Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04728

 

2016 оны 07 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04728

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Ди Би Бьюлдингийн 1 дүгээр давхар, 101 тоот хаягт байрлах Ард кредит ББСБ ХХК /РД:5459567/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 20 дугаар байр, 56 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Батмагнайн Батлхам /РД:ХИ84020206/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.994.091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Батлхам нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагатай ЗГ/205 тоот зээлийн гэрээ, БГ/205 тоот барьцааны гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Одоогийн байдлаар үндсэн зээл 831.925 төгрөг, хүү 998.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340.215 төгрөг, нийт 2.171.004 төгрөгийг төлсөн байна. Зээлийн үндсэн өр 2.168.077 төгрөг, хүү 688.345 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137.669 төгрөг, нийт 2.994.091 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2.994.091 төгрөгийн 394.091 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2.600.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх 1.730.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 860.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК нь хариуцагч Б.Батлхамаас зээлийн гэрээний үүрэгт 2.994.091 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2.994.091 төгрөгөө 394.091 төгрөгөөр багасгаж, хариуцагч 2.600.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх 1.730.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 860.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.315 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ард кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Батлхамд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.994.091 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 394.091 төгрөгөөр багасгаж, хариуцагч 2.600.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх 1.730.000 төгрөгийн 870.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 860.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.315 төгрөгийн 50 хувь буюу 31.157 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 31.157 төгрөг 50 мөнгийг хариуцагч Б.Батлхамаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ