| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03671/И |
| Дугаар | 102/ШШ2016/04540 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/04540
2016 оны 7 сарын 01 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04540
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 11 дүгээр байр, 94 тоот хаягт оршин суух Боржигон овогт Наранбаатарын Улсболд /РД:РЭ88041911/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 972.579 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20217559 тоот гэрээ байгуулан 99154466 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iphone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone-5 16GB гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. Манай байгууллагаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан. Иймд хариуцагчаас 972.576 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 99154499 дугаар дээр iphone маркын гар утсыг Мобиком ХХК-иас зээлээр худалдан авч, төлөлтөө цаг тухайд нь төлж байсан. Би БНХАУ-ын ӨМӨЗО-нд ажиллаж, амьдарч байхдаа төлбөр төлөлт түр тасарсан байсан гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 972.579 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 972.579 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 162.096 төгрөгөөр төлж, төлбөрийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сард төлөх төлбөрийг 1 удаа хойшлуулж, дараа сарын төлбөртэй хамт төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Н.Улсболдоос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 972.579 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрч, гэрээ байгуулсан байна. Уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 972.579 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 162.096 төгрөгөөр төлж, төлбөрийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сард төлөх төлбөрийг 1 удаа хойшлуулж, дараа сарын төлбөртэй хамт төлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан зохигчид эвлэрсэн учир улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 хувийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Улсболдод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 972.579 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 162.096 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний 50 хувь болох 13.946 төгрөгийг хариуцагч Н.Улсболдоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ