Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04771

 

2016 оны 07 сарын 29 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04771

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, 40 дүгээр байр, 31 тоот хаягт оршин суух, Хотгор овогт Түдэвдоржийн Тойвгоо /РД: ЧВ61042414/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлс 4.772.126 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгончимэг, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг авч үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын Б-1-58 Шилжүүлэн ажиллах тухай тушаалаар ажлаа эрхлээд явж байсан хангамж хариуцсан инженер Т.Тойвгоог тус ажлаас нь чөлөөлж, замын инженерээр ажиллуулахаар томилсон асуудал юм. Нэхэмжлэгч Т.Тойвгоо нь гурван дээд сургууль төгссөн боловсролтой, чадварлаг боловсон хүчин. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын Б-1-58 Шилжүүлэн ажиллах тухай тушаалаар Т.Тойвгоотой байгуулсан хангамжийн алба хариуцсан инженерийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг байх ёстой. Мөн ажил олгогчоос ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно гэсэн байдал нэхэмжлэгч Т.Тойгоогийн хувьд үүсээгүй байна. Нэхэмжлэгч Т.Тойвгоог хангамж хариуцсан инженерийн ажлаа гүйцэтгээд явж байхад нь үндэслэлгүй тус ажлаас чөлөөлж, замын инженерээр томилсон байдал нь нэхэмжлэгч нь ажлын сахилга алдаагүй, ажил албан үүргээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу шударгаар гүйцэтгэж байсан ба ийнхүү хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэгдсэндээ гомдолтой байгаа болно. Хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ажилтан Т.Тойвгоо нь түүнийг өөр ажилд шилжүүлсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа байгууллагадаа мэдэгдэх ёстой байтал өөрийн үүрэгт ажлаа хаяж, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдал юм гэсэн тайлбар өгчээ. Энэ маргаан нь хөдөлмөрийн харилцааны маргаан тул Хөдөлмөрийн хуулийн дагуу хэргийн харъяалал нь шүүхээр шийдүүлэх асуудал юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалын нэгд: Хангамжийн албаны хангамж хариуцсан инженер Т.Тойвгоог 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Замын 2 дугаар ангийн зам оношилгооны төвийн замын инженерээр шилжүүлэн ажиллуулсугай гэсэн байгаа нь цаг хугацааны хувьд гаргах боломжгүй тушаал болсон байгаа юм. Иймд Т.Тойвгоог хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр өөр ажиллд үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж үзэж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-58 дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хангамжийн албаны хангамж хариуцсан инженерийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Т.Тойвгоо нь 2016 оны 03 дугаар сарын 10 өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан. Түүний нийгмийн даатгалын дэвтэрт ажилтанд 3 дугаар сард 10 хоногийн, 4 сард Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шагнал цалин олгох журмын дагуу шагнал цалинг дараа сард нь дүгнэж олгодогийн дагуу 3 дугаар сард ажилласан хугацаанд ногдох шагнал цалин бичигдсэн байх тул түүний цалин хөлсийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан сарын цалин хөлснөөс бодлоо, Т.Тойвгоогийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажилтны сарын хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэхэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлхх цалин хөлсөнд шагнал урамшуулал багтаагүй байх тул ажилтны цалин хөлсний дундажийг бодох боломжгүй байна. Дээрх хүндэтгэн үзэх шалгааны улмаас дутуу ажилласан сарыг хасч сүүлийн бүтэн ажилласан саруудын цалин хөлс буюу 2015 оны 12 дугаар сард 1,146,286 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 1,960,879 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 1,216,576 төгрөг, цалин хөлс нийт 4,323,741 төгрөг байх ба 3 сарын дунджаар 1 сарын дундаж цалин хөлс нь 1,7441,247 төгрөг байна. Т.Тойвгоо 2016 оны 3 сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 3 сар 4,323,741 төгрөг, календарийн 25 ажлын 16 өдрийн цалин хөлс 1,024,880 төгрөг нийт 5,348,621 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсэн үндэслэлээр хариуцагчаас нийт 5,348,621 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардагыг авч үзэхэд нэхэмжлэгч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлын дагуу мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэл нь ажлаас халагдсан хүний шүүхэд гаргадаг шаардлага байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-58 дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Т.Тойвгоог ажлаас нь шилжүүлсэн байхад ажилтан нь тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ажил олгогчдоо энэ асуудлаар гомдол гаргах байсан. Энэ маргааны хувьд ажил олгогч нь ажилтныг ажлаас халаагүй бөгөөд зөвхөн өөр ажилд шилжүүлсэн байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжэлийн шаардлага бүхэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны гаргадаг нэхэмжлэлийн шаардлага байна. Уг нь нэхэмжлэгч нь ажил олгогчоос шилжүүлсэн ажил дээр би шилжин ажиллахгүй гэдэг байдлаар мэтгэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар нэхэмжлэгч нь ажлаас буруу шилжүүлсэн тохиолдолд дордуулсан цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилтан хэвээр байгаа ба Т.Тойвгоо өөрөө ажил тасалж явсан нөхцөл үүсэж болох юм. Нэхэмжлэгч өөрөө ажил тасалж явчихаад түүнийгээ ажилгүй байсан хугацаа гэж үзэж байгаа нь ташаа ойлголт юм. Нэхэмжлэгч шилжүүлсэн ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж өглөө, оройдоо цагаа бүртгүүлээд явж байх ёстой байсан. Т.Тойвгоог бид ажлаас халаагүй харин Замын 2 дугаар ангийн зам оношилгооны төвд нарийн мэргэжлийн ажилтан хэрэгтэй болсон тул нэхэмжлэгчийг өөрийнх нь мэргэжлийн дагуу ажилдл шилжүүлсэн. Т.Тойвгоогийн огт хийж чадахгүй, өөрийнх нь эзэмшсэн мэргэжлээс өөр ажлын байранд шилжүүлсэн байдал огт гэдгийг анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь ажлаас шилжүүлсэн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн, байгууллагын удирдлагад өргөдлөө өгөөд асуудлаа шийдүүлж болох байсан. Нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Тойвгоо нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан ажлаас буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлс .... төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн
 

                                         

                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ