| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05946/И |
| Дугаар | 102/ШШ2016/04604 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04604
2016 оны 7 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04604
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Орхон 4 дүгээр гудамж, 31 тоот хаягт оршин суух Рэнцэндоржийн Онгонбаяр /РД:ДИ87050710/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Р.Онгонбаяр нь 1189513 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба үндсэжн төлбөр болох 140.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Р.Онгонбаяраас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140.000 төгрөг, гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны хооронд нийт 334 хоногийн 70.000 төгрөгийн алдангийн хамт нийт 210.000 төгрөгийг гаргурулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч үндсэн төлбөр болох 140.000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 70.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Р.Онгонбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Онгонбаяр нь 140.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 70.000 төгрөгөөс татгалзсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.362 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.Онгонбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210.000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийн 50 хувь буюу 3.475 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 3.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ