Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04721

 

2016 оны 07 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04721

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан дулааны цахилгаан станц гудамж, тоот хаягт оршин суух, Авга тайж нар овогт Намжилын Байгаль /РД:ФБ62051267/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 13 дугаар байр, 2 дугаар орц, 58 тоот хаягт оршин суух, Иеншөөбү овогт Хархүүгийн Мандахбаяр /РД:КЮ78030874/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Байгаль, хариуцагч Х.Мандахбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Мандахбаяр нь надаас 6.500.000 төгрөг зээлсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байх тул Х.Мандахбаяраас зээлийн гэрээний үүрэгт алдангийн хамт 9.750.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч 9.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2.750.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор 7.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 5094078914 тоот нэхэмжлэгч Н.Байгалийн дансанд хийж төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Байгаль нь хариуцагч Х.Мандахбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.750.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Байгаль нь нэхэмжлэлийн шаардлага 9.750.000 төгрөгөө 2.750.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Х.Мандахбаяр нь үлдэх 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5094078914 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.Байгалийн нэхэмжлэлтэй Х.Мандахбаярт холбогдох 9.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2.750.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 7.000.000 төгрөгийг 2 сарын дотор нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5094078914 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцож эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мандахбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ