Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04754

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04754

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, давхарын 13 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, эрэгтэй, регистрийн дугаар ХЖ79070671, Сод овогт Болдын Содхүүгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 49 дүгээр байр, 26 тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧК74020608, Боржигон овогт Цогтын Уянгад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Содхүү, хариуцагч Ц.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Содхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Содхүү миний бие 2000 онд Ц.Уянгатай танилцаж, улмаар 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд 2001 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр охин С.Содбилгүүн төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2003 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эхийнхээ асрамжид өсч торниж байгаа. Охиноо эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Ц.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.Содхүүтэй 2000 онд танилцаж, 2001 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр охин С.Содбилгүүн төрсөн. Бид хүүхдийн тэтгэлгийн асуудлаар харилцан тохиролцсон тул хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин С.Содбилгүүнийг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Содхүү нь хариуцагч Ц.Уянгад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Содхүү хариуцагч Ц.Уянга нар нь 2000 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсноо 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин С.Содбилгүүн нь 2001 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн болох нь Г-147 тоот төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2003 оноос тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй амьдрал зохиосон, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин С.Содбилгүүн нь эхийн асрамжид байсан, цаашид ээжтэйгээ хамт амьдрах санал гаргасан зэргийг харгалзан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин С.Содбилгүүнийг эх Ц.Уянгын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг шүүхээр шийдвэрлэхгүй гэснийг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс нэхэмжлэгч Б.Содхүү нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Ц.Уянга нь нэхэмжлэгч Б.Содхүүг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.

Гэрлэгчдийн дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Сод овогт Болдын Содхүү /РД: ХЖ79070671/, хариуцагч Боржигон овогт Цогтын Уянга /РД: ЧК74020608/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2001 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Содхүүгийн Содбилгүүнийг эх Ц.Уянгын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ