| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/05322/И |
| Дугаар | 210/МА2025/00380 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00380
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХХК
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******, *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, 84,641,507 төгрөг гаргуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах,
Гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлага: Хан-Уул дүүрэг, ******* хороонд байрлах, ******* хорооллын байр, хаягт байршилтай, 117,83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,
Гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлага: *******, нарыг дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг *******, нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК болон ******* ХХК нарт даалгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд *******, гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* ХХК нь ******* ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ХГ/2017/06/27-C9 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ХХК нь ******* ХХК-д 1,994,656,440 төгрөгийн үнэ бүхий фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлэх, ******* ХХК нь төлбөрийг 100 хувь бартераар өөрийн барьж буй барилгаас Хан-Уул дүүрэг, ******* хороонд байрлах, ******* хорооллын байр, ын 117.83 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 3,400,000 төгрөг, нийт 400,622,000 төгрөгөөр, мөн байр, ын 117.67 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 3,400,000 төгрөг, нийт 400,078,000 төгрөгөөр, 1 байр, ын 95.71 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 3,400,000 төгрөгөөр, нийт 325,414,000 төгрөгөөр, байр, ын 55.04 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ын 3,400,000 төгрөгөөр, нийт 163,497,099,06 төгрөгөөр, байр, ын 117,67 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 3,400,000 төгрөгөөр, нийт 400,078,000 төгрөгөөр, дүүрэг, хороонд байрлах, хороолол, байр, ын 105.21 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 2,300,000 төгрөг, нийт 241,983,000 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохиролцсон.
1.2 Дээрх орон сууцнуудаас ******* хорооллын 1 байр, ын 95.71 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК нь гаргаж өгсөн. Харин ******* хорооллын байрны ын 117,67 м.кв талбайтай орон сууцыг тус компани буцаан авсан. Бусад орон сууцыг манай компанийн эзэмшилд шилжүүлж өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргээ гүйцэтгэхгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
1.3 Түүнчлэн, ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* ХХК нь орон сууцнуудыг ******* ХХК-д шилжүүлэх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн.
1.4 Иймд, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 24 зүйлийн 243.1 дэх хэсэг болон гэрээний 4.6, 5.2-т заасныг үндэслэн Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хорооллын байр, ын 117.83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******д гаргаж өгөхийг, мөн байрны ын 117,67 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт, тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг д гаргаж өгөхийг, байр, ын 55.04 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******т гаргаж өгөхийг, дүүрэг, хороо, хороолол, байр, ын 105.21 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-д гаргаж өгөхийг ******* ХХК-д тус тус даалгаж өгнө үү.
1.5 Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 1,646,398,912,58 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид 1,531,594,099 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн. Зөрүү үнэ болох 114,804,813 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулна. Уг шаардлагаас 30,163,306 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* ХХК нь ******* ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь барилгын гадна фасад нийлүүлэхээр, ******* ХХК нь гэрээний үнэ 1,196,626,444 төгрөгийн төлбөр тооцоог 100 хувь бартераар буюу өөрийн барьж буй сонгосон орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээнд заасан орон сууцуудыг нэрлэн зааж тохиролцоогүй. Гэрээний явцад хариуцагчаас бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хоёр удаа тооцоо нийлсэн актыг үйлдсэн.
2.2 ******* хороолол, байр, ын 117,83 м.кв талбайтай орон сууцыг ******* ХХК-д, байр, ын 55.04 м.кв орон сууцыг ын, хороолол, байр, ын 105,21 м.кв талбайтай орон сууцны баримт бичгийг ******* ХХК-д тус тус өгөхөд татгалзах зүйлгүй.
2.3 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК болон ******* ХХК нар тооцоо нийлсэн өдөр нэхэмжлэгчийн зүгээс нийт 561,757,405,06 төгрөгийн барааг нийлүүлсэн. Үүнээс нэхэмжлэгч нь бартераар байр, ын 117,83 м.кв талбайтай орон сууцыг 3,400,000 төгрөгөөр тооцоод 400,622,000 төгрөгөөр орон сууц авсан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт дээр 1,561,757,405 төгрөгийн бараа нийлүүлсэн. Үүнээс төлбөр төлсөн актанд дурдагдаад байгаа 1,531,594,099 төгрөгийг бартераар өгсөн. Зөрүү нь 30,000,000 төгрөгийг тухайн тооцоо нийлсэн акт дээр дурдсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 84,641,507.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 30,163,306 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Гуравдагч этгээд *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй этгээдүүдийн өмнөөс нэхэмжлэгч ******* ХХК нь тэдгээрт орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, тухайн орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн нэр дээр гаргуулах шаардлага гаргаснаар тус компани уг хэрэгт нэхэмжлэгч, ******* ХХК нь хариуцагч болсон. Уг шаардлагаа бусдын нэр дээр гаргуулахаар шаардахаар өөрчилж буй тохиолдолд өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхийг шүүх тодруулах нь зүйтэй. Маргаан бүхий орон сууцнуудтай холбоотой өнөөгийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдүүдийг жинхэнэ нэхэмжлэгчээр оролцуулах, эсхүл бие даасан шаардлага гаргах эсэхийг шүүх тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
3.2 ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд үүссэн маргааны явцад *******, , *******, ******* нараас гадна болон ******* нарын нэр дурдагддаг. Гэтэл нэхэмжлэгч *******гийн асуудлыг огт дурдагдаагүй байна. Гуравдагч этгээд ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус маргаан бүхий харилцааны зүйл болсон орон сууцыг өөрийн өмчлөлөө авахаар шаардсан боловч тус орон сууц нь гуравдагч этгээдэд бодитоор шилжсэн байсан. Түүнчлэн, тухайн орон сууцны үнэд төлсөн төлбөрийг ******* ХХК нь буцаан бүрэн төлж, хохиролгүй болгоно гэж шүүхэд тайлбарласан. ******* ХХК-иас авах төлбөрөө ******* ХХК нь авах бус, харин орон сууц авах эрхгүй болсон *******д шилжүүлэх нь зүйтэй.
3.3 Гуравдагч этгээд ******* нь ******* ХХК-иас Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******- хороолол, байр, ын 117,67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны төлбөрт шилжүүлсэн 341,243,000 төгрөгийг буцаан шаардах бүрэн эрхтэй. ******* ХХК *******гийн асуудлыг хэрхэх талаар шүүхэд тодорхой тайлбар ирүүлээгүй байна.
Иймд, гуравдагч этгээд *******гийн асуудал буюу гэрээний төлбөр шилжүүлсэн 341,243,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх, барагдуулах талаар бичгээр тодруулга авах нь зүйтэй байна гэжээ.
4. Гуравдагч этгээд *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 ******* нь ******* ХХК-иас дүүрэг, хороо, хороолол, байр, орон сууцыг нийт 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2017 оны сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 46,000,000 төгрөгт тооцон 2 ширхэг автомашиныг, нийт 70,000,000 төгрөгийг төлсөн.
Мөн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт, улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 50,000,000 төгрөгт, улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт, улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тус тус тооцон, нийт 125,000,000 төгрөгийг төлсөн.
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөг төлсөн. Талууд дээрхи төлбөр, тооцоонуудыг нэгтгэж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн.
4.2 *******, нараас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг *******, нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК болон ******* ХХК нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Иймд, дээрх хаягт байрлах орон сууцтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд *******ын шаардлага, үндэслэлийн агуулга:
5.1 ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ-г бичгээр байгуулсан. Гэрээний хавсралтад дурдсан орон сууцыг худалдах эрхийг ХХК олгосных нь дагуу ХХК болон ******* нарын хооронд Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл-ийг бичгээр байгуулсан. ХХК болон ******* ХХК-уудын хооронд Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр ******* ХХК нь эцсийн худалдан авагчид НӨАТ баримт олгоно гэж заасан. Тухайн компанитай гэрээ байгуулсныхаа дагуу 347,598,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан.
5.2 Орон сууцны төлбөрийн үүргээ гүйцэт биелүүлсэн тул Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байр, ын 117,83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээд *******ийн шаардлага, үндэслэлийн агуулга:
6.1 *******, нар ******* ХХК-аас дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, ы 105,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцон худалдан авахаар болсон. ******* ХХК-иас зөвшөөрсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах Н10-*******тай гэрээг байгуулсан ба орон сууцаа 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-иас Байр хүлээлцэх акт-аар хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна.
6.2 Мөн ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд манай худалдан авсан орон сууцтай холбоотой төлбөр тооцоо байхгүй. Төлбөр тооцоог нэгтгэж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн захирал тэй Орон сууцтай холбоотой төлбөр тооцоо дууссан тухай гэрээ байгуулж гарын үсэг, тамгаар баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн.
6.3 Иймд, *******, бид нарыг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг *******, нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК болон ******* ХХК нарт даалгаж өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
7.1 Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 24 зүйлийн 243.1-д зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* орон сууц хороолол, байр, , 117,83 м.кв орон сууцны өмчлөгчөөр *******ыг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг ******* хороо 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр ******* нарыг тус тус өмчлөгчөөр тогтоож шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 24 зүйлийн 243.1-д зааснаар дүүргийн хороо, хороолол, гудамж байр 105.21 м.кв орон сууцны өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж, *******, нарын дүүргийн хороо, хороолол, гудамж байр 105.21 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК 114.804.813 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 30.163.306 төгрөгрөөс татгалзаж, үлдэх 84.641.507 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийг төлөхийг зөвшөөрсөн, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.012.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1.012.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.897.950 төгрөг, *******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.368.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8. Гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1 ******* ХХК-ийн захирал нь 241,983,000 төгрөгийн ажлын хөлс, ашиг шингэсэн өртөг бүхий орон сууцаа 200,000,000 төгрөгөөр бидэнд худалдахаар болж, 200,000,000 төгрөгөө хүлээн авсан ба энэ талаар маргадаггүй. Өөрийн эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр худалдах эрх өөрт нь байсан. Шүүхэд үнэ бууруулсан талаар ямар нэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Бидэнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн утга бүхий албан бичгийн удаа дараа ******* ХХК-д өгдөг. Энэхүү албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байхад анхан шатны шүүх ******* ХХК-д 241,983,000 төгрөг төлөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
8.2 ******* ХХК-ийн захирал нь 200,000,000 төгрөгийн зарим хэсэгт автомашин хүлээн авсан, авсан машин нь зах зээлийн ханшиндаа хүрч зарагдаагүй гэж тайлбарлан шүүхэд оролцож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлд дурдаагүй зүйлийг тодорхойлж Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцээгүй гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна.
Бидний зүгээс 200,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал т өгөхөөс гадна ******* ХХК-ийн менежерээр ажиллаж байсан од орон сууцны урьдчилгаа болон 130,000,000 төгрөгийг өгөөд залилуулан давхар хохирсон. Одоо бид хоёр худалдан авч мөнгөө төлсөн атлаа үл хөдлөх хөрөнгөө өмчилж чадахгүй байдалд орж байна.
Иймд, бидний бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
9.1 ******* ХХК, ******* нарын хооронд хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Гэвч ******* ХХК нь ******* ХХК-аас өр төлбөрт тооцож авсан орон сууцыг 2017 онд хүлээлгэж өгсөн. 2017 оноос хойш ******* нь тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна. ******* ХХК-ийн зөвшөөрлөөр ******* нь ******* ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулах эрхийг олгосон. Мөн ******* ХХК-ийн зүгээс 1 м.кв 2,300,000 төгрөгөөр тооцож, нийт 241,983,000 төгрөгийн орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. ******* нь 2023 он хүртэл ******* ХХК-д ямар нэгэн төлбөр төлөөгүй. Гэвч од тухайн орон сууцыг худалдаж авсан төлбөрийг төлж байсан гэх боловч ******* ХХК-д орон сууцны төлбөрийг төлөөгүй.
9.2 ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээний зөрүү төлбөр 41,983,000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ******* ХХК-аас зөвшөөрөл гаргаж өгөхийг хүссэн. Гэвч гуравдагч этгээд *******ийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан. ******* ХХК-д бусад гуравдагч этгээдүүд төлбөрөө бүрэн төлсөн учраас 3 болон 4 этгээдэд орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
10.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх буюу Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр 1,931,672,099.6 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэн төлбөрийг 100 хувь авахаар тохиролцсон. Хэрэгт талуудын хооронд тооцоо нийлсэн акт авагдсан бөгөөд уг тооцоо нийлсэн актаар ******* ХХК нь 1,646,398,912.58 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Уг төлбөрөөс 1,531,594,099.05 төгрөгт тохирсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж авсан. ******* ХХК-аас авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бартерын журмаар худалдан борлуулсан.
10.2 Мөн 2021 оны сарын 21-ний өдөр ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд тооцоо нийлж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Уг гэрээгээр ******* ХХК-аас 241,983,000 төгрөгөөр худалдаж авсан орон сууцыг гуравдагч этгээд *******өд 200,000,000 төгрөгөөр худалдсан нь нотлогддог. Тухайн үед нь портер автомашиныг 40,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Шүүх хуралдааны явцад 40,000,000 төгрөгийн үнэтэй кровн маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт авахаар тохиролцсон. Гэвч 18,000,000 төгрөгийн үнийн дүнтэй автомашиныг 7,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэж маргадаг. ******* ХХК-ийн захирал нь өөрөө тухайн автомашиныг авахаар үнэ тохирсон атлаа анх авсан үнээр худалдаж чадаагүй учраас алдагдалд оруулсан гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс 114,804,813 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* ХХК-аас 30,163,306 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 84,641,507 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байгаа боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийг өгсөн. ******* ХХК нь ******* ХХК-аас 1,000,000,000 гаруй төгрөгийн бараа материал авсан учраас хэд хэдэн орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх дутуу байна.
10.3 Мөн ******* ХХК-ийн зүгээс ард иргэдийг хохироосон зүйл байхгүй. Талуудын хооронд үүссэн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа хариуцагчийн зүгээс бүх асуудлаа шийдвэрлэх боломжтой байна гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч ийн тайлбарын агуулга:
11.1 2017 онд ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд байгуулагдсан бартерын буюу арилжааны гэрээний үндсэн дээр иргэн ******* нь ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Мөн 2017 оны 08 дугаар сард ******* ХХК, ******* нарын хооронд өр төлбөр барагдуулах гэрээг нэмж байгуулж, 341,000,000 төгрөгийг бүтнээр нь төлсөн. Талуудын хооронд үүссэн арилжааны гэрээнээс үүдэлтэй маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан учраас хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг оролцуулаагүйн улмаас бие даасан шаардлага гаргах нөхцөл боломжоор хангаагүй.
11.2 Мөн анхан шатны шүүхээсг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй атлаа *******, нарын гаргасан бие даасан шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж дүгнэсэн. *******ийг бие даасан шаардлага гаргаагүй байхад орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
12. Гуравдагч этгээд ******* давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байр, ын 117.83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******д гаргаж өгөхийг, мөн байрны ын 117,67 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг д гаргаж өгөхийг, мөн хороолол, байр, ын 55.04 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******т гаргаж өгөхийг, дүүрэг, хороо, хороолол, байр, ын 105.21 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-д гаргаж өгөхийг ******* ХХК-д тус тус даалгаж, гэрээний зөрүү 84,641,507 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байр, ын 117.83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******ын нэр дээр гаргаж өгөх, мөн хорооллын байр, ын 55.04 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******ын нэр дээр гаргаж өгөх, мөн төлбөрийн зөрүү 84,641,507 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.2 Гуравдагч этгээд ******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байр, ын 117,83 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан.
2.3 Гуравдагч этгээд ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *******, нарыг дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10-*******тай гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг *******, нарт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК болон ******* ХХК нарт даалгуулахаар бие даасан шаардлага гарган маргажээ.
2.4 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан.
2.5 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* Гэрээний төлбөрт шилжүүлсэн 341,243,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх, барагдуулах талаар бичгээр тодруулга авах нь зүйтэй гэх тайлбар гаргасан байна.
3. Анхан шатны шүүх ******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 183/ШШ2024/04927 дугаар шийдвэрийг гаргажээ.
3.1 Шүүхийн шийдвэр хавтаст хэргийн 31-34 дүгээр талд бичгийн хэлбэрээр авагдсан байх бөгөөд хуудаст дугаарлалтын алдаа гараагүй байна. Харин шийдвэрийн хуудасны нүүр бүрийг 1-10 хүртэл дугаарласан байх боловч үүнээс 5 дугаар болон 6 дугаар нүүр шийдвэрт авагдаагүй байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасан шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэрт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал, бие даасан шаардлага тусгалгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэр бүрэн авагдаагүй байна.
4.1 Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх, эсхүл шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
Тодруулбал, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд үүнд шийдвэр нэгэн адил хамаарна. Гэтэл хэрэгт шүүхийн шийдвэр бүрэн авагдаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн болон үйл баримтын бүрэн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
5. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчид холбогдох орон сууцны, мөн орон сууцны, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг, төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг *******д, д, *******т тус тус гаргаж өгөхийг хариуцагчид даалгах хэсгийн үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Уг этгээдүүдээс ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан боловч , ******* нар нь бие даасан шаардлага гаргаагүй.
Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр дээрх этгээдийн өмнөөс шаардлага гаргаж буйг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг шаардлагаа итгэмжлэлийн үндсэн дээр, эсхүл хуульд зааснаар төлөөлөх буюу гэрээ хэлцлээр төлөөлөх эрхийн үндсэн дээр гаргаж буйг тодруулаагүй байна. Үүнийг тодруулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх зүйн байдал болон маргааны зүйл бүрэн тодорхойлогдож, улмаар талууд энэ талаар мэтгэлцэх нөхцөл үүсэх учиртай.
6. Иймд, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул гуравдагч этгээд ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН