| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03395/И |
| Дугаар | 84 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 84
| 2016 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2016/00084 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.********, хариуцагч Н.**********, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.**********тай 1999 онд танилцан улмаар дотносон үерхэж 2001 оноос хамтран амьдрах болсон. Улмаар бид 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү **********ын ******, 2004 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин **********ын **********, 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү **********ын ****** нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд эхэн үедээ бид эвтэй байсан боловч хоорондоо зан аашийн хувьд таарч тохирохгүй, маргалдах болж улмаар 2010 оноос салж тусдаа амьдарч байгаа. Н.********** нь одоогийн байдлаар тусдаа гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон бөгөөд тусдаа амьдраад 6 жилийн хугацаа өнгөрсөн байх тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв
Хариуцагч Н.********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд ********тэй танилцаж, 2001 онд хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү ******, охин Хүслэн, хүү ****** нар төрсөн. Ариунбилгээс салаад өөр хүнтэй гэр бүл болж 1 охинтой болсон. Одоогоор ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг хөнгөвчилж өгөхийг хүсэлж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******** нь хариуцагч Н.**********т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.**********, Л.******** нар нь 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон бөгөөд 2002 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн хүү Т.******, 2004 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн охин Т.**********, 2007 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.****** нарын эцэг, эх болсон болох нь №******, ***дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 290 дугаар ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-18/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 6 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хариуцагч нь тусдаа гэр бүлтэй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Т.******, Т.******, охин Т.********** нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх Л.********ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Л.******** нь хүү Т.******, Т.******, охин Т.********** нарыг эцэг Н.**********тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баатарууд овогт Лхагвасүрэнгийн ******** /УБ /, Боржигон овогт Нарангэрэлийн ********** /НС / нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн хүү Т.******, 2004 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн охин Т.**********, 2007 оны 8 сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.****** нарыг эх Л.********ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.******ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2002 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн хүү Т.******, 2004 оны 8 сарын 08-ны өдөр төрсөн охин Т.**********, 2007 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.****** 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.**********аас сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.******,Т.******,охин Т.********** нарыг эцэг Н.**********тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.********т даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 50 547 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ