Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00402

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04817 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох,

 

2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж *******дүүргийн *******хороо, ******* /*******/ *******гудамж ******* байр, *******тоот хаягт байрлах******* талбайтай *******өрөө бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг *******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******тай 2017 оны 04 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг байгуулж, гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах******* талбай ******* өрөө бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг *******ын өмчлөлд 260,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр, ******* болон *******ийн өмчлөлийн *******дүүрэг, *******хороо, ******* гудамж *******тоот хаягт байрлах ******* талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр тооцон *******гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа 60,000,000 төгрөгийг иргэн ******* нь шилжүүлэхээр тохиролцсон хэдий ч ******* маркийн авто машиныг 20,000,000 төгрөгөөр тооцон өгсөн. Гэрээний үлдэгдэл нийт 240,000,000 төгрөгийг иргэн ******* нь өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. ******* нь 2017 оны 05 сарын 30-ны өдөр *******, түүний эхнэр ******* нартай төлбөр барагдуулах хэлцэл байгуулж арилжааны гэрээнд заасан *******дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах ******* талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг *******гийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр 200,000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 260 000 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийн төлбөрт 20,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тооцон өгсөнөөс өөр төлбөр төлөөгүй, бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар 240,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд ******* нь орон сууцны үнийг төлөөгүй, цаашид ч төлөхгүй нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нарын зүгээс 2017 оны 04 сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж байгаа тул ******* дүүрэг, 1 хороо, ******* ******* *******гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах ******* талбай ******* өрөө бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг *******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2017 оны 04 сарын 13-ны өдөр *******тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 сарын 13-ны өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: *******той 2017 оны 04 сарын 17-ны өдөр арилжааны гэрээ байгуулсан. Арилжааны гэрээ Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хариуцагчийн нэр дээр тухайн орон сууц шилжээгүй байдаг. ******* нь тухайн орон сууцыг яаж олж авсан гэхээр *******аас бэлэглэлийн гэрээний дагуу олж авсан. Төлбөр барагдуулах хэлцлийн тухайд авч үзэх юм бол төлбөр барагдуулах хэлцэл нь арилжааны гэрээтэй дагалдаж байгуулсан хэлцэл юм. Уг арилжааны гэрээ бодитоор хэрэгжээгүй учраас дагалдаж байгуулагдаж байгаа хэлцэл хэрэгжихгүй боломжгүй гэж үзэж байна. Иймд бэлэглэлийн гэрээгээр тухайн орон сууцыг өөрийнхөө өмчлөлд авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь нэхэмжлэгч болох *******гоос их хэмжээний авлагатай байх бөгөөд уг этгээд нь намайг залилан мэхэлж одоог хүртэл өрөө төлөөгүй тул цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр шалгуулахаар хандсан байгаа болно. Нэхэмжлэгч тал нь өөрсдийн явцуу эрх ашгийг хамгаалахын тулд бусдын эд хөрөнгөнд шунамхайран шүүх хяналтын байгууллагыг ашиглан өөрсдөдөө ашиг олох гэсэн увайгүй үйлдэл, гэмт хэргийн шинж агуулсан залилан, цагдаагийн байгууллагад шалгагдахаас зугтаасан үйлдэл хэмээн үзэж байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлийн гол зүйл болох 2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж ******* дүүргийн ******* хороо, ******* /*******/ *******гудамж ******* байр, *******тоот хаягт байрлах******* талбайтай ******* өрөө бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг *******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах, 2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 532 900 /1 357 950+174 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

******* нь *******тай 2017 оны 04 сарын 13-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ"-г байгуулж, гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, 1 хороо, ******* /*******/ *******гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах ******* талбай *******өрөө бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг *******ын өмчлөлд 260,000,000 /хоёр зуун жаран сая/ төгрөгөөр тооцон шилжүүлэхээр, ******* болон *******ийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах ******* талбай бүхий *******өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр тооцон *******гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа 60,000,000 төгрөгийг иргэн ******* нь шилжүүлэхээр тохиролцсон хэдий ч уг 60,000,000 төгрөгөөс зөвхөн 20,000,000 төгрөгт тооцож ******* маркийн авто машиныг *******д өгсөн бөгөөд гэрээний үлдэгдэл 240,000,000 төгрөгийг төлөөгүй.

Анхан шатны шүүхээс Арилжааны гэрээ биелэгдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байгаа ба хэрэв арилжааны гэрээ хэрэгжээгүй гэж үзэж байгаа бол ******* нь ямар үндэслэлээр арилжааны гэрээний 3.7-н А-д заасан үүргээ гүйцэтгэж *******д автомашиныг шилжүүлэн өгсөн /хариуцагч тал энэ талаар тайлбар хэлээгүй бөгөөд шилжүүлсэн талаар маргадаггүй/, энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй, арилжааны гэрээ байгуулагдах үед ******* нь *******аас авлагатай учир уг авлагаа авах хүртэл маргаан бүхий орон сууцыг барьцаа хэлбэрээр өөрийн өмчлөлд авч *******той худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч нар нь хамтдаа авч явсан бөгөөд орон сууцны гэрчилгээ хэний нэр дээр гарсан эсэхийг мэдээгүй, мэдэх ч шаардлага байгаагүй, зөвхөн *******т л орон сууцыг худалдсан бөгөөд ******* мөн л төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.

Нэг үл хөдлөх хөрөнгийг хоёр хүнд зэрэг худалдаж болохгүй бөгөөд хэрэв худалдсан тохиолдолд аль нэг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба манай тохиолдолд 260,000,000 төгрөгийн үнэлгээтэй ******* өрөө ******* талбайтай үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдах нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэхийн сацуу хариуцагч нар нь хоорондын авлагын асуудлаа шийдвэрлэхийн тулд *******той давхар гэрээ байгуулсан ба бодит байдал дээр ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг *******т худалдсан, түүнээс л мөнгөө авна гэж өнөөдрийг хүртэл явж ирсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4-т нэхэмжлэгч нь уг арилжааны гэрээ хэрэгжээгүй талаараа хүлээн зөвшөөрсөн атлаа уг гэрээнээс татгалзаад байгаа нь үндэслэлгүй..." гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд арилжааны гэрээ хэрэгжээгүй гэж огт хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй ба уг гэрээний зарим үүрэг биелэгдсэн, мөн *******аар дамжих замаар ******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авсан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан ч шүүх дүгнээгүй орхигдуулж, зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс *******ыг үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, *******тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь 260 сая /тухайн үеийн ханшаар/ төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 10 саяар худалдах нь бодит байдалтай нийцэхгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч гэх этгээд нь зөвхөн ******* байгааг анхан шатны шүүх анхааралгүй хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдааны шатанд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн нэг өмчлөгч болох *******ийн, мөн барьцаалагч *******ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар дурдагдсан бөгөөд шүүх энэхүү тохиолдолд хуульд > заасны дагуу шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж эрх нь хөндөгдөж буй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Шүүхээс арилжааны гэрээ хэрэгжээгүй атал ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа эсэх, уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах агуулгаар гомдол гаргасан. Үүнд хуульд заасан процессын ноцтой зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх арилгах боломжгүй байхыг ойлгоно. Гэтэл уг зөрчлийн үндэслэл болгож буй тайлбар нь үл хөдлөх хөрөнгийн нэг өмчлөгч *******ийг болон ******* ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх асуудлыг дурдсан. Хариуцагч өөрөө тухайн хэргийн хариуцагчийг сонгох эрх хуулиар олгогдоогүй, нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар оролцуулах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгч анхнаасаа тухайн этгээдүүдийг хариуцагчаар оролцуулаагүй. Хариуцагчаар тодорхойлоогүй этгээдүүд нь хариуцагч нарт хамааралгүй учраас энэ талаар гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан 2017 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээгээр өөрсдийн өмчлөлийн орон сууцыг харилцан арилжихаар тохиролцсон боловч мөн оны 05 сарын 30-ны өдөр хийсэн Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу *******ын өмчлөлийн орон сууцны оронд 200,000,000 төгрөг авах, ******* уг мөнгийг 2017 оны 10 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон ч үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн орон сууцыг эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, ******* дүүргийн ******* хороо, ******* /*******/ *******гудамж ******* байрны ******* тоот******* талбайтай ******* өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг *******т даалгуулахаар,

Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2017 оны 04 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* /*******/ *******гудамж ******* байрны ******* тоот******* талбайтай ******* өрөө орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдсаныг бодит байдалд нийцсэн хэлцэл хийгдээгүй, хууль зөрчсөн арилжааны гэрээг халхавчилсан, уг гэрээг ******* байгуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч *******: талуудын хооронд байгуулсан арилжааны болон төлбөр барагдуулах хэлцэл бодитоор хэрэгжээгүй, уг орон сууцыг *******аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэж, хариуцагч *******: уг орон сууцыг хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авсан, ******* нь надад их хэмжээний өртэй түүнийгээ өгөхгүй одоог хүрсэн гэх тайлбарыг тус тус гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байхад тодруулах ажиллагаа хийгээгүй, зохигчийн хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр өөр этгээдэд шилжүүлэхээр нэг өдөр байгуулсан хэлцлийн талаар тухайн этгээд тус бүрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо, хариуцагч *******тай байгуулсан арилжааны болон төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж тухайн гэрээнээс татгалзан шилжүүлсэн орон сууцыг буцаан шаардсан бол хариуцагч *******тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчсөн учир хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаарджээ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нарын буцаан гаргуулахыг хүсч буй ******* дүүргийн ******* хороо, ******* /*******/ *******гудамж ******* байрны ******* тоот******* талбайтай *******өрөө орон сууцыг *******, ******* нарын хооронд 2017 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу *******гийн өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжсэн. Уг орон сууцыг хариуцагч ******* бодитоор эзэмшиж, *******, ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 25-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр түүний өмчлөлд шилжсэн байна. Харин *******, ******* нарын хооронд байгуулсан арилжааны болон төлбөр барагдуулах хэлцлийн үр дүнд дээрх *******тоот орон сууц *******ын өмчлөлд шилжээгүй байна.

 

4. Гэвч нэхэмжлэгч нар маргаж буй орон сууцыг *******тай байгуулсан арилжааны гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж, уг гэрээнээс татгалзах замаар гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай шаардлагыг хариуцагч *******т холбогдуулан гаргасан, харин хариуцагч *******тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах хэлцэл нь зөвхөн дүр үзүүлсэн хэлбэрийг агуулсан тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь зөрчилтэй, нэхэмжлэгч энэ талаархи үндэслэлээ тодорхойлоогүйг нэхэмжлэгч нараас, түүнчлэн зохигч хэлцэл хийгдсэн хүсэл зоригийн талаар агуулгын зөрүүтэй тайлбар гаргасныг шүүх анхаарч тухайн хэлцэл хийгдэх үеийн талуудын жинхэнэ хүсэл зориг, тухайн үеийн бодит байдлын талаар зохигчоос тус тус тодруулах шаардлагатай байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй ч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн чиг үүрэгт хамаарна. Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрхээс гадна хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд гаргасны дараа хариуцагч ******* нэхэмжлэлд дурдсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлын дагуу зохигчоос цагдаагийн байгуулагад өгсөн тайлбар, мэдүүлэг нь шүүхэд гаргасан тайлбараас зөрүүтэй байна. Иймд нэг асуудлаархи хоёр өөр тайлбарын зөрүүг арилгах, үйл баримтыг зөв тодорхойлох зорилгоор шүүх зохигчоос энэ талаар тодруулах учиртай.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,532,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ