэй танилцлаа, өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Дорноговь аймгийн Прокурорын газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас 03 сарын хугацаанд цалингийн бүртгэл, санхүүгийн баримтанд тухайн үед тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Айжу болон туслан ажилтан Д.Ган-Эрдэнийн гарын үсэгийг хуурамчаар зурж тухайн үед жирэмсний амралттай байсан хяналтын прокурор С.Энхнямыг ажилласан мэтээр цалинг бодож 5.094.666 төгрөгийг өөрийн 5360174276 дугаартай Хаан банкны харилцах дансанд шилжүүлсэн, дараа нь 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн тушаалаар олгогдоогүй байсан зэрэг дэвийн нэмэгдэл мөнгийг олгож байгаа мэтээр бодож өөрийн Хаан банкны харилцах данс болон төрийн банкны харилцах дансанд шилжүүлэн авч 3.978.140 төгрөгийг хувьдаа завшсан. Би аймгийн прокурорын байгууллагад ажиллаж байхдаа нийт 9.072.806 төгрөгийг хувьдаа авч завшсан. Би амар хялбар аргаар мөнгө олж өөрт орлого бий болгох зорилгоор тухайн гэмт хэргийг үйлдсэн. Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153х/,...”, “ ... сар бүр цалин бодох үед би цалингийн баримт цэс болон жагсаалтууд дээр тамгын хэлтсийн дарга Д.Сүрэнхороор гарын үсэг зуруулдаг байсан бөгөөд тухайн жагсаалтыг банкруу шилжүүлэхдээ дахин хуурамчаар үйлдэж уг хуурамчаар үйлдсэн цалингийн цэс болон жагсаалт дээр өөрийн нэг дансны дугаарыг мөнгөн дүнгийн хамт бичиж тамгын хэлтсийн дарга Д.Сүрэнхорын гарын үсгийг дуурайлган зурж банкруу явуулаад хяналтын прокурор С.Энхнямын цалин болон хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн зэрэг дэвийн нэмэгдэл мөнгийг өөрийн Хаан банк, Капитрон банк, Голомт банкны дансаар авдаг байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155х/, “... миний хувьд энэ мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Энэ мөнгийг бол бөөн авсан асуудал байхгүй. Ер нь бага багаар авдаг байсан учраас тэр энэнд зарцуулсан гэх асуудалгүй. Өөрийнхөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Сар бүрийн цалин бодоод ажилчдын цалинг өгөхдөө өөрийн дансан дээр цалингаас гадна авах үнийн дүнгээ бичихээр миний дансанд ороод ирдэг. Өөр байдлаар гарах боломжгүй. Жирэмсний амралттай хүний мөнгийг нь авахдаа банкинд тухайн хүний дансыг өгөхдөө өөрийн дансаа бичээд явуулчихдаг байсан. Тэгээд банк бол шалгах шаардлага байхгүй. Манайхаас өгсөн хүснэгтийн дагуу мөнгийг шилжүүлдэг байсан ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47х/,
Хохирогч К.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирлоо нэхэмжилж байна гэв.
Хохирогч К.Чимгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Тын хууль бус үйлдлээс болж 63.766.133 төгрөгний хохирол учирсан. Энэ мөнгийг бол Ч.Таас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2х/,
Хохирогч Д.Сүрэнхорын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би ажил үүргийн дагуу нягтлан боцогч Ч.Тын ажилтай 2017, 2018 оны эхний 4 сарын байдлаар шалган танилцахад санхүүгийн баримтууд зөрчилтэй байсан тул Улсын ерөнхий прокурорын газраас санхүүгийн дотоод хяналт шалгалт оруулахаар шийдвэрлэж Улсын ерөнхий прокурорын газарт санал тавьсан. Үүний дагуу Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аудитор Эрдэнэбат ирж манай 2017, 2018 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж нийт 9.072.806 төгрөгийн зөрчил илрүүлсэн. Ингээд Улсын ерөнхий прокурорын газраас нягтлан бодогч Ч.Тын ажлыг шалгасан зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн юм ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-15х/,
Гэрч Ө.Мөнхнавч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сард манай Прокурорын газрын тамгын хэлтсийн дарга Д.Сүрэнхор нягтлан бодогч Ч.Тын ажлыг шалгасан дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Энэ үед Ч.Т нь 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал миний нэр дээр хууль цаазын зөвлөх зэрэг дэвийн нэмэгдлийг Улсын ерөнхий прокуророос тушаалаар олгогдоогүй байхад олгогдсон мэтээр тооцож цалин дээр зэрэг дэвийн нэмэгдэл бодож өөртөө авч ашигласан гэдэг асуудал яригдсан. Үүний дараа Улсын ерөнхий прокурорын газраас санхүүгийн аудитор ирж холбогдох шалгалтыг хийсэн. “..цалингийн хүснэгтэн дээр сар бүр тогтмол гарын үсэг зуруулдаггүй байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19х/
Гэрч Ж.Айжуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнговь аймгийн прокурорын газарт 2015 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр cap хүртэлх хугацаанд ахлах прокуророор томилогдон ажиллаж байна. “...Аймгийн прокурорын газрын тамгын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 1,2,3 сарын цалингийн хүснэгт, цагийн бүртгэл, төлбөрийн хүсэлт зэрэг санхүүгийн баримтанд миний гарын үсгийг дуурайлган зурж тухайн үед жирэмсний амралттай байсан С.Энхнямын цалинг бодсон, мөн саруудад хяналтын прокуророор Мөнхнавчийн олгогдоогүй байсан зэрэг дэвийн нэмэгдэл цалинг бодож өөрийн дансанд шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20х/,
Гэрч Д.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хяналтын прокурор С.Энхням нь 2017 оны 01 дүгээр сараас мөн- оны 03 дугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд жирэмсний амралттай байсан. Гэтэл энэ хугацаанд хяналтын прокурор С.Энхнямыг ажиллаж байсан тухай цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21х/,
Гэрч С.Энхням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2016 оны 02 дугаар сараас эхлэн жирэмсний амралт авч хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу ажилдаа орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22х/,
Гэрч Н.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын удирдамжийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн прокурорын газрын 2017 оны санхүүгийн баримтанд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар Дорноговь аймгийн прокурорын газрын нягтлан бодогч Ч.Т нь жирэмсний амралттай байсан хяналтын прокурор С.Энхнямыг ажилласан мэтээр цалинг бодож 5.940.666 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан. Хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн тушаалаар олгогдоогүй байсан зэрэг дэвийн нэмэгдлийг 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 сар хүртэл хугацаанд бодож 3.978.140 төгрөгийг өөрийн дансан шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26х/,
Шинжээчийн 01/087 дугаартай “... Дорноговь аймгийн прокурорын газрын харилцахын баримт 1 хавтас 151 хуудастай материалын 15, 38 дахь тал дээрх Ж.Айжуу, Д.Ган-Эрдэнэ нарын нэрийн өмнө зурагдсан гарын үсэг нь Ж.Айжуу, Д.Ган-Эрдэнэ нарын гарын үсгийн чөлөөт болон харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна..” дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 33-48х/,
Ч.Тын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 117- 120х/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Эдийн засгийн шинжилгээний шинжээчийн 52 дугаартай
Хариулт 2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1 Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Мөн хуулийн 13.7 Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасныг мөрдөж ажиллаагүй байна.
Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын
-4.1. Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогч дор дурдсан уүрэг хүлээнэ. 4.1.3. Хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар батлагдсан заавар, журам болон УСНББОУС-ын дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтлөх:,
4.1.5. Төсвийн тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг үндэслэн батлагдсан төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийн зарцуулалтын дагуу зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх:,
4.1.8. Анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтөлж, эмхлэн цэгцэлж, бүрэн гүйцэт бүрдэлтэйгээр архивт актаар шилжүүлэх гэсэн заалтуудыг тус тус мөрдөн ажиллаагүй байна.
Хариулт 3. Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Т нь арилжааны банкуудад эзэмшиж байгаа Голомт банкны 5409010545, Төрийн банкны 280000126792, Хаан банкны 5360174276 тоот харилцах дансууддаа 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 8,929,571.0 төгрөгийг шилжүүлэн цалингийн цэсээр болон жинхэнэ олгогдох цалин 8,114,541.0 төгрөг бодож олгосныг хасаад 815,030.0 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31- ний хооронд нийт 21,088,427.0 төгрөгийг шилжүүлэн цалингийн цэсээр болон жинхэнэ олгогдох цалин 9,683,338.0 төгрөг бодож олгосныг хасаад 11,405,089.0 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 42,254,166.0 төгрөгийг шилжүүлэн цалингийн цэсээр болон жинхэнэ олгогдох цалин 8,251,669.0 төгрөг бодож олгосныг хасаад 34,002,496.0 төгрөгийн дутагдал гаргасан байна. 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 46,226,615.0 төгрөгийг илүү тооцож авсан байна.
Хариулт 4. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хооронд өөрийн хувийн Голомт банкны 5409010545, Капитрон банкны 3021005174, Хаан банкны 5360174276 тоот харилцах данснуудад нийт 26,021,736.0 төгрөгийг шилжүүлээд цалингийн цэсээс 8,478,220.68 төгрөг бодож олгосныг хасаад 17,543,515.0 төгрөгийн дутагдлыг нэмж тооцоод Дорноговь аймгийн прокурорын ерөнхий нягтлан бодогч Ч.Т нь 2014-2018 оны хооронд нийт 63,766,133.0 төгрөгийг арилжааны банкин дахь харилцах дансуудаараа илүү авсан байна ...” дүгнэлт /2-р хх-ийн 31-39х/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Ч.Т нь Дорноговь аймгийн Прокурорын газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа цагийн бүртгэл, цалингийн хүснэгт зэрэг санхүүгийн баримтанд тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Айжуу, туслах ажилтан Д.Ган-Эрдэнэ нарын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр cap хүргэлх хугацаанд хяналтын прокурор Ө.Мөнхнавчид олгогдоогүй зэрэг дэвийн нэмэгдэл болох 3,978,140 төгрөгийг, хяналтын прокурор С.Энхнямыг 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын хооронд жирэмсний амралттай байх үед нь олгогдох ёсгүй цалин болох 5,094,666 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн. Мөн албан тушаалын байдлаа ашиглаж, 2014 оноос 2018 оны хооронд 63,766,133 төгрөгийг арилжааны банкин дахь өөрийн харилцах данснууддаа шилжүүлэн завшиж, Дорноговь аймгийн Прокурорын газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Таас хохирол болох нийт 63,766,133 /жаран гурван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн прокурорын газарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.