| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2014/05602/И |
| Дугаар | 102/ШШ2016/04756 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/04756
2016 оны 07 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04756
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16 дугаар байр, 37 тоот хаягт оршин суух, Боржигон Гомбо овогт Цэрэнжавын Оюунбилэг /РД: ЧТ57080215/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 50 тоот хаягт оршин суух, Боржигин Мөнх овогт Заяатын Мөнхтогоо /РД: ЧС43060113/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 50 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Хорголтын Дашцэрэн /РД: ЧС44042007/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 50 тоот хаягт оршин суух, Барнууд овогт Дэмбэрэлийн Нямдаваа /ЧК88032118/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 байрны 5 тоот хаягт оршин суух, Боржигин Мөнх овогт Мөнхтогоогийн Уранчимэг /РД: ЧС69091001/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: М.Урнаагийн нас барах үед түүний нэр дээр бүртгэлтэй байсан өмч хөрөнгөнөөс хүү О.Түвдэндаржаад оногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Барнууд овогт Гансэлэмийн Дэмбэрэл /РД: ЧК67112311/-ийн шаардлагатай,
Бие даасан шаардлага: М.Урнаагийн нас барах үед түүний нэр дээр бүртгэлтэй байсан өмч хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй төрсөн хүү О.Түвдэндаржаад төрсөн эх М.Урнаагийн өвийн хөрөнгөнөөс зохих хувийг нэхэмжилсэн иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бид дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Гранд плаза цогцолборын 8 давхрын 4 тоот буюу 804 тоот оффисийн байрны зах зээлийн үнэлгээ 362.000.000 төгрөг, үүнээс 25 хувь болох 90.500.000 төгрөгийг нэхэмжлэгч талд,
2. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11, байр 2, хаалга 5 тоот, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 249.200.000 төгрөгийн 12.5 хувь буюу 31.150.000 төгрөгийг нэхэмжлэгч талд,
3. Азийн Хөгжлийн Банкнаас орж ирсэн амь насны даатгалын нөхөн төлбөр 100.000 ам.долларын 25 хувь буюу 25.000 ам.доллар /1 ам.доллар 2010 оны 9 дүгээр сарын ханшаар 1326 төгрөг/ 33.150.000 төгрөгийг нэхэмжлэгч талд,
4. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 16-37 тоот, өөрийн оршин сууж байгаа 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 115.200.000 төгрөгөөс 37.5 хувь буюу 43.200.000 төгрөгийг хариуцагч талд,
5. Ай Си Жи ХХК-ийн эзэмшилд байгаа Toyota sprinter маркын суудлын автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлж, 75 хувь буюу 2.250.000 төгрөгийг хариуцагч талд тус тус шилжүүлнэ.
6. Нэхэмжлэгч энэ зүйлийн 4, 5-д заасан мөнгөн дүнг тооцоонд оруулж тооцсон тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16-37 тоот орон сууц, toyota sprinter маркын суудлын автомашиныг тус тус О.Түвдэндаржаагийн асран хамгаалагч Ц.Оюунбилэгт бүрэн шилжүүлэх,
7. Гранд плаза цогцолборын 8 давхрын 4 тоот буюу 804 тоот офиссын байр, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11, байр 2, хаалга 5 тоот 4 өрөө орон сууцны өмчлөлийг хариуцагч талд тус тус шилжүүлэхэд нэхэмжлэгч талаас татгалзах зүйлгүй болохыг тохиролцов.
Иймд өвлүүлэгч М.Урнаагийн нэр дээр байгаа хөрөнгийг дараахь байдлаар хуваахаар тохиролцсон болно.
1. Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бүхий талууд хэлэлцэн тохиролцон нийт 100.000.000 төгрөгийг өвлүүлэгч М.Урнаагийн бага хүү О.Түвдэндаржаад бэлнээр өгөхөөр шийдвэрлэж, төлбөрийн хугацааг тохиров. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 16-37 тоот орон сууц, toyota sprinter маркын суудлын автомашиныг тус тус О.Түвдэндаржаагийн асран хамгаалагч Ц.Оюунбилэгт бүрэн шилжүүлнэ. Энэ 100.000.000 төгрөгийн 60 хувийг эвлэрлийн гэрээ баталсан шүүгчийн захирамж гарч, талууд түүнийг гардан авсан өдрөөс хойш 10 хоногийн төлөх, үлдэх 40 хувийг 3 сарын дотор бүрэн төлж 2 үе шаттайгаар барагдуулахаар болов.
2. Гранд плаза цогцолборын 8 давхрын 4 тоот буюу 804 тоот оффисын байр, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11, байр 2, хаалга 5 тоот 4 өрөө орон сууцны тодорхой хувийн өв залгамжлагчаар өвлүүлэгч М.Урнаагийн том хүү Д.Нямдаваа нь байж, өвлөгчийн гэрчилгээг авах болохыг талууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч тал тохиролцсон үнийн дүнг нэхэмжлэгч талд бүрэн барагдуулж дууссан нөхцөлд цаашдын өвийн асуудлаа хариуцагч талууд шийдвэрлэхэд татгалзахгүй болно. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн ба цаашид гэрээ бүрэн хэрэгжсэнээс хойш талууд М.Урнаагийн өв хөрөнгийн талаар маргахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунбилэг нь хариуцагч З.Мөнхтогоо, Х.Дашцэрэн, Д.Нямдаваа, М.Уранчимэг нарт холбогдуулан талийгаач М.Урнаагийн нас барах үед түүний нэр дээр бүртгэлтэй байсан өмч хөрөнгөнөөс хүү О.Түвдэндаржаад оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Дэмбэрэл талийгаач М.Урнаагийн нас барах үед түүний нэр дээр бүртгэлтэй байсан өмч хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь сайн дурын үндсэн дээр дараах эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бүхий талууд хэлэлцэн тохиролцон нийт 100.000.000 төгрөгийг өвлүүлэгч М.Урнаагийн бага хүү О.Түвдэндаржаад бэлнээр өгөхөөр, 100.000.000 төгрөгийн 60 хувийг эвлэрлийн гэрээ баталсан шүүгчийн захирамж гарч, талууд түүнийг гардан авсан өдрөөс хойш 10 хоногийн төлөх, үлдэх 40 хувийг 3 сарын дотор бүрэн төлж 2 үе шаттайгаар барагдуулахаар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 16-37 тоот орон сууц, toyota sprinter маркын суудлын автомашиныг тус тус О.Түвдэндаржаагийн асран хамгаалагч Ц.Оюунбилэгт бүрэн шилжүүлэхээр, Гранд плаза цогцолборын 8 давхрын 4 тоот буюу 804 тоот оффисын байр, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11, байр 2, хаалга 5 тоот 4 өрөө орон сууцны тодорхой хувийн өв залгамжлагчаар өвлүүлэгч М.Урнаагийн том хүү Д.Нямдаваа нь байж, өвлөгчийн гэрчилгээг авах болохыг талууд хүлээн зөвшөөрчээ.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан зохигчид эвлэрсэн учир улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 50 хувийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Талийгаач М.Урнаагийн хөрөнгөөс 100.000.000 төгрөгийг М.Урнаагийн бага хүү О.Түвдэндаржаад бэлнээр өгөхөөр, 100.000.000 төгрөгийн 60 хувийг эвлэрлийн гэрээ баталсан шүүгчийн захирамж гарч, талууд түүнийг гардан авсан өдрөөс хойш 10 хоногийн төлөх, үлдэх 40 хувийг 3 сарын дотор бүрэн төлж 2 үе шаттайгаар барагдуулахаар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 16-37 тоот орон сууц, toyota sprinter маркын суудлын автомашиныг тус тус О.Түвдэндаржаагийн асран хамгаалагч Ц.Оюунбилэгт бүрэн шилжүүлэхээр, Гранд плаза цогцолборын 8 давхрын 4 тоот буюу 804 тоот оффисын байр, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11, байр 2, хаалга 5 тоот 4 өрөө орон сууцны тодорхой хувийн өв залгамжлагчаар М.Урнаагийн том хүү Д.Нямдаваа нь байж, өвлөгчийн гэрчилгээг авах болохыг талууд хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768.565 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 384.282 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ