| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06151/И |
| Дугаар | 102/ШШ2016/04574 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2016/04574
2016 оны 7 сарын 06 өдөр
|
Дугаар 102/ШШ2015/04574 |
Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамж, 55Б тоот хаягт оршин суух, Хүрээт овогт Ганхуягийн Бат-Эрдэнэ /РД:СЮ91040113/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 19 дүгээр байр, 03 тоот хаягт бүртгэлтэй, 20 дугаар байр, 126 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Баасангийн Халиун /РД:ШВ86021209/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 408.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Халиунтай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 300.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 9 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний төлбөрөө төлөхгүй байгаа учир үндсэн зээл 300.000 төгрөг, 54 хоногийн алдангийн хамт нийт 408.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 408.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 408.000 төгрөгийг хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор авахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Халиунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 408.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 408.000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.790 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Бат-Эрдэнийн нэхэмжилсэн 408.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Халиуны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.970 төгрөгийн 50 хувь буюу 8.485 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 8.485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ