Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04555

 

2016 оны 07 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04555

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах Юнител ХХК /РД: 5036895/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхон, 106 байр, 149 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Баатарын Бямбажав /РД:ЧД76072415/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.548.596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Бямбажав нь манай компанитай харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88097886 дугаарт Samsung galaxy S-6 edge маркын гар утсыг 12 сарын хугацаатай 2016 оны 6 дугаар сар хүртэл төлбөрийг төлж дуусгахаар зээлээр авсан. Гэтэл хариуцагч 2015 оны 6 дугаар сараас төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. 88097886 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр болох нийт 1.032.397 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 516.596 төгрөг, нийт 1.548.596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.549.596 төгрөгийн 519.596 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1.032.397 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Б.Бямбажаваас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.548.596 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.549.596 төгрөгөө 519.596 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 1.032.397 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.728 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бямбажавд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.549.596 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 519.596 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 1.032.397 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.728 төгрөгийн 50 хувь буюу 19.864 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 19.864 төгрөгийг хариуцагч Б.Бямбажаваас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ