| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/02051/И |
| Дугаар | 102/ШШ2016/04761 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/04761
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/04761
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40f байрны 2-87 тоот хаягт оршин суух Арслан овогт Отгоны Жаргал /РД:ЧН78110668/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж-6, CCS MGL ХХК-ийн байр, 4 давхарт байрлах Ганьт ХХК /РД: 2084961/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40с байрны зоорийн давхарт байрлах автомашины 120 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1.325.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 3.532.897 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд дор дурдсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно. 1. О.Жаргалаас Ганьт ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 С байрны зоорийн давхарт байрлах автомашины 120 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, илүү төлсөн 1.325.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзана. 2. Ганьт ХХК-иас О.Жаргалд холбогдуулан гаргасан автомашины зогсоолын төлбөрийн үлдэгдэл 1658.01 ам.доллар, алданги 829 ам.доллар, нийт 2487.01 ам.доллар буюу / Монгол банкнаас зарласан 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан ханш 1 ам.доллар 1420.54 төгрөгтэй тэнцүү/ 3.532.897 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 3.232.897 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 300.000 төгрөгийг Ганьт ХХК-д О.Жаргал нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр Ганьт ХХК нь О.Жаргалыг гаражийн үлдэгдэл 300.000 төгрөгийг төлсөн тухайн өдөр нь буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Жаргал нь хариуцагч Ганьт ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40с байрны зоорийн давхарт байрлах автомашины 120 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1.325.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ганьт ХХК нь нэхэмжлэгч О.Жаргалаас төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 3.532.897 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 3.232.897 төгрөгөөр багасгаж, үлдэх 300.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Жаргал нь хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, хариуцагч Ганьт ХХК нь нэхэмжлэгч О.Жаргалд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримтуудыг мөн өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан зохигчид эвлэрсэн учир улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17.437 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Жаргал нь үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 3.232.897 төгрөгөөр багасгаж, үлдэх 300.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Жаргал нь хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, хариуцагч Ганьт ХХК нь нэхэмжлэгч О.Жаргалд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримтуудыг мөн өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.476 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүнд 17.437 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ