Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00438

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00374 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 167.5 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00309 дугаар шийдвэрээр ******* ХХК болон ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 189,604,852 төгрөгийг гаргуулж *******-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай, 167.5 м.кв талбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******гийн нэр дээрх нэгж талбарын ******* дугаартай, ******* хороонд байрлах, 400 м.кв талбай бүхий, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрх, Nissan X-Trail маркийн, ******* улсын дугаартай, аралын дугаартай, хар өнгийн суудлын автомашин, Toyota Town Ace маркийн улсын дугаартай, аралын дугаартай, цагаан алаг өнгийн микроавтобус зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 55-58 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн *******гийн өмчлөлийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 167.5 м.кв талбай бүхий үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн *******гийн эзэмших эрхэд бүртгэлтэй ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 24360044/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24360044/05 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-ийн 60, 65-66 дугаар тал/

3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч *******д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/60 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр үнэлгээчин ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн. /хх-ийн 74 дүгээр тал/

3.4. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 341,783,420 төгрөгөөр тогтоож, мөн өдөр үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлж, хүлээлцсэн баримт үйлджээ. /хх-ийн 75-101 дүгээр тал/

Дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/4542 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч *******д мэдэгдэж, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. /хх-ийн 102, 109 дүгээр тал/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тайлан, мэдэгдэлтэй танилцаж тэмдэглэлд гарын үсэг зурсан байх бөгөөд үнэлгээний талаарх гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/00374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.ГАНДИЙМАА