| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/05009/И |
| Дугаар | 210/МА2025/00381 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00381
******* -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/05280 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7,938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах, Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан ******* ******* сумын нутаг 7,938.90 га бүхий ******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалтад оролцоход төслийн баримт бичгийг буцаан өгөхийг даалгах, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* -иас ******* -д борлуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын ДДТД:******* дугаартай, 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн баримтын буцаалтыг баталгаажуулахыг ******* -д даалгах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* болон ******* -ийн хооронд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тоот ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэгч тал нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч талд 1,210,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай байгууллагаас ХҮ-021858 тоот тусгай зөвшөөрлийг ******* -д 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч ******* хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болох 1,210,000,000 төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч ******* нь тус гэрээний дагуу манай байгууллагаас шилжүүлэн авсан дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газарт дахин хандан тус зөвшөөрлийн дугаарыг дугаартай болгон солиулсан.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээний нөхцөл биелэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж тоот ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан ******* -д шилжүүлэн өгөхийг ******* даалгаж өгнө үү.
1.2 ******* -нь тус сонгон шалгаруулалтанд оролцоход судалгааны бүхий л ажлыг хийж бэлтгэсэн төслийн баримт бичгийг ******* -ийн гүйцэтгэх захирал авсан.
1.3 Мөн ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээний дагуу и-баримтын https://e-invoice.ebarimt.mn/ системд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын ДДТД: ******* дугаартай, 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн борлуулалтын баримтыг үүсгэж улмаар 110,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болсон. Одоогоор тус 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн борлуулалтын баримт нь и- баримтын https://e-invoice.ebarimt.mn/ системд баталгаажаагүй бөгөөд баримтын буцаалтыг ******* нь баталгаажуулснаар тус баримт нь системээс устгагдаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга оруулж ******* -д үүсээд байгаа 110,000,000 төгрөгийн татварын өрийг арилгах боломжтой.
Иймд тус тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцсон төслийн баримт бичгийг буцаан ******* -д шилжүүлэн өгөх, и-баримтын https://e- invoice.ebarimt.mn/ системд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын ДДТД: ******* дугаартай, 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг буцаалтыг баталгаажуулахыг ******* -д тус тус даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* -ийн үүсгэн байгуулагч нар нь Ковид-19 цар тахлын улмаас улс хооронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байх үед өөрсдийн биеэр Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч ******* -ийг өөрсдийн өмнөөс оролцуулахаар харилцан тохиролцож, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* -тай цахим хэлбэрээр гэрээ байгуулсан. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох болон тусгай зөвшөөрлийг ******* -ийн нэр дээр гаргуулан авахтай холбогдон гарсан зардлыг бүрэн санхүүжүүлсэн тул сонгон шалгаруулалтанд оролцохтой холбоотойгоор бэлтгэсэн геологийн ажлын тайлан, төслийн баримт бичиг нь хариуцагчийн өмч байх учиртай.
2.2 Хариуцагч нь гэрээний төлбөр 1,210,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. Хавтаст хэргийн 108-109 талд авагдсан. 06 дугаар сарын 21-ний өдөр ******* -д тусгай зөвшөөрөл олгосны дагуу 06 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ цахимаар хийдсэн. Төлбөрийн баримтад 4,100,000 юань шилжүүлсэн монгол мөнгөөр 1,815,000,000 төгрөг болсон.
2.3 Мөн хариуцагч компанийн үүсгэн байгуулагч нар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор үүссэн татварыг төлөхөд зориулж нэхэмжлэгчид 121,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/5 дугаартай Харилцан тохиролцох гэрээ-г ******* -тай байгуулан гэрээний 1.2-т дурдсанаар ******* -ийн хувьцааны 5 хувийг ******* шилжүүлэн авахаар болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Гэвч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1.2-т дурдсан хувьцааны 5 хувьд дүйцэх 14,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй, төлбөрийг хийгээгүй.
3.2 Талуудын хооронд үүссэн маргааны гол шалтгаан нь Ковид-19 цар тахлын улмаас улсын хил хаагдсан байсан тул ******* -ийн хувь эзэмшигч ийн нөхөр той БНХАУ-ын иргэн нь өөрийн танилаар дамжуулан 2021 оны 4-5 дугаар сараас эхлэн цахимаар харилцан, удаа дараа мөнгө шилжүүлэн, улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-г цахим хэрэгсэл ашиглан санал солилцон байгуулж, нь өөрийн эхнэр ийн зөвшөөрлөөр тус гэрээнд гарын үсгээ зурж ******* -ийн тамгыг дарж баталгаажуулсан.
3.3 ******* -ийн төлөөлөгч болон түүний эхнэр ******* -ны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал эдгээр дөрвөн гэрээг байгуулахгүй бол ******* -ийн нэр дээр авсан дугаартай тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар шилжүүлэхгүй хойшлуулах, өөр бусдад зарж шилжүүлнэ хэмээн айлган сүрдүүлж хэлцлийг хийсэн учраас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаартай Харилцан тохиролцох гэрээ, мөн өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус түүний сүрдүүлэг дарамт шахалтын доор хийсэн бөгөөд хүч хэрэглэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
3.4 Дээрх шилжүүлсэн нийт үнийн дүнгээс илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг ******* -аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 ******* нь гэрээг байгуулахад ******* болон гүйцэтгэх захирал нарыг айлган сүрдүүлсэн, зүйл байхгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаартай Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн Эрх шилжүүлэх гэрээ-г ******* -ийн хуульч бэлтгэж бид тус гэрээнүүдийг харилцан тохиролцон байгуулсан.
Дээрх гэрээнд заасны дагуу ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7938.9 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг ******* -д шилжүүлсний дараа хариуцагч гэрээгээр тохиролцсон гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзах арга хайж залилсан, айлган сүрдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад өгсөн. Улсын мөрдөн байцаах газраас тэдний гомдлыг шалгаж залилсан, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн зүйл байхгүй гэдгийг тогтоож хэрэг хаагдсан тул энэ нь үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд тус гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр хэлцэл юм.
4.2 Эдгээр гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн айлган сүрдүүлсэн зүйл байхгүй бөгөөд, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт байхгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* -ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт матмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-с татгалзаж, ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7,938.90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгах тухай, Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний зарласан ******* ******* сумын нутаг 7,938.9 га бүхий ******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалтад оролцоход ******* -ийн хийсэн судалгааны ажил бүхий геологийн судалгааны ажлын тайлан, төслийн баримт бичгийг буцаан өгөхийг -д даалгуулах, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* -иас -д борлуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ДДТД: ******* дугаартай, 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн баримтын буцаалтыг баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч -ийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаартай Харилцан тохиролцох тухай гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 7,623,800 төгрөгөөс илүү төлсөн 7,343,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгон, хариуцагч ******* -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,148,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ-ний 2.4-т Хөрөнгө оруулагч тал нь Гүйцэтгэгч тал-ын энэхүү гэрээний 1.1-д заасан онцгой хувь нэмрийг үнэлэн түүнд нэг удаа 1,000,000 юаньтай тэнцэх төгрөгийн урамшууллыг төлөх үүрэгтэй гэж гэрээнд заасны дагуу гэрээний үнийн дүн нэг сая юань буюу түүнээс дээш байгааг гэрээнд тусгасан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1-т Компанийн дүрмийн сан нь А, Б талуудын оруулсан хувь хөрөнгөнөөс бүрдэх бөгөөд 2,855 ширхэг энгийн хувьцаа бүхий нийт 285,500,000 төгрөг байна гэж тусгасан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-т А тал нь ******* -ийн 5 хувийн хувьцааг буюу нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,275,000 төгрөгийн үнэтэй 142.75 ширхэг хувьдааг Б талд шилжүүлж өгнө гэж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ний 2.1-т эрх шилжүүлэгч нь ******* -д эзэмшиж буй 5%-ийн хувьцаа, түүнд ногдох эрх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг эрх хүлээн авагчид бүрэн шилжүүлнэ гэж тусгасан. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 5,148,399 төгрөг төлсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1,606,721.25 төгрөг дутуу төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
6.2 Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд хэрэг дахин шийдвэрлэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хөтлөөгүй байхад хариуцагчийн өмгөөлөгч , 2024 оны 12 дугаар сарын 18 гэж гарын үсэг зурж 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гардаж үеэр зурсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ач холбогдлыг үгүйсгэсэн явдал болсон.
6.3 ******* -ийн нэхэмжлэлтэй ******* -д холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагт эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагт ажлын цаг дууссан байхад шүүх хуралдааныг завсарлахгүйгээр шөнийн цагаар хуралдааныг үргэлжлүүлж 2024 оны 12 сарын 19-ний өдрийн үүрийн 03 цаг хүртэл хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
6.4 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ******* нь ******* болон БНХАУ-ын ,-уудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Харилцан тохиролцох тухай гэрээ-тэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хангахгүй орхисон захирамжид гомдол гаргах эрхээр хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хүсэлтийг хангахгүй орхисон захирамжийг шүүх бичгээр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Түүнчлэн дээрх ******* болон БНХАУ-ын ,-уудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Харилцан тохиролцох тухай гэрээ-г хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан. Гэтэл хуульд зааснаар хэргийг түдгэлзүүлж шийдвэрлээгүй БНХАУ-д бүртгэлтэй , компанийн эрх ашиг зөрчигдөх шийдвэр төдийгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн магадлалд дурдагдсан ...талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ дээрх гэрээнүүдийн үүрэгтэй холбоотой эсэх үйл баримтыг ... шүүх тогтоох учиртай гэсэнтэй нийцэхгүй байна.
6.5 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 181/Ш32024/21681 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Тус захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх хурал болсон. Тус хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* хурал давхацсан тул ирж амжаагүй байсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* уг хүсэлтдээ өмгөөлөгчтэй хуралд оролцох хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.
Шүүх хурал нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал хойшлуулах хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шийдвэрлэхээр завсарласан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шийдвэрлэж байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ирсэн бөгөөд хүсэлтийг хангахгүй орхиж хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны ирцэд бүртгэгдээгүй оролцогч шүүгчийн захирамжид гаргасан гомдлын тухай хуралд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
6.6 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар БНХАУ-ын иргэн , болон ******* -уудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч, хамтран ажиллах гэрээний ******* -ийн гарын үсэг зурж тамга дарсан эх хувь гэрээг цахим хэлбэрээр гаргаж байна. Флаш дискэнд хуулсан нийт 2 хуудас.. гэж нотлох баримтаар гаргасан флаш диск нь 4-р хавтаст хэргийн арын хавтсанд үдэгдсэн байна. Мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд Бид цахим хэлбэрээр хийгдсэн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүхээр үзлэг хийлгэн баталгаажуулах хүсэлтэй байна...БНХАУ-ын иргэн -гийн гар утсанд -тай wechat-aap харшсан хэсэг үзлэг хийлгэж гэж флаш диск болон wechat хадгалагдаж байгаа цахим баримтад хоёр үзлэг хийх хоёр тусдаа хүсэлт гаргасан.
Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32024/14810 дугаартай захирамжаар хүсэлтийн wechat-д үзлэг хийх хэсгийг шийдвэрлэж нотлох баримтаар гаргасан флаш дискэнд үзлэг хийх хүсэлтийг шийдвэрлээгүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.
6.7 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/MA2024/00694 магадлалд Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2 дугаар хавтасны 98-184 дүгээр талд авагдсан нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцээгүй байна гэж дүгнэсэн. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...******* нь дахин зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахын тулд шүүх хурлын тов гарсны дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32023/11670 дугаартай захирамжид хүсэлт, гомдол гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хурал болохын өмнөхөн хэрэгт ач холбогдолгүй 89 хуудас нотлох баримт гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт заасны дагуу ******* -ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахын тулд гаргасан 2-р хавтаст хэргийн 98-184 хуудасны нотлох баримтыг нотлох баримтаас хасаж өгнө үү .. гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус магадлалд заасан дээрх нотлох баримтыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг дахин анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн.
6.8 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч ******* ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан ******* ******* сумын нутаг 7938.9 га бүхий ******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалтад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр оролцож шалгарсан бөгөөд энэ талаар тус өдөр ******* нь мэдсэн. Иймд Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан ******* ******* сумын нутаг 7938.9 га бүхий ******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалт комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог цахим системд байршуулсан болон комисс нь оролцогчдоос ирүүлсэн үнийн болон оролцогчийн техникийн саналыг нэгтгэж, дүгнэлт гаргасан талаарх баримтыг гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл магадлалд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж заасан нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг дахин анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн.
6.9 ******* нь хэлцлийг айлган сүрдүүлж хийгээгүй болохыг тогтоох нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Учир нь ******* -ийн 2024 оны 05 сард ******* -ийг хүч хэрэглэж, залилсан гэх утгатай гомдол дахин гаргасан. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж Нийслэлийн прокурорын газраас гомдлыг үндэслэлгүй байна гэж үзсэн. Ингээд нэхэмжлэгч талаас гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3231 дугаартай Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас гаргуулах хүсэлтийг, *******, ******* -ны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дансны өглөгийн дэлгэрэнгүй, харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэлийг хариуцагч ******* -аас гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангахгүй орхиж нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа нотлох эрхээр хангаагүй.
Үүнээс гадна шүүхийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ ... нь өөрийн нэрээр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн... мөртлөө нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байхад шаардлагыг шийдвэрлэсэн нь БНХАУ-ын иргэний гэх хүний эрхийг ноцтой зөрчжээ.
6.10 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээ нь 1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дүгээр талд эх хувиар нотлох баримтаар авагдсан. Талууд гэрээнд гарын үсэг зурж 2021 оны 12 cap 30 өдөр бүртгэлийн №2592 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат би энэ гэрээний үнэн зөвийг гэрчлэв гэж нотариатчийн тамга тэмдэг дарагдсан байна. Хариуцагч ******* нь ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаартай Харилцан тохиролцох гэрээ ... тус тус түүний сүрдүүлэг дарамт шахалтын доор хийсэн бөгөөд хүч хэрэглэн хийсэн хучин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар шүүх нотариатчийн үйлдлээр гэрчлэгдсэн гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байхад , компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээ-г байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн дүгнэлт болсон байна. Түүнчлэн БНХАУ-ын хуулийн этгээдийг тухайн улсын ямар хуулийн холбогдох заалтыг хэрэглэн гэх иргэн нь төлөөлөх эрхтэй болон эрхгүй гэснийг дүгнээгүйгээс гадна үүнтэй холбоотой шүүхээс холбогдох ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн шүүх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэний хувьд буюу өөрийн нэрийн өмнөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээ-г байгуулсан гэж дүгнэсэн мөртлөө дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
6.11 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээнд хөрөнгө оруулагч тал ,, гүйцэтгэгч тал ******* гарын үсэг зурж байгуулсан. БНХАУ-ын , болон БНХАУ-ын иргэн нарыг иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш талууд байгуулсан гэрээг буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээ-г , биш ******* -тай байгуулсан гэсэн дээрх дүгнэлтүүдийг гаргасан нь БНХАУ-ын , болон БНХАУ-ын иргэн нарын эрхийг ноцтой зөрчсөн дүгнэлт болсон.
6.12 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г ,, ******* XXK-уудын хооронд байгуулсан нотлох баримт хэрэгт авагдсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол ******* -ийн 95%-ийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын хуулийн этгээд болох ,, 5% хувьцаа эзэмшигчээр ******* XXK-ийг тус тус тогтоосугай. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр Монгол Улсын хуулийн этгээд болох ******* -ийн 5%-ийн хувьцааг буюу нэг бур нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,275,000 төгрөгийн үнэтэй 142.75 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр Хувьцаа худалдах, худалдан гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ******* -д шилжүүлсүгэй. гэж хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан нотлох баримт хэрэгт авагдсан.
БНХАУ-ын хууль ёсны дагуу хуулийн этгээд хувьцаа эзэмшигч , хувьцаа эзэмшигч Монгол дахь хуулийн этгээд -аар дамжуулан хувьцааны 5%-ийг -д шилжүүлэхэд -г Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ-д болон хувьцаа худалдах худалдан авах зэрэг холбогдох баримт бичиг -ийг төлөөлж гарын үсэг зурах, шийдвэр гаргах, дүрэм журам батлах зэрэг эрхийг олгохыг зөвшөөрч байна гэж дээрх эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, шийдвэрт ,-ийг төлөөлөх эрхийг ******* -ийн гүйцэтгэх захирал -д олгосон итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар авагдсан.
2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1/5 Харилцан тохиролцох тухай гэрээгээр БНХАУ-ын , нь ******* -д ******* -ийн 5%-ын хувьцааг шилжүүлж цаашид хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дараа БНХАУ-ын ,, ******* -ууд харилцан тохиролцож дээр дурдсан гэрээ, шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлж ******* нь ******* -ийн 5 хувийн хувьцааг шилжүүлэн авсан дээрх нотлох баримт, үйл баримтыг үнэлэхгүйгээр, Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэхгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
6.13 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 52 дугаар шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэх нь гэж ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүрдэх тухай шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу худалдах худалдан авах гэрээ байхаар хуульчилсан байхад шүүх үнийг төлөх хугацааг заагаагүй байх тул тус Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
6.14 Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдсэн өртийн албан татварын 1,210,000,000 төгрөгт төлбөрийн борлуулалтын баталгаажаагүй буцаалт төлөвтэй байгаа баримтад И-баримтын https://e-invoice.ebarimt.mn/ системээс үзлэг хийлгэх хүсэлт гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ******* Х Ж нь ******* - аас 2022 оны 01 сарын 06 өдрийн гэрээний төлбөр болох 1,210,000,000 төгрөгийг хүлээн авснаас үл хамааран борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэн, хэрэглэгчийн систем буюу И-баримтын https:// e-invoice.ebarimt.mn системд төлбөрийн баримт үүсгэх үүрэгтэй. Иймд шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид дугаар ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийн төлбөрт 1,210,000,000 төгрөг төлөөгүй байх тул борлуулалт хийгдээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлөөгүй буюу нийт үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ гэрээгээр нь тус бүр үнийн дүнг нь тавьж, нэхэмжлэлийн шаардлагуудыг нь нэмж улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа үнийн дүнгүүдийг тодорхой заасан бөгөөд үүнийхээ дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн буюу бичгээр гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан байгаа.
7.2 Анхан шатны шүүх хуралдаан 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 минутад зарлагдсан бөгөөд цагтаа эхэлж хуульд заасан тасралтгүй явуулах ёстой гэх шаардлагын дагуу явагдсан учир энэ хэсэгт холбогдох нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.3 Түүнчлэн давж заалдах гомдлын 4-16 дахь талд анхан шатны журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой талуудын хүсэлтийг шийдэж, гомдол гаргах эрхтэй болон эрхгүй захирамж гаргаж байсан ба уг захирамжид холбогдуулан нэхэмжлэгч тал гомдол гаргасан. Гомдол гаргах эрхтэй болон эрхгүй захирамж нь хуульд зааснаар давж заалдах шатны шүүхийн гомдол хянах үндэслэл биш. Учир нь тухайн анхан шатны шүүхийн шүүгч өөрийн итгэл үнэмшил, Монгол улсын хуулийг баримталж тухай бүрд нь хэргийн оролцогч нарын хүсэлтийг хангаж болон хангахгүй шийдвэрлэсэн.
7.4 Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан 8-9 үндэслэл нь гомдол гаргах эрхгүй захирамжийн талаар дурддаг ба 1 нь гомдол гаргах эрхтэй захирамжид гомдол гаргаж, тухайн шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүн шийдэж тогтоол гаргасан асуудлыг дурддаг боловч энэ нь давж заалдах гомдлын үндэслэлд хамаарахгүй. Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ болон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж маргадаг. Харин хариуцагч талын зүгээс дээрх 2 гэрээг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд тусгай зөвшөөрлийг төлөөлөн авхуулах харилцаа үүсэж, санхүүжилтийг бүрэн төлсөн ба тусгай зөвшөөрлийг авахтай холбоотой болон бусад бүх зардлыг хариуцагч талын зүгээс санхүүжүүлсэн бөгөөд энэ талаар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд тодорхой заасан. Ийнхүү тохиролцооны дагуу бүх санхүүжилтийг төлсөн учир ямар нэгэн болзол, нөхцөлгүйгээр шилжүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж шилжүүлсэн. Гэрээний үнийн дүн 1,210,000,000 төгрөг гэж тусгагдсан хэдий ч энэ төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид байгаагүй болохыг нэхэмжлэгч тал сайн мэдэж байсан.
7.5 Түүнчлэн гэрээ байгуулагдсаны дараа буюу тусгай зөвшөөрөл шилжсэнээс хойш нийт 4 удаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан 2022 оны 05 дугаар сарын 01, 05 дугаар сарын 18, 06 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хүргүүлсэн мэдэгдлүүд 3 дугаар хавтаст хэргийн 53-57 дахь талд баримтаар авагдсан ба уг мэдэгдэлд тусгай зөвшөөрлийг төлөөлөн авхуулж өгсний урамшуулал болгож 1,000,000 юань өгнө гэж талууд тохиролцсон тул 500,000 юань өгсөн байгаа, одоо 500,000 юань өгнө үү гэх гэрээний үүргийг шаардсан болохоос тусгай зөвшөөрөл шилжүүлсний 1,210,000,000 төгрөгийг нэхсэн зүйлгүй. 2022 оны 10 дугаар сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 500,000 юань буюу 200,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* ******* сумын ******* нэртэй газар орших 7,938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах, Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан ******* ******* сумын нутаг 7,938.90 га бүхий ******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалтад оролцоход төслийн баримт бичгийг буцаан өгөхийг даалгах, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* -иас ******* -д борлуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын ДДТД:******* дугаартай, 1,210,000,000 төгрөгийн төлбөрийн баримтын буцаалтыг баталгаажуулахыг ******* -д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж тус тус заасан.
3.1. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутад эхэлж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 05 минутад хаасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг шөнийн цагаар явуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангана.
4. Мөн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ. /4хх 7-9/
4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргана.
4.2 Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг шүүгч захирамжаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хүсэлтийг хангахаас татгалзсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул шүүх тухайн хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй байна.
5. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь и-баримтын https://e-invoice.ebarimt.mn/ системд үзлэг хийлгэх, Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3231 дугаартай хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг Нийслэлийн Прокурорын газраас, тусгай зөвшөөрөл олгох СШ-53-4 сонгон шалгаруулалт комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог цахим системд байршуулсан болон комисс нь оролцогчдоос ирүүлсэн үнийн болон оролцогчийн техникийн саналыг нэгтгэж, дүгнэлт гаргасан талаарх баримтыг гаргуулахаар тус тус хүсэлт гаргасныг шүүгчийн 181/ШЗ2024/21681 дугаар захирамжаар баримт шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь үзлэг хийлгэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийхээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
5.2 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/05280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* -ийн төлсөн 6,348,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН