Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04539

 

2016 оны 07 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04539

 

Улаанбаатар хот

 

  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байр, 00 тоотод байрлах, Галын дөл-13,14 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байр, 70 тоот хаягт оршин суух, Бат-Өлзийгийн Батнасанд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 113.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны 13 дугаар байрны 70 тоотын оршин суугч Б.Батнасан нь СӨХ-ны төлбөрийг төлж барагдуулахгүй СӨХ-ны ажлыг хохироож байна. Иймд 2016 оны 1,2,3,4,5 дугаар саруудын СӨХ-ны төлбөр 110.600 төгрөг, бичиг баримт олшруулсаны 3.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөг, нийт 113.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Галын дөл-13,14 СӨХ нь хариуцагч Б.Батнасанд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 113.600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 113.600 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Б.Батнасанд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 113.600 төгрөг гаргуулах тухай Галын дөл-13,14 СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 2.275 төгрөгийг хариуцагч Б.Батнасангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ