Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/04650

 

2016 оны 07 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04650

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орц, подвальд байрлах, Түшээ Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байр, 26 тоот хаягт оршин суух, Доржийн Чулуунцэцэг /РД: УД65060203/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 634.720 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 28 дугаар байрны 26 тоотод оршин суух Д.Чулуунцэцэг нь 2010 оны 3 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний 76 сарын төлбөр болох 634.720 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.632 төгрөгийн хамт нийт 654.412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 234.720 төгрөгөөс татгалзаж, үлдэх 400.000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Д.Чулуунцэцэгт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 634.720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Түшээ СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа 234.720 төгрөгөөр багасгаж, үлдэх 400.000 төгрөгийг хариуцагч Д.Чулуунцэцэг нь төлж эвлэрсэн байна. Зохигчдын эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.692 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Чулуунцэцэгт холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 63,4.720 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 234.720 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 400.000 төгрөгийг төлж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.692 төгрөгийн 50 хувь буюу 9.846 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 9.846 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Түшээ СӨХ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ