Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1102

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн,

улсын яллагч: Б.Алтанцэцэг,

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,

шүүгдэгч: Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т Ч холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906031091382 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т Ч, 19 оны 4 дүгээр  сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-н 4 дүгээр дамжааны оюутан, Маплин Электроникс ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам  бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Т.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өглөө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 203 дугаар байрны 3 тоотод М.Г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Т.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

         Шүүгдэгч  Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би найз Н, О, Ш, В нарын хамт бааранд орж пиво уусан. Бид нар цэрэгт байсан явдлаа яриад Г рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Бид нар баарнаас гараад дахин нэг бааранд ороод тэндээсээ 02.00 цагт гараад Г гэрт очихоор явсан. Тэгээд Г нийтийн байранд өглөө 06.00 цагийн орчимд ирсэн. Гэрт ороод зарим нь унтаад өгсөн харин Ш, Ганжигүүр бид 3 гоймон идээд юм яриад сууж байтал Ш Г хандаад утсаа өгөөч би гэрлүүгээ ярих гэсийн гэж хэлсэн чинь Г би утсаа ломбарданд тавьмааргүй байна гэсэн. Тэгэхээр нь би чиний утсыг ломбарданд тавих гэсэн юм биш харин яриадхий гэж байгаа юм биш үү гэж хэлсэн. Гэтэл утсаа өгөхгүй байсан. Тэгэхээр нь би Г зүүн талын нүд рүү нэг удаа шанаадсан ба айсандаа дахиад хамар луу нь 2 удаа цохисон. Энэ үед Ш бид хоёрын дундуур ороод салгасан. Газраар унтаж байсан хүмүүс ч босоод бид нар гэр гэрлүүгээ явсан. Би гэрлүүгээ явж байгаад эргээд Г ороод уучлалт гуйх гэсэн чинь намайг цохих гэсэн тэгэхээр нь би зугтаагаад явчихсан юм. Би Г биед гэмтэл учруулсан гэжээ. /хх-ийн 16/

         Хохирогч М.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо  тоот нийтийн байранд ганцаараа амьдардаг юм. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэртээ унтаж байтал цэрэгт хамт байсан Ч, Ш, Н, О нар бас нэг танихгүй залуугийн хамт согтуу ирсэн. Н, О болон танихгүй залуу нар газраар унтаад өгсөн. Ч газарт сууж байснаа миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Гэтэл миний хамарнаас цус гарсан би хамраа дараад орон дээр суутал Ш миний хажууд ирж суугаад тохиойлдоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гүйчихсэн. Гэтэл намайг Ч барьж аваад хоёр гарыг тэвэрч байхад Ш нүүр лүү олон удаа цохисон. Тэр хоёр намайг яагаад зодох болсоныг би мэдэхгүй байна. Би гар утсаа өгөөгүй болохоор зодсон юм байлгүй дээ. Би гомдолтой байна гэжээ.  /хх-н 7-11/ 

           Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найз Ш, Н, Ч, болон Ш найз гэх залуу бид нар 23.00 цагийн орчимд караокед уулзаад тэндээ ууж байгаад гараад кино үйлдвэрийн орчимд явж байхад Ч он жав Г энэ хавьд байдаг юм гэсэн. Тэгээд 06.00 цагийн орчимд Г ирсэн. Г ганцаараа унтаж байсан. Би тухайн үед ядарч байсан болохоор газраар унтаад өгсөн. Намайг унтаж байхад Н сэрээгээд бид нар тэднийхээс гарч явсан. Би унтаж байсан болохоор зодоон цохионы асуудлыг мэдээгүй гэжээ. /хх-н 12/

           Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найз Ш, О, Ч, В нартай 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр уулзаад бид нар караоке орсон. Тэндээс гараад кино үйлдвэрийн орчимд явж байхад Ч он жав Г энд ойрхон байдаг юм орий гэсэн. Гэрт нь ороход тэрээр ганцаараа унтаж байсан. Би тухайн үед ядарч байсан болохоор унтаад өгсөн. Намайг унтаж байхад том дуугаралдаад байхаар нь чимээгүй байгаач гэж хэлээд эргэж унтсан. Унтаж байгаад сэртэл коридорт хүмүүс дуугараад байсан. Гэтэл Ш, Ч, Г 3 маргаад зогсож байсан. Намайг очиход Г хамарнаас цус гарчихсан байсан. Нөгөө хоёр нь зүгээр байсан. Ганжигүүр цагдаа дуудсан гэхээр нь бид нар яваад өгсөн. Юунаас болоод маргах болсоныг би мэдээгүй гэжээ. /хх-н 13-14/

          Гэрч Ж.Шмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найзууд уулзаад караоке орсон. Тэндээсээ Г очсон. Н, О, В нар унтаад өгсөн. Г, Ч бид 3 хоол идээд суусан. Тэгээд би Г утсаараа яриулаач гэхэд би утсаа ломбарданд танихгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би яриулаач гэсэн болохоос ломбарданд тавий гэж хэлээгүй ш дээ гэсэн. Гэтэл Г утсаар яриулахгүй гэсэн чинь Ч босож ирээд түүний нүд рүү нэг удаа цохисон ба дахиад хамар луу нь 2 удаа цохисон. Гэтэл түүний хамарнаас цус гарсан. Би тэр хоёрын дундуур орж салгасан. Манай найз нар газраар унтаж байснаа босоод бид нар гарцгаасан гэжээ. /хх-н 17/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 6159 тоот шинжилгээ:

1.М.Г биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 19/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21/ 

          М.Г хүсэлт /хх-н 428       

          Т.Ч  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 31 /,

         Т.Ч  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 28-29/

         Т.Ч  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, /хх-н 24/, прокурорын тогтоол /хх-н 25-26/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-/ зэрэг болно.

          Т.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өглөө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 203 дугаар байрны 3 тоотод М.Г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ч газарт сууж байснаа миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Гэтэл миний хамарнаас цус гарсан би хамраа дараад орон дээр суутал Ш миний хажууд ирж суугаад тохиойлдоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гүйчихсэн. Гэтэл намайг Ч барьж аваад хоёр гарыг тэвэрч байхад Ш нүүр лүү олон удаа цохисон. Тэр хоёр намайг яагаад зодох болсоныг би мэдэхгүй байна. Би гар утсаа өгөөгүй болохоор зодсон юм байлгүй дээ. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг   /хх-н 7-11/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 6159 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр М.Г биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ, Гэрч  Ж.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....би Г утсаараа яриулаач гэхэд би утсаа ломбарданд танихгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би яриулаач гэсэн болохоос ломбарданд тавий гэж хэлээгүй ш дээ гэсэн. Гэтэл Г утсаар яриулахгүй гэсэн чинь Ч босож ирээд түүний нүд рүү нэг удаа цохисон ба дахиад хамар луу нь 2 удаа цохисон. Гэтэл түүний хамарнаас цус гарсан. Би тэр хоёрын дундуур орж салгасан гэсэн мэдүүлэг  /хх-н 17/, Шүүгдэгч  Т.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...Ш, Г бид 3 гоймон идээд юм яриад сууж байтал Ш Г хандаад утсаа өгөөч би гэрлүүгээ ярих гэсийн гэж хэлсэн чинь Г би утсаа ломбарданд тавьмааргүй байна гэсэн. Тэгэхээр нь би чиний утсыг ломбарданд тавих гэсэн юм биш харин яриадхий гэж байгаа юм биш үү гэж хэлсэн. Гэтэл утсаа өгөхгүй байсан. Тэгэхээр нь би Г зүүн талын нүд рүү нэг удаа шанаадсан ба айсандаа дахиад хамар луу нь 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Т.Ч холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

           Т.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т Ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Т.Ч нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ч нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Т.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН