| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06039/И |
| Дугаар | 102/ШШ2016/04767 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/04767
2016 оны 07 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04767
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 171 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ЧЛ61070704, 55 настай, эмэгтэй, Боржигон овогт Лоовонгийн Адъяагийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 55 нас хүрч байгаа юм. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хайгаад олоогүй. Нийгмийн даатгалын газарт хандахад Азийн Буддистуудын Энхтайвны бага хурал төрийн бус шашны байгууллагад Зүүн өмнөд Азийг хариуцсан референтээр 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны хавар хүртэл ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байсан тул шүүхийн журмаар тогтоолгохыг зөвлөсөн. Иймээс намайг Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын Удирдах төвд Зүүн өмнөд Азийг хариуцсан референтээр 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны хавар хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Адъяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 7 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал нь архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Л.Адъяа нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Октябрийн районы Ахуй Үйлчилгээний 32 дугаар салбарт үсчингээр ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбар, Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Социалист хөдөлмөрийн Үсчин гэрэл зургийн захиргааны даргын 1988 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, гэрч Ц.Өлзийдэлгэрийн Би 1983 онд Л.Адъяатай 32 дугаар салбарт үсчингээр цуг ажилладаг байсан. Л.Адъяа бид хоёр 1989 оноос Залуус үсчинд шилжин ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч Г.Саядумын Би 1981 онд Октябрийн районы харъяа Ахуй үйлчилгээний комбинатын 32 дугаар салбарт үсчингээр ажилд орсон. Л.Адъяа нь 1983 онд манай салбарт дагалдан үсчингээр орж, 1 сар дагналдан хийж байгаад жинхэлж ажилласан. 1989 онд Залуус үсчин шинээр нээгдэж, Л.Адъяа бид хоёр Залуус үсчин руу томилогдож очсон гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Цэцэгсүрэнгийн Би 1987 оноос 2002 он хүртэл Л.Адъяатай хамт Октябрийн районы Ахуйн үйлчилгээний 32 дугаар салбарт хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч нарын Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Октябрийн районы Ахуй Үйлчилгээний 32 дугаар салбарт ажиллаж байсан баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч Л.Адъяаг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Октябрийн районы Ахуй Үйлчилгээний 32 дугаар салбарт үсчингээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лоовонгийн Адъяаг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Октябрийн районы Ахуй Үйлчилгээний 32 дугаар салбарт үсчингээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ