Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04566

 

2016 оны 7 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04566

 

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 33-2 тоот хаягт оршин суух Сартуул овогт Мөнхбаатарын Алтанхүү /РД:УК89110955/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дулмаагийн Туул /РД:УП89032480/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 967.700  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 27-95 УНЧ маркын BMW маркын автомашиныг эхнэр О.Өнөрмаа нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр СХД-ийн нутаг, Найрамдал хүүхдийн зуслан явах замд шатахуун түгээгүүрийн урд урдаасаа хойш чиглэсэн хөдөлгөөнд оролцож явсан 15-89 УБЧ улсын дугаар бүхий автомашинтай Д.Туул нь гүйцэж түрүүлэх хориотой газар гүйцэж түрүүлэн улмаар миний машины зүүн урд талаас мөргөн хөдлөх боломжгүй болгон осол гаргасан. Туханй үед Замын цагдаагийн газраас  хэмжилт хийн хэрэг бүртгэгч н.Энхтайван очиж 19-89 УБЧ улсын дугаартай машиныг жолоодож явсан Д.Туулын буруу болохыг тогтоон дүгнэлт гаргасан боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байна. Хохирлоо Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 828.500 төгрөг болсон.  Машин ачилтын хөлс 80.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 43.000 төгрөг, нотариатын зардал 16.200 төгрөг, нийт 967.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Замын цагдаагийн ахмад хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан байх бөгөөд иргэн Д.Туулыг дүгнэлттэй танилцах боломжоор хангаагүй, дуудан ирүүлчихээд дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар мэгдэгдэхэд зөвшөөрөхгүй бол эрхийг чинь хасна гэж хэлсэн н.Энхтайван байцаагчийн үйлдлийн талаар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга н.Жавхланбаатарт гомдол гаргасан боловч хуулийн хугацаа хэтэрсэн гэдэг хариу ирүүлсэн байна. Иймд иргэн Д.Туулын хууль ёсны эрх ашгийг орхигдуулсан байх тул тухайн байцаагчийн дүгнэлтийг холбогдох газраар дүн шинжилгээ хийлгэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Алтанхүү нь хариуцагч Д.Туулд холбогдуулан гэм хорын хохиролд 967.700 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 967.700 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргасан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.780 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч нэхэмжлэлийн шаарддагыг биелүүлснийг баталж, М.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй Д.Туулд холбогдох гэм хорын хохиролд 967.700 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.780  төгрөгийн 50 хувь буюу 13.890 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 13.890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.Алтанхүүд олгосугай.

 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ