Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04720

 

2016 оны 07 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04720

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамж, 245 тоот хаягт оршин суух, Гүр овогт Содномдаржаагийн Мягмаржав /РД:ИЮ89062075/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 9 дүгээр байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гунгаадоржийн Гансүх /РД:УЖ66010712/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамж, 116 тоот хаягт оршин суух, Алан адуун овогт Рашийн Эрдэнэбат /РД:УЗ69022211/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.635.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Г.Гансүх, Р.Эрдэнэбат нарын хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэмэлт гэрээ байгуулан сунгасан. Ийм учир хариуцагч нараас 8.635.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Мягмаржавт 4.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэх 4.635.000 төгрөгийг Г.Гансүх төлнө гэжээ.

Хариуцагч Г.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: С.Мягмаржавын нэхэмжлэлийн шаардлага болох 8.635.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг Р.Эрдэнэбат төлсөн бөгөөд миний бие үлдэх 4.635.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 8.635.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4.000.000 төгрөгийг хариуцагч Р.Эрдэнэбат төлсөн бөгөөд үлдэх 4.635.000 төгрөгийг хариуцагч Г.Гансүхээс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор авахыг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мягмаржав нь хариуцагч Г.Гансүх, Р.Эрдэнэбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.635.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагын 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд хариуцагч Г.Гансүх үлдэх 4.635.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулах тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.000 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Мягмаржавын нэхэмжлэлтэй Р.Эрдэнэбат, Г.Гансүх нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.635.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Р.Эрдэнэбат 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, хариуцагч Г.Гансүх нь үлдэх 4.635.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.000 174.000 төгрөгийн 50 хувь буюу 89.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, үлдэх 50 хувь буюу 89.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ