Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 563

 

                                   

 

                       

 

 

 

 

 

 

 

                                                                       

 Б.Х, Д.Г, Т.А, Э.Ч.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, Хохирогч Бүгд Найрамдах Турк Улсын “Л.М.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ибрахам Эрканы өмгөөлөгч Г.Орхон, шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ж.Тэгшмандал, Л.Данзанноров, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлалтай, Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарт холбогдох 1902003430165 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Х, Т.А, Э.Ч.Ж, шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын Окозон хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй, Э.Ч.Ж /E.Ch.J/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 335 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503 дугаар байрны 907 тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

4. Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, “Сако” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 21 дүгээр гудамжны 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504 дүгээр байрны 901 тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Делүксе мулти сервсиес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2,125,339,102,74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48,600,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 300,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 6-ны өдөр 326,000,000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Г-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А-т 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E.Ch.J/-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Г-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.А-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/, Б.Х, Д.Г, Т.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-ийн цагдан хоригдсон 65 хоногийг, шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 30 хоногийг, шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Б.Х-ийн нэр дээр бүртгэлтэй 99-55 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 маркийн, Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-гийн 85-82 УБЯ улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Г-ын эзэмшлийн “Роял групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Ниссан датсун маркийн, 61-47 УНИ улсын дугаартай Исузу элф маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Г-ын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Митсубишм пажеро маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн, 60-80 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 88-52 ОРА улсын дугаартай  Sinotruk ZZ3255 маркийн, 88-84 ДОР улсын дугаартай Тоёота эстима маркийн, 96-11 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 04-00 УБӨ улсын дугаартай Мерседес бенз маркийн, 90-81 УБР улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай Cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Т.А-ын нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн, 07-38 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн, 33-68 УБХ улсын дугаартай Лексус Арэкс 450н маркийн, 34-18 УНА улсын дугаартай Лексус HS 250 маркийн, 54-53 УБҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн, 67-77 ДАР улсын дугаартай Тоёота кроун маркийн, 79-15 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн, 88-11 УБП улсын дугаартай Тоёота веросса маркийн, 97-70 УНД улсын дугаартай Тоёота хариер маркийн, 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, хохиролд тус тус тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 19020003430165 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны материал 1 хавтас 40 хуудас, 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.А-с 660,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Г-с 1,100,000 төгрөгийг, шүүгдэгч  Э.Ч.Ж  /E.Ch.J/-ээс 220,000 төгрөгийг тус тус гаргуулж “Золач” ХХК-д, шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-ээс 735,000 төгрөгийг гаргуулж Соёмбот Алтаргана ХХК-д, шүүгдэгч Т.Ааас 100,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 100,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-ээс 100,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Хгаас 100,000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/, Б.Х нарын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Б.Ч, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Э.Ч.К нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж,   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E.Ch.J/, Б.Х, Д.Г, Т.А нараас 1,422,477,982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355,619,495 гаргуулан Бүгд Найрамдах Турк улсын “Л.М.С” /L.M.S/ компанид олгож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай төгрөгийн дансанд байгаа 702,861,120 төгрөгийг “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Ч.Ж-г цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдэхдээ зохион байгуулан шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулан шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн,

шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нар нь шүүгдэгч Э.Ч.Ж-той хамтран цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдэхдээ гүйцэтгэгчээр оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр шүүгдэгч Э.Ч.Ж-той хамтран үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Г-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А-т 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Г-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж, 

 

            8 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Х-ийн нэр дээр бүртгэлтэй 99-55 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 маркийн, шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-ы 85-82 УБЯ улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын эзэмшлийн “Роял групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Ниссан датсун маркийн, 61-47 УНИ улсын дугаартай Исузу элф маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Г-н нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Митсубишм пажеро маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн, 60-80 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3255 маркийн, 88-84 ДОР улсын дугаартай Тоёота эстима маркийн, 96-11 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 04-00 УБӨ улсын дугаартай Мерседес бенз маркийн, 90-81 УБР улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай Cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Т.А-н нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн, 07-38 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн, 33-68 УБХ улсын дугаартай Лексус Арэкс 450н маркийн, 34-18 УНА улсын дугаартай Лексус HS 250 маркийн, 54-53 УБҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн, 67-77 ДАР улсын дугаартай Тоёота кроун маркийн, 79-15 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн, 88-11 УБП улсын дугаартай Тоёота веросса маркийн, 97-70 УНД улсын дугаартай Тоёота хариер маркийн, 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурдсугай” гэж тус тус өөрчилж,

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А, шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Ш.Ганбат, Ш.Тэгшбаяр, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо “...Миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулах, прокурор, яллах дүгнэлт үйлдэх, хэргийг шүүхээр хэлэлцэх явцад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх, шударгаар шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч, орчуулагч авах эрхээр хангах, ямар гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл авах эрхийг тус тус зөрчсөнөөс гадна орчуулаагүй баримтанд тулган шаардаж гарын үсэг зуруулах, гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгүүлэх үйлдлүүдийг удаа дараа гаргасан нь процессын хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсаар дамжуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, өөрөөр хэлбэл Монгол Улс дахь аж ахуйн нэгжид гадаад улсаас мөнгө шилжүүлсэн, Хятад улс руу барааны захиалга өгсөн, тус улс руу шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан оролцогчийг тогтоох ажиллагааг нэн даруй хийж нотлогдбол зохих байдлыг хуульд заасны дагуу бүрэн тогтоосны үндсэн дээр шүүхээр шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлыг нягтлан шалгаж хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоохгүйгээр хуульд заасны дагуу гэмт хэргийн оролцоонд нь тохирсон ялыг үнэн зөвөөр бодитой оногдуулах боломжгүй болохыг анхаарах үзнэ үү. Би өөрийн огт авч хэрэглээгүй энэ их мөнгийг хэрхэн төлөх вэ. Бусдын завшсан мөнгийг өмнөөс нь төлнө гэдэг нь байж боломгүй. Хэргийн оролцогч нарт ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн. Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг үйлдлийг нотлох баримт хэрэгт байхгүй. Хохирогчдын өмгөөлөгч Т.О нь өмгөөлөгчийн ёс зүйгүйгээр шүүх хуралдаанд гэр бүлийг маань доромжилсон. Ямар ч нотлох баримтгүйгээр Монгол Улсыг хар, саарал жагсаалтад ороход нөлөө үзүүлсэн мэтээр улс төржүүлэн сүржигнэсэн нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийн нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүйгээр нотолсны үндсэн дээр шүүн таслах ажиллагаа явуулах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэм буруутай үйлдэл болон хохирол төлбөрийг үнэн зөвөөр тогтоон ялыг ялгамжтай оногдуулна уу” гэжээ.

 

            Мөн шүүгдэгч Т.А хяналтын шатны шүүхэд “...магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би гадаадад дээрх 2 аж ахуй нэгжтэй ижилхэн нэртэй аж ахуй нэгж байдаг талаар огт мэдэхгүй. Энэ 2 нэгжийг Б.Х нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-р үүсгэн байгуулсан. Н.Ж нь УБЕГ-ын ойролцоо хөлсөөр нэгж байгуулдаг хувь хүн юм. Миний бие тус нэгжүүдийг байгуулахад бичиг баримт бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлгээр уг 2 аж ахуй нэгжийг байгуулсан гэж үзэж байгаа нь буруу. Би ийм байгууллага байдаг талаар мэдэхгүй байж хэрхэн залилах вэ. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэн намайг цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв намайг буруутай гэж үзэж байгаа бол хаана, ямар техник хэрэгсэл ашиглах хэрхэн залилсан талаарх нотлох баримт байх ёстой. Гэтэл намайг буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас миний компьютерт шинжээчээр үзлэг хийгээд надаар гарын үсэг зуруулсан бөгөөд тухайн дүгнэлтэд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй гэх дүгнэлт гарсан байсан. Тус дүгнэлт хэрэгт байгаа. Залилах гэмт хэргийг тогтвортой үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Би өмнө нь одоо ч залилах гэмт хэрэг үйлдэж байгаагүй байхад олон удаа үйлдсэн хэмээн намайг гүтгэн яллаж болохгүй юм. Худалдаж авсан орон сууцыг би өмнө нь амьдарч байсан орон сууцаа худалдан борлуулж, өөрийн олсон ашиг орлого зэргээ нэмж авсан болох нь нотлогдсон. “Лонати СПА” ХХК нь 100 хувь Б.Х-ийн мэдлийн аж ахуй нэгж юм. Надад энэ нэгж ямар ч хамаагүй тул би хариуцлага хүлээх ёсгүй. Мөн н.М, н.У нарын өгсөн мэдүүлэг нь үндэслэлгүй тул тэдгээрийн мэдүүлгийг шалгуулмаар байна. Надаас 355,619,495 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Надад огт хамааралгүй аж ахуйн нэгжийн өмнөөс би хариуцлага хүлээх нь учир дутагдалтай. Би Турк, Итали улсуудын аж ахуй нэгжийн цахим хаяг зэрэг мэдээллийг хэрхэн, яаж олж авснаа мэдэхгүй байна. Энэ талаар нотлох баримт байхгүй. Жон, Б.Х нарын яриад байгаа зүйл нь ямар учиртай мөнгө болох, цаана нь ямар гэмт этгээд байгааг мэдэх боломж надад байгаагүй. Олон тооны аж ахуй нэгж байгуулсан гэх боловч тэдгээр нэгжүүдийг байгуулахад оролцож байгаагүй гэдгийг бүх шатны шүүхүүдэд мэдүүлсээр ирсэн. Би эдгээр гэмт хэргүүдийг үйлдээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлнэ. Би өөрөө мэдэлгүйгээр Э.Ч.Ж, Б.Х нарын гэмт хэргийн хохирогч болсон. 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим хэрэгслээр намайг Нигер улсын иргэнтэй хамтран элэг нэгт Монголчуудаа залилсан гэх агуулга бүхий гарчигтай мэдээлэл тархсан. Шүүхийн шийдвэр гараагүй, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад овог, нэрийг маань бүтнээр оруулж олон нийтэд цацсан тул буруутай этгээдийг олж хариуцлага хүлээлгэх ёстой. Э.Ч.Ж, Б.Х нарын мэдүүлэг нь хоорондоо харилцан адилгүй, зарим нь худал болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсье. Монгол Улс саарал жагсаалтад орсон нь уг гэмт хэрэгтэй холбоогүй” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

           

            Шүүгдэгч Э.Ч.Ж нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй тул гомдол гаргаж байна. Энэхүү хэрэгт холбогдолтой мөн гүйлгээ, бэлэн мөнгөний зарлага, БНХАУ-руу шилжүүлсэн гүйлгээ, болон бусад мөнгөтэй холбоотой асуудалд огт оролцоогүй. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байхад надад 355,619,495 төгрөгийн төлбөр оногдуулж байгааг эсэргүүцэж байна. Миний бие надад оногдуулсан зүйл хэсгийг зөвшөөрөхгүй. Маш хүнд буюу 10 жил хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Тиймээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг шүүгчдээс хүсэж байна. Мөрдөн байцаалтад буцааснаар Турк Улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй холбогдож мөнгө хаанаас, ямар хүмүүс хакердсан гэдгийг тогтоох хэрэгтэй гэж найдаж байна. Мөн БНХАУ-руу 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгийг ямар иргэн, байгууллага хүлээж авсан болохыг тодруулах шаардлагатай. Сайн ББСБ-аар БНХАУ руу шилжүүлсэн 5 удаагийн гүйлгээнүүд миний оролцоогүй хийгдсэн. Энэ хэрэгт миний бие оролцсон, мөнгө авсан, угаасан, шилжүүлсэн гэх бодит нотлох баримт байхгүй. Зөвхөн Турк Улсын этгээдийг төлөөлсөн өмгөөлөгч намайг гарал үүслийг баримталж, өөрөөр хэлбэл Нигер Улсын иргэн учраас гэм буруутай мэтээр хэлж, арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан. Гол шалгуулах зүйл бол миний энэ мөнгөнд ямар нэгэн холбоогүй байхад надад 355,619,495 төгрөгийн төлбөр оногдуулсан эсэхийг мөн энэхүү бүх мөнгөний үнэн зөв бодит хэмжээ болон зарцуулалтыг шалгуулахыг хүсэж байна. Миний эхнэр Б.Х болон Д.Г, Т.А нар мөнгөний гүйлгээ, шилжүүлэг болон бусад үйл ажиллагааг явуулах үед миний бие огт оролцоогүй, би огт мэдэхгүй. Би зөвхөн хөрөнгө оруулагч олж өгснөөс өөр юу ч хийгээгүй надад мөнгө угаах, залилах гэмт хэргээр хүнд ял оногдуулсанд туйлын их гомдолтой байна” гэжээ.

 

Шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон зэрэг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Цахим хэрэгсэл ашигласан нь нотлогдоогүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байхад залилах гэмт хэргийг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашиглаж буюу гадаадын компаниудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүссэн төлбөр тооцооны мэдээллийг авахдаа цахим мэдээлэлд нэвтэрсэн, улмаар цахимаар харилцан мөнгийг нь шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн. Дээрх тайлбарууд хоорондоо зөрчилтэй буюу цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэх шинж нь нотлогдоогүй. Зөрчилтэй байхад хэргийг үндэслэлгүйгээр яаран шийдвэрлэсэн. Компанийн дансанд ороод ирсэн мөнгийг хэдэн ч удаа аваад хэдэн ч удаа бусад дансанд хийсэн нь үргэлжилсэн 1 гэмт хэрэг байхад яагаад 5 удаагийн үйлдэлтэй 5 удаагийн гэмт хэрэг гэж тооцож, байнга тогтвортой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ үйлдлийг мөнгө угaax гэмт хэрэг гэж үзвэл 1 гэмт хэрэг байна. Гэтэл өнөөдөр 1 гэмт хэргийг 5 гэж үзээд тогтвортой үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Мөн Голомт банкны данснаас мөнгөө аваад БНХАУ-руу шилжүүлсэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Дээрх үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад шүүх шийдсэн нь бypyy юм. “Лонати спа" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар Б.Х, “Делүкси мульти сервисес” ХХК-ийн тухайн цаг хугацаанд үүсгэн байгуулагч Ц.Д.Г, гүйцэтгэх удирдлагаар Б.Х нар бүртгэгдсэн байдаг. Т.А, Д.Г нар нь хэрэг болсон цаг хугацаанд “Лонати спа” ХХК болон “Делүкси мульти сервисес” ХХК-ийн алинд ч хувь эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш, гүйцэтгэх удирдлага биш байхад ямар үйлдлээр залилах гэмт хэрэгт буруутгагдаж байгаа, эдгээр шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөнгийг зөөж өгсөн нь гэмт хэрэгт буруутгагдах үндэслэл биш юм. Мөн Т.А, Д.Г нар нь Б.Х түүний нөхөр нарыг хөрөнгө оруулагч нартай уулзаж хөрөнгө оруулалт авна гэж бодож байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж, мөнгө орж ирнэ гэдгийг мэдэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтад шүүгдэгч нараас 1,422,477,982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355,619,495 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. “Лонати спа” ХХК-ийн дансанд орсон 1,422,477,982 төгрөгийг шүүгдэгч Б.Х нь бэлнээр авч БНХАУ-руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Уг үйлдэлд 190200842 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Гэтэл энэ асуудал шалгагдаж дуусаагүй байхад хохирлын мөнгийг хувь тэнцүүлэн хуваасан нь үндэслэлгүй. Т.А, Д.Г нар нь уг мөнгөнөөс авсан, хэрэглэсэн баримт байхгүй байхад хувь тэнцүүлсэн нь үндэслэлгүй юм. Монгол улсад компани байгуулах нь дангаараа гэмт хэрэг болохгүй. Хохирогчоор тогтоогдсон Ибрахим Эркан, Вэкмэзи Мурат нарын залилуулсан гэх имэйл хаягт үзлэг хийн орчуулж, хэрэгт хавсаргах шаардлагатай. Дээрх имэйл хаягт хууль болон олон улсын гэрээнд заасны дагуу үзлэг хийн бэхжүүлэн авснаар нотолбол зохих байдлуудыг тогтоох боломжтой. Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг баримтлахгүй, энэ мэтчилэн хэргийг шалгаж байгаа нь цаашид бусад хэрэгт ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэх нөхцөлийг бүрдүүлж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх онц хүндрүүлж зүйлчилсэн. “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогьг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол ах сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийгдсэн байх, уг үйлдлийн улмаас хохирол учирсан байх, уг үйлдлээ хүсч үйлдсэн буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн байж тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцохоор заасан. Хэрэгт авагдсан хохирогч И.Э, В.М нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл хохирогч Ибрахим Эркан нь “2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр [email protected] гэсэн имэйл хаягнаас “Итали улсын Делүкси Мулти Сервсиес СРЛ” компанийн данс руу төлбөрөө шилжүүл гэсэн имэйл ирсэн” учраас мөнгө шилжүүлсэн, мөн Б.Х, Эжикемэ Жон Чимэзиэ, Д.Г, Т.А нарыг таньж мэдэхгүй, харилцаж байгаагүй тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин хохирогч В.Мурат нь “Атаманлар” компанийн имэйл болон И.Э-ийн үгэнд итгэж мөнгө шилжүүлсэн, мөн Б.Х, Э.Ч.Ж, Д.Г, Т.А нарыг танихгүй, харилцаж байгаагүй нь нотлогддог. Өөрөөр хэлбэл Д.Г, Т.А нарын Монгол Улсад аж ахуй нэгж байгуулсан үйлдлийн улмаас дээрх хохирогч нар нь мөнгө шилжүүлж хохироогүй харин хуурамч имэйл хаягнаас хуурамч имэйл ирсэн учраас хууртагдаж хохирсон үйл баримт тогтоогддог. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яллагдагч Б.Х нь аж ахуйн нэгжийн нэрийг н.Чейп гэж этгээд өгч байсан, Д.Г, Т.А нар энэ тухай мэдээгүй, н.Чейптэй Э.Ч.Ж харилцаж байсан тухай мэдүүлдэг. Д.Г, Т.А нар нь н.Чейп гэж этгээдтэй харилцаж байгаагүй, танихгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр [email protected] гэсэн имэйл хаягнаас "Итали улсын Делүкси Мулти Сервсиес СРЛ” компанийн данс руу төлбөрөө шилжүүл” гэсэн имэйл бичсэн болохыг мэдээгүй учир тэднийг “Залилах гэмт хэргийг хүсч үйлдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж ойлгож байсан” гэж үзэх үндэслэлгүй юм. Уг залилах гэмт хэрэг нь “Хуурамч имэйл хаягнаас хуурамч имэйл бичсэн” уйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нар хохирсон болох нь тодорхой байхад уг имэйлийг бичсэн этгээдийг тогтоож, шалгаагүй, мөн Д.Г, Т.А имэйлийг бичсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тэдний “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Д.Г, Т.А нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр Э.Ч.Ж-той хамтран үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.  Д.Г, Т.А нарын үйлдлийг залилан гэмт хэрэг гэж үзвэл мөнгө угаах гэмт хэрэг гэж байхгүй, харин мөнгө угаах гэмт хэрэг гэж үзвэл залилах гэмт хэрэг байх боломжгүй юм. Учир нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь тухай эд хөрөнгө, мөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах хүсэл зорилготой байдаг бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнийг тухайн эд хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь хэрэгт ач холбогдолгүй, харин тухай эд хөрөнгө, мөнгийг өөртөө шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгсдөг. Гэтэл тухайн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцож, харин түүнийг хэрхэн зарцуулсныг өөр гэмт хэрэгт тооцож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараагийн үндэслэл болж байна. Хэрэв өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг тухайн эд хөрөнгө, мөнгө хэрхэн зарцуулснаас хамааран “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчлэх бол Монгол Улсад шийдвэрлэгдэж байгаа өмчлөх эрхийн эсрэг хэрэг болгон мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлэгдэх шаардлагатай болох болж байна. Мөнгө угаах гэмт хэргийн онцлог нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл байх ба энэхүү үйлдлүүд нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого бус харин бусад этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсэн байх шаардлага юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 220/А дугаартай яллах дүгнэлтэнд “Д.Г, Т.А нарыг "Делүкси Мулти Сервсиес CPJ1” ХХК-н Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд шилжилжорсон 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг “Делүкси Мулти Сервсиес СРЛ” ХХК-н 2455119502 дугаартай төгрөгийн дансанд шилжүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэнд дурдсан дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргаагүй, мөн гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Анхан шатны шүүхийн дээрх үйл ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болсон. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцоогүй, зарим үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсныг нь давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй, анхан шатны шүүхийн дүгнээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүх залруулах эрхгүй байхад залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” мөн зүйлийн 1.1. “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1  дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3.1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг магадлалын 1 дахь заалтаараа өөрчилж байхгүй болгосон нь Б.Х, Д.Г, Т.А, Э.Ч.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн аль зүйл заалтаар гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дүгээр заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-т заасан шаардлага хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэлд хамаарч байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Д.Г-д 6 жилийн хугацаагаар, Т.А-т 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсанд гомдолтой байна. Учир нь шүүгдэгч Д.Г, Т.А нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан "Залилах" гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа болно. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар би болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэнд оршдог. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч байгууллагын төлөөлөгч гэх Бүгд Найрамдах Түрк улсын иргэн И.Э-ны мэдүүлэгт бусдад итгэн мөнгөө шилжүүлэх болсон үндэслэлээ “...Манай “Л.М.С", “Атаманлар” компаниуд нь Итал улсын “Лонати СПА" компанийн Түрк улс дахь албан ёсны төлөөлөгч юм. Тиймээс тус компанитай байнгын имэйлээр харилцаатай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Итал улсын “Лонати СПА" компанийн байнгын харилцдаг имэйл хаягтай нэг үсгийн зөрүүтэй боловч харахад адилхан хаягнаас мэйл ирсэн байсныг би өөрөө анзааралгүй харилцсан асуудлаас энэ бүхэн эхэлсэн. ...имэйл хаяг  дунд “С” үсэг нэмэгдчихсэн байгааг би анзаараагүй юм..." гэж мэдүүлсэн байна.  Хохирогчийн дээрх мэдүүлгээс үзвэл түүнийг төөрөгдөлд оруулсан, улмаар итгэн мөнгөө шилжүүлэхэд хүргэсэн зүйл нь түүний имэйл хаяган дундах “С” үсэг өөрчлөгдсөнийг анзааралгүйгээр харилцснаас үүссэн байх ба уг имэйл хаяганд хэн цахим хэрэгсэл ашиглан халдсаныг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт тогтоогоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ Д.Г, Т.А нар нь цахим хэрэгсэл ашигласан, хохирогч нартай холбоо харилцаа тогтоох, тэднийг төөрөгдүүлэхэд чиглэсэн үйлдэл огт хийгээгүй болох нь нотлогдсон байгаа болно. Тийм ч учраас прокурор тэдэнд холбогдуулан анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн зүйлчлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн хохирогчийн мэдүүлгээс харахад түүний харилцдаг имэйл хаяг өөрчлөгдсөн буюу хакердуулсан асуудал анх 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр болсон байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны едөр буюу Монгол улсын “Лонати СПА” ийн Голомт бакны данс руу мөнгө шилжүүлэх хүртэлх 20 хоногийн хугацаанд дээрх хуурамч имэйл хаягийг бий болгосон этгээд нь хохирогчтой хэдэн удаа, хэрхэн харьцаж байсан, ямар ямар мэдээлэл явуулж түүнийг итгүүлэн, төөрөгдөлд оруулсан болох нь тодорхойгүй байгаа юм. Д.Г, Т.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Лонати спа” ХХК-ийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Делүкси мулти сервисес СРЛ" ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг тул тэдний үйлдлийг цахим хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр компанийг Д.Г, Т.А нар Монгол улсад байгуулсан үйлдэл хийхээс 20 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн гэмт этгээдүүд нь хуурамч имэйл хаяг ашиглан хохирогчийг төөрөгдөлд оруулах үйлдлээ хийгээд эхэлчихсэн байжээ. Ийм учраас Д.Г, Т.А нарыг залилах гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн эзэмшлийн Бүгд Найрамдах Турк улсын нэр бүхий 2 компаниас цахим хэрэгсэл ашиглан мөнгө залилсан гэх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх үндэслэл, баримт огт байхгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа болно. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тодорхой эрүүгийн хэргүүдийг эцэслэн шийдвэрлэж гаргасан тогтоолуудад “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, мэргэшсэн байдал болон уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээний ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно...” гэж тайлбарлан энэ зүйлийг нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөлийг тогтоосон байна. Анхан шатны шүүхээс Д.Г, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон" гэж хүндрүүлэн ял, шийтгэл оногдуулсан нь мөн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хохирлыг ямар үндэслэлээр шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарлалгүйгээр зөвхөн “...улсын яллагч санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй...” гэж шийтгэх тогтоолд бичсэн байна. Гэтэл улсын яллагч нь чухам ямар нотлох баримтад үндэслэн “...хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах...” санал гаргах болсон талаараа тодорхой тайлбар хэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болохыг өмгөөлөгчийн хувьд огт ойлгохгүй байгаа бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х нь ББСБ-уудаар дамжуулан БНХАУ-руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 177 дах талд авагдсан гэрч З.З-ийн мэдүүлэгт “...2018.11.23 өдөр 170,993,7 юанийг БНХАУ-ын Гуанжу хот мөнгө хүлээн авагч нь Ляо Фанг, 2018.11.29-ний өдөр 209,702,6 юанийг мөн адил дээрх хүн рүү шилжүүлсэн. 2018.11.30-ны өдөр 208,059 юанийг Зао Лянг гэж хүлээн авагч хүн рүү БНХАУ-ын Гуанжу хот руушилжүүлсэн байна. 2018.11.30-ны өдөр 173,469,9 юанийг Вү Тиан И гэж хүлээн авагчид БНХАУ-ын Гуанжу хот руу шилжүүлсэн. 2018.12.01-ний өдөр 75,351 юанийг мөн адил Вү Тиан И гэж хүн гэж хүн рүү явуулсан байна...” гэж мэдүүлжээ. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж, Б.Х нар болон тэдгээр өмгөөлөгч нар нь “...гаргаж авсан бэлэн мөнгөнөөс Чейп гэгчийн өгсөн даалгаврын дагуу БНХАУ дахь данс руу нийт 17 удаагийн үйлдлээр 2,900,000 юань буюу 1,190,000,000 орчим төгрөг шилжүүлсэн...” гэж тайлбарлаж, түүнийг шалгуулах хүсэлт гаргаж байсан байна. Дээрх байдлаар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж-ийн хамаарал бүхий хүмүүс рүү, гадаад улс руу шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон мөнгийг уг мөнгө шилжүүлэн авсан хүмүүстэй огт хамааралгүй, мөнгө шилжүүлсэн үйлдэлд огт оролцоогүй Монгол улсын иргэн Д.Г, Т.А нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь өөрийн улсын иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож, их хэмжээний өр төлбөрт оруулсан хууль бус үйлдэл болсон төдийгүй Монгол улсын иргэдийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, өөрсдийн гэмт үйлдэлдээ ашигласан Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж болон түүний хамаарал бүхий гадаад улсад байгаа иргэдийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, тэдэнд давуу байдал бий болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хариуцан төлбөл зохих 1,422,477,982 төгрөгөөс дээрх байдлаар Э.Ч.Ж, Б.Х нарын гадаад улс руу шилжүүлсэн мөнгөнүүдийг хасвал 170,000,000 орчим төгрөг үлдэх бөгөөд энэ мөнгийг хэн хариуцан төлөхийг шүүх шийдэх ёстой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлал гаргахдаа өмгөөлөгч миний байр суурийг харгалзан үзээгүй төдийгүй, өмгөөлөгчийн гаргасан саналын үндэслэлийг хүлээн аваагүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд тусгаж өгөөгүй төдийгүй давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа энэ талаар гаргасан гомдолд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр
байж... гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор...” гэж хууль тогтоогч тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад
бусдын гэмт хэрэг үйлдэж олсон олсон
хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж авсан, эзэмшсэн ашигласан, ...нуун далдалсан, ...өөрчилсөн            шилжүүлсэн тохиолдолд мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрдэхээр хуульчилжээ гэж үзэхээр байна. Харин гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдийг "...өөрийнх нь үйлдсэн, хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон олсон хөрөнгө, мөнгө, орлоготой холбоотойгоор хийгдсэн үйлдэл..."-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй байхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд тэдний уг гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө, мөнгө, орлогыг хэрхэн захиран зарцуулахтай холбоотойгоор хийсэн үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэж ял, шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэл,  нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Г, Т.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй гэж дүгнэсэн боловч энэ нь бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Нигер Улсын иргэн Э.Ч.Ж-ны хувьд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчим, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, түүнийг яллагдагчаар татсан, цагдан хорьсон үеэс Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7 дугаар зүйлд заасан эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн ба прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Э.Ч.Ж-д гардуулсан яллах дүгнэлтийн орчуулга утга агуулгын хувьд маш их алдаатай, буруу байна гэх орчуулагч Б.Цолмонгийн гомдлыг хүлээн авсан атлаа засварлаагүй хэвээр нь гардуулсан. Шүүх хуралдаанд орчуулагчаар ажилласан Б.Мягмардорж Э.Ч.Ж-нд гардуулсан яллах дүгнэлт нь нэр хаяггүй, Монгол хэл дээр бичигдсэн яллах дүгнэлтээс зөрүүтэй байна гэдгийг хэлсээр байхад шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн, эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан асуудал юм. Прокурорын яллах дүгнэлт нь Э.Жоны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Э.Ч.Ж нь Б.Х, Д.Г, Т.А нарыг мэдээллээр хангаж, зааж чиглүүлж байсан тул түүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх хууль зүйн үндэстэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай. Тэрээр өөрийн эхнэр Б.Х-ийн Д.Г, Т.А нартай ярьж, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх тухай саналыг цааш дамжуулан бусдад зуучилж, зуучлагчийн хэлсний дагуу хийх ажиллагааг Б.Х-аар дамжуулан Д.Г, Т.А нарт хэлж байсан, хохирогч гэх хүмүүстэй огт харьцаж байгаагүй, тэднийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан асуудал байхгүй, хохирогч гэх хүмүүстэй цахим хэрэгслээр холбогдож байгаагүй учир тэднийг төөрөгдүүлсэн, залилан мэхэлсэн гэж үзэх үндэсгүй юм. Э.Жон нь Д.Г, Т.А нартай харьцаж байгаагүй, Монгол хэл мэдэхгүй, тэдний ажил үүргийг хуваарилах, орлогоо төлөвлөх Ямар ч үйлдэл хийгээгүй, тэдэнд гадны хөрөнгө оруулалт зуучилж байна гэж ойлгож, зуучилсны хөлсөндөө 5 хувиа авч байсан хүн юм. Э.Ч.Ж, Б.Х нарын хувьд гадны хөрөнгө оруулалтыг зуучилж байна гэх үндсэн дээр зуучлалын хөлсөө авч байсан, хөрөнгө оруулалтыг хүлээн авагч талд буюу БНХАУ-ын нэр бүхий компани руу нийт 17 удаагийн үйлдлээр 2986056 юань шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байдаг. Гэтэл хохирогч нарын хаяг руу цахим сүлжээгээр аль улсаас хэн гэдэг хүн нэвтэрч, мөнгө шилжүүлэх тухай захидал бичсэн болохыг тогтоогоогүй, тэр хүн нь Э.Ч.Ж мөн эсэх, Э.Ч.Ж мөн бол хэдийд ямар захидал бичиж, юу гэж хуурч залилсан гэдгийг тогтоогоогүй. БНХАУ руу шилжүүлсэн 2986056 юаныг хэн хүлээж авсан, энэ ямар учиртай мөнгө болохыг мөн шалгаж тодруулаагүй юм. Э.Жон, Б.Х болон бусад яллагдагч нарыг 5 удаагийн үйлдлээр БНХАУ руу нийт 2986056 юань шилжүүлж, мөнгө угаасан гэж яллаж байгаа боловч уг шилжүүлсэн мөнгийг хэн хүлээж авч хаашаа шилжүүлсэн, хэн ашигласан болохыг тогтоогоогүй тул уг мөнгө яллагдагч нарын мэдүүлж байгаагаар хөрөнгө оруулалтын зорилгоор шилжүүлэгдсэн байх үндэстэй. Харин мөнгө угаасан гэж ял шийтгэх үндэсгүй гэж үзэж байна. Энэ хэргийн хохирогч гэх И.Э, В.М нарын мэдүүлэг бусад нотлох баримтаас үзэхэд И.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр marco [email protected] гэсэн имэйл хаягнаас Итали улсын Делүкси Мулти Сервисес СРЛ компанийн данс руу төлбөрөө шилжүүл гэсэн имэйл ирсэн учраас мөнгө шилжүүлсэн, Б.Х, Э.Ч.Ж, Д.Г, Т.А нарыг танихгүй тэдэнтэй харилцаж байгаагүй нь нотлогдсон байдаг. Иймээс Э.Жон нь бусдын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг хуурч, залилан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваагүй нь нотлогдож байгаа бөгөөд цахим хэрэгсэл ашиглаж хохирогчийг хэн төөрөгдөлд оруулсан, хэзээ, хаанаас яаж түүний цахим хаягт нэвтэрсэн, ямар хаягаас ямар техник хэрэгсэл ашиглаж уг хэргийг үйлдсэн, ямар и-мэйл захидал бичсэн зэргийг нотлох баримтаар тогтоох шаардлагатай юм. Э.Ч.Ж нь бусдаар дамжуулан хөрөнгө оруулалт зуучлуулах, зуучлах ажиллагаа явуулсан гэдэг бөгөөд БНТУ-д шалгагдаж байгаа асуудлыг тодруулах, дээрх нөхцөл байдал тогтоогдсон бол баримт материалыг авах, хохирогчийн гомдол хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэсэн бөгөөд мөн хуулийн 42 дугаар бүлэгт эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны тухай тодорхой заасан байдаг. Гэтэл уг хуульд заасан үндэслэл журам, Монгол улс, БНТУ-ын хооронд иргэн, аж ахуйн нэгж болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний заалтыг зөрчиж, дипломат шугамаар болон 2 улсын Хууль зүйн яамаар дамжуулан харьцахгүйгээр гадаад улсын иргэнийг Монгол Улсад шалгаж байгаа эрүүгийн хэрэгт хохирогчоор байцааж мэдүүлэг авсныг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу 2 улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд зааснаар нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нараас 1,422,477,982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355,619,495 төгрөг гаргуулан Холбооны Бүгд Найрамдах Турк Улсын “Л.М.С” компанид олгуулахаар заасан нь Ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нар аль компанид хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь тодорхойгүй, тэднийг гэм буруутайд тооцоогүй, ял шийтгэл оногдуулаагүй асуудалд хохирол төлбөр төлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч Э.Ч.Ж, Б.Х нар гадны хөрөнгө оруулалт зуучилж, зуучилсны хөлс 5 хувь болох мөнгийг Д.Г, Т.А нартай анх тохиролцсоны дагуу авч байсан бөгөөд Голомт банкнаас бэлнээр гаргаж авсан гэх мөнгөнөөс нийт 40 сая төгрөг авсан гэдгээ хэрэгт шалгагдах үеэс тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Э.Ч.Ж, Б.Х нарт төлүүлэхээр оногдуулсан нийт 711,238,990 төгрөгийг эдгээр хүмүүс огт аваагүй, хувьдаа ашиглаагүй болох нь тодорхой харагдах бөгөөд энэ 2 хүн уг мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 13-т “Делукси мулти сервисес CPJ1” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай төгрөгийн дансанд байгаа 702,861,120 төгрөгийг “Алпин чорап” компанид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байдаг. Энэ заалтаар Э.Ч.Ж, Б.Х нарын бусадтай бүлэглэн “Алпин чорап” компанийг залилсан гэх гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэстэй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкны 3455119540 данснаас гаргаж авч амьдралын эх үүсвэр болгосон гэх 702,861,120 төгрөг уг данснаас гараагүй болох нь тогтоогдсон гэж үзэх үндэстэй байна. Ийм байдлаар шүүгдэгч нар ямар гэмт хэргийг хэдийд хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан, хэн хичнээн төгрөгийн хохирлыг хэнд төлөх асуудал бүрэн үндэстэй тогтоогдоогүй, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тодорхойгүй, оногдуулсан ял шийтгэл үндэслэлгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ гэж шийтгэх тогтоолдоо тэмдэглэсэн боловч Э.Ч.Ж, Б.Х нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжгүй талаар өмгөөлөгч нарын гаргасан санал хүсэлтийг огт харгалзаж үзээгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ор нэрийн төдий явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломж ч олгоогүй, шүүх хуралдааны үед өмгөөлөгч нараас гаргасан гомдол саналыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, шүүгдэгч нарын гэм бурууд харилцан адилгүй ял шийтгэл оногдуулж, миний үйлчлүүлэгч Э.Ч.Ж, Б.Х нарт бусад шүүгдэгч нараас илт ялгаатай хүнд ял шийтгэл оногдуулсан зэрэг нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаана уу” гэжээ.

 

Шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ш.Ганбат, Ж.Тэгшмандал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т. Т.А, Д. Д.Г нарын холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Т.А, Д.Г нарыг хаана, яаж гэмт хэрэг үйлдсэн талаар нотолж чадаагүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн, ялллах дүгнэлтэнд байгаа хүмүүсээс өөр хүн байгаа эсэх, үйлдэл болгонд хамаатай эсэхийг тодруулаагүй бүгдийг нь гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ хэргийг зохион байгуулсан байж болох Чейф түүний зааврийн дагуу Э.Ч.Ж мөнгө угааж, угаасан мөнгөө БНХАУ-н иргэд болох Вү Тиан И, Ляо Фанг, Зао Лянг нарт шилжүүлсэн үйлдэлд Т.А, Д.Г нар нь төөрөгдөлд орж компани байгуулж өгснийг ялгаж салгаж зааглаагүй. БНХАУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу дээрх нэр бүхий БНХАУ-ын иргэдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагаар хийлгүүлснээр гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр тогоогдох юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоож чадаагүй. Шүүхээс шийтгэх тогтоол, магадлал гаргахдаа ижил тэнцүү хэмжээгээр хохирлыг хуваан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй. Т.А, Д.Г нарыг хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөхдөө хэргийн мөрдөгч нар нь хохирогч мөн эсэх нь тодорхойгүй этгээдүүдийг гадаад улсад Эрүүгийн хууль, процессын хуулийн зорилго, зорилт, зарчим, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн холбогдох заалтууд, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хэлцлийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулсан. Үүний дүнд тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь мэдэгдэхгүй хүмүүсийг хохирогчоор байцааж, гадаад хэл дээрх хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг /хуулбар/ орчуулж яллах нотолгоо болгосон нь процессын хуулийн ноцтой зөрчил юм. Тийм учраас дээрх нотолгоо гэх баримтуудыг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар тооцохгүй байж хасах ёстой. Т.А, Д.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.А, Д.Г нар нь хохирогч гэж хүмүүс, нэр бүхий компаниудтай харилцаа үүсгэж байгаагүй нь тогтоогддог. Залилан мэхлэх санаа зорилго агуулж идэвхтэй үйлдэл хийж байгаагүй. Мөнгө угаах гэмт хэрэгт ч гэсэн холбогдолгүй. Б Хулан түүний нөхөр Э.Ч.Ж нарын өөр бусад хүмүүстэй нэгдэн явуулж байсан үйл ажиллагааг хууль ёсны гэж итгэж төөрөгдсөн тэдэнд ашиглуулсан нөхцөл байдал харагддаг. Т.А, Д.Г нар нь Б.Х түүний нөхөр Э.Ч.Ж нарын нэрийг нь өгсөн компанийг үүсгэн байгуулахдаа гадаад улсад байгаа компаниудтай адил нэртэй компани үүсгэн байгуулж байгаагаа мэдээгүй, дээрх хүмүүстэй энэ талаар харилцан тохиролцож компани байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Тийм учраас хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Т.А, Д.Г нар нь цахим мэдээлэлд нэвтэрч цахим хэрэгсэл ашигласан, гадаад улс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаана уу” гэсэн байна.

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоож чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Д.Г, Т.А нарын хувьд цахим хэрэгсэл ашигласан, хохирогч нартай харилцаа холбоо үүсгэсэн, гэмт хэрэг үйлдэх идэвхитэй санаа зорилго агуулсан үйлдэл хийгээгүй. Мөн гэмт хэргийг хэн үйлдсэн болохын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Уг хэргийг зохион байгуулсан байж болох этгээд нь Чейф гэдэг нэртэй хүн байгаа талаар хэрэгт дурдагдаж явдаг. Гэтэл түүнийг шалгаж тогтоогоогүй. БНХАУ-ын иргэн гурван хүн рүү 5 удаагийн гүйлгээгээр гадаадаас орж ирсэн мөнгөнөөс 837.570 юань шилжигдсэн байдаг. Энэ хүмүүстэй холбогдолтой ямар нэгэн шалгах ажиллагаа хийгээгүй. БНХАУ-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй. Ингэснээр гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй атлаа шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд хохирлыг хувь тэнцүүлсэн байдлаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Т.А, Д.Г нарыг хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөхдөө мөрдөгч нар нь хохирогч мөн эсэх нь тодорхойгүй этгээдүүдийг тогтоож, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилт, зарчим, холбогдох заалтууд, Олон улсын гэрээ хэлцлийг зөрчсөн хууль бус ажиллагаа явуулсан. Үүний дүнд тухайн байгууллагаа төлөөлөх эрхтэй эсэх нь мэдэгдэхгүй хүмүүсийг хохирогчоор байцааж, гадаад хэл дээрх хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг яллах нотолгоо болгосонд гомдолтой байх тул нотлох баримтаас хасах ёстой гэж үзэж байна. Т.А, Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.А, Д.Г нар нь хохирогч гэх хүмүүс, тэдгээр компанитай харилцаа холбоо үүсгээгүй, залилан мэхлэх санаа зорилго агуулж, идэвхтэй үйлдэл хийж байгаагүй. Б.Х түүний нөхөр Э.Ч.Ж нартай хөрөнгө оруулалт олж өгөөч гэсэн байр суурьнаас хандаж байсан болох нь мэдүүлгээс харагддаг. Хөрөнгө оруулалт олж байгаа нэрийн дор энэ компаниудыг үүсгэн байгуулах чиглэлийг Б.Х өгсөн байдаг. Т.А, Д.Г нар нь гадаадын ийм нэртэй компаниуд байдгийг мэдэхгүй, өөрсдөө сайн дураар компани байгуулаагүй, эрэл хайгуул хийгээд өөрсдөө эдгээр хүмүүстэй харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Т.А, Д.Г нарт хуурагдсан, төөрөгдсөн нөхцөл байдал харагддаг. Мөн Т.А, Д.Г нар нь гадаад улс руу мөнгөн шилжүүлэг хийгээгүй. 5 удаагийн шилжүүлгийг Б.Х “Сайн” банк бус санхүүгийн байгууллага руу дамжуулан хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга, амьдралын эх үүсвэр болгож гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Лонати С.П.А”, “Делүксе мулти сервисес СРЛ” гэх хоёр компанийн нэрээр орж ирсэн шилжүүлэг нь 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ний хооронд гурван удаагийн гүйлгээ байдаг. Цаг хугацааны хувьд амьдралын эх үүсвэрээ болгож, залилах мэхлэх гэмт хэргийн ашгаар амьдраад байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Т.А, Д.Г нар өмнө нь ажил төрөл, аж ахуй нэгж эрхэлж байсан бөгөөд амьдрал нь хэвийн явагдаж байсан хүмүүсийг уг мөнгөөр амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүйгээс гадна Т.А, Д.Г нарт хэдэн төгрөг очсон, үүнээс хэд нь амьдралын эх үүсвэрт орсон гэдгийг нарийн шалгаж тогтоосон баримт байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Пүрэвлхам миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-р зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасныг даргалагч шүүгч Ё.Цогтзандан нь үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон нь яллагдагч нарын эрх ашиг төдийгүй өмгөөлөгч миний хуульд заасан эрхэнд халдан илтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ нь 2019-11-25-ны өдөр шүүх хуралдаандэрүүгийн 7 хавтаст хэрэгтэй бурэн гүйцэт танилцаж чадаагүй, хэргийн талаар ойлголтгүй байгаа болох тухайгаа тайлбар гарган хавтаст хэрэгтэй шүүхээс томилогдон оролцож буй орчуулагчийн тусламжтайгаар шүүгдэгч Эжикэмэ Жонд танилцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүхээс томилогдсон орчуулагч Б.Мягмардоржтой хамт хэргийн баримтыг танилцах хугацааг 1 хоногоор өгсөн. Шүүгдэгч Э.Ч.Ж-д хэргийг танилцуулж амжаагүй учир 2019-11-28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Алтанцэцэг бидний зүгээс шүүхэд хандан “2019-11-25-ны өдрийн шүүхийн хэргийн материалыг орчуулагчтай танилцах Э.Ч.Ж-ийн хүсэлт хангагдаагүй, мөн орчуулагч хэргийн баримтыг Эжикэмэ Жон Чимэзиэд танилцуулах явцад шүүгдэгч Э.Ч.Ж-д орчуулан гардуулсан яллах дүгнэлт гарчгийг огт орчуулаагүй, мөн орчуулгын хувьд шаардлага хангахгүй 2-3 хуудас нь орчуулагдаагүй, орчуулсан байдал нь илт утга агуулгын болон хууль хэрэглээний талаар, мөн мөнгө төлбөрийн талаарх тооцоо нь зөрүүтэй байгаа учир дахин орчуулга хийлгэхгүйгээр, яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангаж үйлдэн гардуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй” тухай гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй байгаа нь шүүн таслах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг шууд үүсгэсэн. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын болон өмгөөлөгчдийн эрхийг үнэхээр их зөрчсөн байдалтай явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс илтэд тодорхой харагдах учиртай. Анхан шатны шүүх хуульд заасан хугацаанд хуралдааны тэмдэглэл, тогтоолыг гаргаж чадаагүй тул хугацаа давчуу үндэслэл муутай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 34.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. П.Ариунболд, Б.Халиун шүүгч нар нь шүүх хурлыг санаатайгаар давхцуулан товлож шүүх бүрэлдэхүүнээс үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Мөн давж заалдах шатны шүүх нь магадлалдаа өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гомдлыг ямар учраас үндэслэлгүй гэж үзсэн тухайд ямар ч дүгнэлтийг хийгээгүй нь давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын үндэслэлээр тогтохгүй бүхэлд нь хэргийг хянах үүргээ биелүүлээгүй. Гэрчээр асуугдсан этгээдүүдийн хэн нь ч шүүгдэгч нарыг цахим гэмт үйлдлийг Монгол улсын нутаг дэвсгэрт биечлэн үйлдэж байхыг, мөн гадаад улсын аж ахуйн нэгж байгууллагуудын хэн гэх эрх бүхий албан тушаалтантай яаж уулзан холбогдож, хэрхэн итгүүлэн үнэмшүүлж залилан мэхэлж байхыг харсан, мэдсэн болох тухайгаа гэрчлээгүй, яг гэмт хэрэг үйлдэж байхыг нь харсан мэдсэн тухайд нэг ч мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Зөвхөн Голомт банкинд гадаадаас шилжин орж ирсэн мөнгийг шүүгдэгч Д.Г, Т.А, Б.Х нар тодорхой цаг хугацаанд ирж авсан тухайд л мэдүүлсэн. Шүүгдэгч Эжикэмэ Жон Чимизиэг огт харж байгаагүй, Э Э.Ч.Ж-г банкинд ирж мөнгө авч байсан гэж огт мэдүүлээгүй. Шүүгдэгч нарт холбогдуулан шалгасан хэрэг Монгол улсад шүүгдэгч нарын үйлдсэн үйлдэл биш харин хилийн гадна үйлдэгдсэн гэж үзэх хангалттай баримт байсан төдийгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, шүүгдэгч нар үйлдсэн болох эсэхийг нь ч тогтоох боломжгүй нөхцөл байдал илэрхий байсан. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад улсад харьяалагддаг хохирогч гэх компаниудын цахим имэйл хаяг нь гэмт халдлагад өртөөгүй, халдлага чухам аль улс оронд үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, халдлага болсон улс нь Итали, Турк болон Нигери улсын аль нь болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал илэрхий байсан байхад шүүгдэгч нарыг Гадаадын аж ахуйн нэгж байгууллагуудын цахим хаягт нэвтрэх гэмт хэрэгт холбогдсон гэж буруутгаж, энэ гэмт хэргийг Турк буюу Итали, Бүгд найрамдах Нигер улсын чухам аль улсынх нь нутаг дэвсгэрт үйлдэгдэн аль улсын нутаг дэвсгэрээс Монгол улсад ижил нэрээр үүсгэн байгуулагдсан гэх аж ахуйн дансанд евро болон ам.доллар шилжин орсон болох нь огт тодорхойгүй. Хэрэг бүртгэлийн явцад шүүгдэгч нарын бүгдийнх нь гэр орон болон компьютер, гар утаснуудад хийсэн үзлэг нэгжлэгээр хаанаас цахим хаягт нэвтэрсэн нь ч тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй байжээ. Хэрвээ бидний үйлчлүүлэгчдийг ямар нэгэн байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл миний үйлчлүүлэгч нар нь хохирогч нарыг итгүүлсэн аливаа үйлдлийг идэвхтэйгээр хийж гүйцэтгэсэн, энэ үйлдэл нь хангалттай баримтаар нотлогдон тогтоогдсон байх ёстой. Мөн шүүх хэлэлцүүлгийн явцад хэн, хэзээ хэрхэн хохирогч нарыг яаж, ямар арга замаар итгүүлсэн залилсан үйлдлийг яг таг тогтоосон тухайд баримтаар тогтоогдсон үйл баримтыг шийтгэх тогтоолдоо заах үүрэгтэй байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч нар бусдыг бүлэглэн залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй. Э.Ч.Ж, Б.Х нар хоёулаа хохирогч компанийг цахим хаягаа хакердуулж байх үед нь Нигери улсад биш Монгол улсад оршин сууж байхад шүүгдэгч нарыг шууд яллагдагчаар татаж улмаар ялласан нь шударга ёсны зарчим болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд огт нийцэхгүй болно. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Л.Данзанноров шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарыг баримтлаагүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр компани байгуулсан, 12 дугаар сарын 04-ний өдөр компани байгуулсан асуудалтай холбоотойгоор ялласан. Шүүхээс дүгнэхдээ 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд гадаадын аж ахуй нэгжтэй ижил нэртэй компани байгуулж залилан мэхлэх үйлдэл хийсэн гэж дүгнэж байгаа нь ялласан хүрээ хязгаараас хэтэрсэн гэж үзэж байгаа. 11 дүгээр сарын сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний хооронд буюу 7 хоногийн хооронд болсон асуудал. Гэтэл 6 сараас 12 сар гэж үзсэн нь буруу. Т.А-ын үйлдлийн тухайд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Делүксе мулти сервисес СРЛ” компанид 50% хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж орсон. Энэ нь өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэж дууссанаас хагас жилийн дараа орсон байдаг. Уг үйлдэлд давхар буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Т.А, Д.Г нар нь залилан мэхлэх гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэж байгаа. Чейф гэдэг хүн цахим хэрэгсэл ашиглаж тухайн компаниудыг хуурч байгаа үйлдлүүдийг огт мэдээгүй, мэдэх боломжгүй. Мөн харилцах хэлний болон харилцааны боломж байгаагүй учир залилан мэхлэх үйлдэлд оролцсон гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байгаа. Монгол Улсад аж ахуй нэгж байгуулахад Т.А, Д.Г нар нь хоёулаа оролцсон гэдэг нь харагдахгүй байгаа. Шүүх цахим хэрэгсэл ашиглаж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнээд байгаа. Гэтэл цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн энэ үйлдэл нь гадаад улсад үйлдэгдсэн. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ мэйл хаягт халдсан асуудал Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдээгүй, энэ үйлдсэн баримт хавтаст хэрэгт цуглараагүй. Тийм учраас Т.А, Д.Г нар нь цахим хэрэгсэл, мэдээллийн аюулгүй байдалд халдсан үйлдэл байхгүй гэдэг зүйлтэй ижил агуулгатай зүйл хэлсэн. Цахим хэрэгсэл ашиглаж тухайн компанийг хуурсан гэх Чейф гэдэг хүнтэй ямар нэгэн харилцаатай байсныг нотолсон, тогтоосон ийм зүйл хэрэгт байхгүй. Иймд цахим хэрэгсэл ашиглах замаар бүлэглэн оролцсон гэдэг нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хэн нэгэн хөндлөнгийн этгээд үндсэн гэмт хэрэг үйлдсэн, энэ үйлдлийг халхавчлах, нуун далдлах зорилгоор гуравдагч этгээдээс хийгддэг үйлдэл. Үндсэн, суурь гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэг нь нэг хүн дээр давхар зүйлчлэгдэх үндэслэлгүй байдалтай харагдаж байна. Хоёр компаниар мөнгө хүлээж авсан байдал харагддаг боловч тухайн мөнгийг цааш нь шилжүүлсэн үйлдэлд Т.А, Д.Г нар оролцоогүй. 5 удаагийн шилжүүлгийг Б.Х шилжүүлсэн гэдэг нь гүйлгээний баримтуудаар тодорхой харагддаг. Хууль бус эх үүсвэрээс олдсон мөнгийг нь хүлээж авсан этгээдүүд БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд тэдгээртэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Хоёр хэргийн зүйлчлэл дээр тус тусад нь хүндрүүлэх нөхцөл байдлаар ял шийтгэсэн. Залилах гэмт хэргийн хувьд амьжиргааны эх үүсвэр болгосон хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд харьцангуй удаан хугацаанд, 3 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн байх ёстой. Мөн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болсон гэдгийг нотолсон байх шаардлагатай, үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгосон буюу өөрсдийн эрхэлдэг бизнесс рүү оруулаад ашиг олж байсан байх энэ байдлыг нотолсон байх шаардлагатай. Гэмт аргаар ашиг олох, энэ боломжийг байнга илэрхийлсэн шинж, энэ үйлдлийг байнга тогтвортой явуулдаг байдал нотлогдохгүй байгаа. 7 хоногийн дотор хоёр компани байгуулаад 3 удаагийн шилжүүлгээр мөнгө хүлээж авсан. Тогтвортой, удаан хугацаанд үйлдсэн, амьжиргааны эх үүсвэр болсон шинжүүдийг үгүйсгэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд саяны үргэлжилсэн хугацаа хамааралтай. Иймд Т.А, Д.Г нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэргийн шинж байдлыг зөв тодорхойлсон гэж үзэж байна. Мөн “залилан мэхлэх” гэмт хэргийн шинж зайлшгүй байгаа гэж үзэж байна. Учир нь гадаад компани төөрөгдөлд оруулж адил нэртэй монгол компанийг байгуулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгосны үндсэн дээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа юм. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн. Мөн тус компани хохирсон нь тогтоогдсон бөгөөд хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс Т.А, Д.Г нарын нэр дээр байгаа орон сууцнуудыг нэр дээр нь гэрчилгээ байхгүй байна гэдэг үндэслэлээр тус орон сууцнуудаас хохирол төлбөрийг барагдуулахыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн байрнуудыг 2018 оны 12 дугаар сард буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай зэрэгцэн аль аль нь бэлэн мөнгөөр 5 өрөө байрнуудыг худалдаж авсан байдаг. Хөрөнгө орлогын байдал нь хэрэгт авагдахад тухайн хэмжээний бэлэн мөнгөөр байр худалдаж авах орлоготой байсан гэдэг нь нотлогддоггүй. Иймд тус орон сууцнуудаас хохирол гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан. Хохирогч И.Э-ны хаягийг хакердсаны улмаас хохирогч Италийн компани руу төлбөрөө шилжүүлж байна гэж итгэн төлбөрийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь 7 хоногийн дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний хооронд 3 удаа мөнгө шилжиж орж ирснээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу амьдралын эх үүсвэр болгосон /залилах/ гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч нар нь тухайн мөнгөөр байр, орон сууц худалдаж авсан болох нь нотлогдсон. Эдгээр мөнгийг нь юань болгож цааш хөрвүүлж, мөнгө угааж БНХАУ-руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Г-ын өмнө нь өмчилж байсан 7 тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.А-ын 10 тээврийн хэрэгслийг нуугдмал эд хөрөнгө байж магадгүй гэдэг үндэслэлээр ажиллагаа явуулсан боловч тогтоогдоогүй. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл гарсан байсан. Үүнийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын 8 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Х, Т.А, Э.Ч.Ж, шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан, бэхжүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хоёр шатны шүүх Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.  

 

Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нарыг зохион байгуулж, хамтран  гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин Корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг,

мөн Бүгд Найрамдах Турк Улсын “Л.М.С” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464,832,24 евро, 21,300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 2,125,339,102,74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нарыг зохион байгуулж, хамтран “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжиж орсон 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48,600,000 төгрөгийг, 29-ний өдөр 300,000,000 төгрөгийг, 30-ны өдөр 250,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000,000 төгрөгийг, 06-ны өдөр 326,000,000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятал Ард Улсын руу шилжүүлэн,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжиж орсон 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэн тус тус мөнгө угаах гэмт хэрэг, 

 - Шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж-ны зохион байгуулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг,

мөн Бүгд Найрамдах Турк улсын “Л.М.С” /LONTEKS MAKINA SANAYА/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464,832,24 евро, 21,300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж нийт 2,125,339,102,74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж-ны зохион байгуулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжиж орсон 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48,600,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 326,000,000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу тус тус шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж элссэн гэх, 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар буюу залилан мэхлэх гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.

 

Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн шударга өрсөлдөөнийг үгүй хийх, хямралд хүргэх, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдаг тул Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн бусад гэмт хэргүүдээс учруулж буй сөрөг үр нөлөө, хор уршгаараа харьцуулашгүй их болно.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг тул тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах зорилгоор хуулийн эсхүл эдийн засгийн харилцааны холбоотой асуудлаар мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүй эсвэл цахим шилжүүлгийн зөвшөөрлийн дээд хязгаарт багтаан бага дүнтэй хэсгүүдэд хуваан санхүүгийн системд валютад хөрвүүлэн хэд, хэдэн удаагийн үйлдлээр нэвтрүүлснээр хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон давтан гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх шинж бүрдэл төгсөнө.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд нэр бүхий шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн гэдгийг мэдсээр байж тус орлогоос нийт 5 удаагийн гүйлгээгээр 1,424,600,000 төгрөгийг зарлагадаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх үндсэн шинжүүдийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хэмээн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарвал зохино.

 

Гэтэл шүүгдэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464,832,24 евро буюу 1,366,262,809,74 төгрөгийг 1 удаагийн үйлдлээр, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөг, 21,300 ам.доллар буюу 56,215,173 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан үйлдэл нь хоорондоо 7 хоногийн хугацаатай үйлдэгдсэн нь цаг хугацааны хувьд харьцангуй тогтвортой гэж тооцох шалгуурт хүрэхгүй байх тул тэдгээрийг энэ гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, улмаар энэхүү хууль бус орлогыг эдийн засаг, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн үзэх боломжгүй, энэ шинжийг тодотгосон дээр дурдсан хууль зүйн ойлголттой нийцэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.  

 

Мөн хоёр шатны шүүх шүүгдэгч нараас 1,422,477,982 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахдаа хэт хялбарчлан гэмт хэргийн оролцооны хамааралгүйгээр  оновчтой бус байдлаар дүнг тогтоосон байх тул шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, хэр хэмжээ, хуваан авсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч нараас хохирлыг ялгамжтай байдлаар гаргуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж нь уг гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачлан гэмт хэрэг хамтран үйлдэгч болох Б.Х, Д.Г, Т.А нарын үүрэг, оролцоог хуваарилж, Б.Х, Д.Г, Т.А нар нь залилах, мөнгө угаах гэмт хэргүүдэд санаатай нэгдсэн зэргийг харгалзан Э.Ч.Ж-оос төлөгдөөгүй үлдэж буй хохирлын 1,422,477,982 төгрөгийн 50 хувийг буюу 711,238,991 төгрөгийг, үлдсэн 50 хувь болох 711,238,991 төгрөгийг шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нараас хувь тэнцүү буюу тус бүрээс 237,079,663 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн битүүмжилсэн шүүгдэгч нарын зарим эд хөрөнгө хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу бусдад шилжиж хариу төлбөрийг шүүгдэгч нарт шилжүүлсэн, мөн зарим үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүйн улмаас өмчлөл тодорхойгүй байхаас гадна дундаа хамтран өмчлөх эрхээр баталгаажсан тохиолдолд оногдох хувь хэмжээг тогтоогоогүй асуудлууд байгааг харгалзан шууд хураан төлбөрт тооцуулах бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж шүүгдэгч нарын бодит эзэмшил, өмчлөлд буй хэсгийг гаргуулах зорилгоор давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот орон сууц, мөн дүүрэг, хорооны “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй боловч худалдан авах гэрээний үндсэн дээр шүүгдэгч Д.Г, Т.А нараас тодорхой хэмжээний мөнгөн дүн тухайн орон сууцанд шингэсэн байх тул орон сууцаар баталгаажсан дээрх төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулах учиртай.

 

Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр хохиролд тооцуулахаар шилжин ирсэн эд хөрөнгө болон төлбөр төлөгч, шүүгдэгчийн бусад эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэх талаар зохих ажиллагааг явуулах  эрх хэмжээний хүрээнд энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс үнэ төлбөр нь төлөгдөж шударга эзэмшигчид шилжсэн хэсгийг буцаан олгох, өмчлөл тодорхойгүй эд хөрөнгөний хувьд тэдгээрт шингэсэн шүүгдэгч нарын мөнгөн дүнг гаргуулах, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс шүүгдэгч нарт оногдох хэсгийг гаргуулах ажиллагааг  шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй.  Аль ч шатны шүүхээс ямар нэгэн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ашиг сонирхол нь хөндөгдөж буй бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, эсхүл гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, бусад үндэслэлийн талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргаж оролцоно.

 

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах агуулгатай байна.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул оролцогчдоос гаргасан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалд дараах өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Х, Т.А, Э.Ч.Ж, шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан гомдлуудын залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үгүйсгэх, хохирлын төлбөрийг хувиарлан тогтоосон байдалд өөрчлөлт оруулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар авах арга хэмжээг өөрчлөх болон ял хөнгөрүүлэх зарим хэсгийг хүлээн авч бусдыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

 

“Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х, Т.А, Д.Г, Э.Ч.Ж нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Б.Х, Т.А, Д.Г, Э.Ч.Ж нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг ял шийтгэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж-ыг 5 /тав/ жил, Б.Х-г 4 /дөрөв/ жил, Д.Г-ыг 4 /дөрөв/ жил, Т.А-ыг 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

 

шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар

шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож” гэж,

шийтгэх тогтоолын 12 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлын 1,422,477,982 төгрөгөөс шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/-оос 711,238,991 төгрөг, шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нараас тус бүр 237,079,663 төгрөгийг гаргуулан Бүгд Найрамдах Турк улсын “Л.М.С” /L.M.S/ компанид олгож” гэж тус тус өөрчилж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Х, Т.А, Э.Ч.Ж, шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Х, Э.Ч.Ж нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан гомдлуудыг тогтоолын тодорхойлох хэсэгт заасны дагуу хэсэгчлэн хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН