Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 126

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0031/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                    Я.Сансар,

Шүүгдэгч                                      Б.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О холбогдох 1839... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 12-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Б.О /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хэрлэн хорооллын айл өрхийн халаалт, усны мөнгө болох иргэн Ж.Батсайханд 189.782 төгрөг, алданги 148.561 төгрөг, нийт 338.344 төгрөг, Г.Эрдэнэбаатарын 288.397 төгрөг, алданги 144.198 төгрөг, нийт 432.595 төгрөг, Г.Батжаргалын 130.941 төгрөг, алданги 65.470 төгрөг, нийт 196.411 төгрөг, О.Энхзаяагийн 143.010 төгрөг, Ш.Эрдэнэжаргалын 119.680 төгрөг, Н.Азжаргалын 107.000 төгрөг, Б.Ундрахчимэгийн 816.683 төгрөг, алданги 408.342 нийт 1.225.025 төгрөг, Б.Оюунцэцэгийн 479.034 төгрөг, З.Аззаяагийн 115.700 төгрөг, Д.Дугардоржийн 490.080 төгрөг, О.Оюунгэрэлийн 116.496 төгрөг, “Жүрж” супер маркетад 874.368 төгрөг, Э.Энх-Оргилын 370.000 төгрөг, Д.Хүрэлбаатарын 462.7736 төгрөг, Б.Отгонцэцэгийн 383.152 төгрөг Г.Ренчинхандын 188.720 төгрөгийг хувьдаа завшиж нийт 6.042.388 /зургаан сая дөчин хоёр мянга гурван зуун найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хэрлэн хорооллын айл өрхийн халаалт, усны мөнгө болох иргэн Ж.Батсайханд 189.782 төгрөг, алданги 148.561 төгрөг, нийт 338.344 төгрөг, Г.Эрдэнэбаатарын 288.397 төгрөг, алданги 144.198 төгрөг, нийт 432.595 төгрөг, Г.Батжаргалын 130.941 төгрөг, алданги 65.470 төгрөг, нийт 196.411 төгрөг, О.Энхзаяагийн 143.010 төгрөг, Ш.Эрдэнэжаргалын 119.680 төгрөг, Н.Азжаргалын 107.000 төгрөг, Б.Ундрахчимэгийн 816.683 төгрөг, алданги 408.342 нийт 1.225.025 төгрөг, Б.Оюунцэцэгийн 479.034 төгрөг, З.Аззаяагийн 115.700 төгрөг, Д.Дугардоржийн 490.080 төгрөг, О.Оюунгэрэлийн 116.496 төгрөг, “Жүрж” супер маркетад 874.368 төгрөг, Э.Энх-Оргилын 370.000 төгрөг, Д.Хүрэлбаатарын 462.7736 төгрөг, Б.Отгонцэцэгийн 383.152 төгрөг Г.Ренчинхандын 188.720 төгрөгийг хувьдаа завшиж нийт 6.042.388 /зургаан сая дөчин хоёр мянга гурван зуун найм/ төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Ж.Батсайханы мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод байж байтал миний гар утас руу 94212058 гэсэн дугаар залгаад Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахиур уул” ХХК-аас борлуулалтын байцаагч Одмаа ярьж байна та халаалтын мөнгөө хийнэ үү гэж хэлэхээр нь би хотод байна очоод хийж болохгүй юу гэсэн чинь болохгүй та яаралтай  халаалтын мөнгө болох 189783 төгрөгийг яаралтай төлнө үү гэсэн. Тэгэхээр нь би за тэгвэл мөнгө тушаах дансаа явуулчих гэсэн чинь Одмаа гэсэн нэртэй хаан банкны данс явуулсан. Би тэр данс руу шилжүүлчихээд Е баримтаа очоод авна шүү гэхэд за гэсэн Тэгээд би Хэнтий аймагт ирээд баримтаа авъя гэхэд ажил явдалтай чөлөө аваад явсан гэж байсан. 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймагт байж байтал “Цагаан цахиур уул” ХХК-аас залгаад танайх ганц удаа халаалтын мөнгө өгөөгүй байна яаралтай ирж уулз гэсэн Тэгээд очиж уулзахад байгууллагын дансанд биш хувь хүний дансанд хийсэн байна цагдаагийн байгууллагад ханд гэсэн Би 8 дугаар сарын эхээр хоёр ч удаа Одмаа гэх хүнтэй өөрийн нагац ах Баярааг уулзуулахад удахгүй төлнө гэж хэлээд төлөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би халаалтын мөнгө болох 189783 төгрөгийг болон тухайн мөнгөний хүү 148561 төгрөг нийт 338344 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/

Хохирогч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А57-06 тоотод 3 жил амьдарч байна. Манай байрны халаалт усыг “Цагаан цахиур уул” гэх байгууллага хариуцдаг байсан. Би тухайн байгууллагын борлуулалтын байцаагч Б.О гэх хүнд халаалтын мөнгөө өгдөг байсан. Б.О нь ихэвчлэн халаалтын мөнгийг бэлнээр ирж авдаг байсан. Надаас 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарын мөнгийг бэлнээр нь авч хувьдаа ашиглан надад нийт  432.595 төгрөгийн хохирол учруулаад байна. Миний зүгээс тухайн саруудын халаалт болон усны мөнгийг ямар  нэгэн асуудалгүй төлж өгвөл надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/,

Хохирогч Г.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А55-48 тоотод 3 жил амьдарч байна. Манай байрны халаалт усыг “Цагаан цахиур уул” гэх байгууллага хариуцдаг байсан. Би тухайн байгууллагын борлуулалтын байцаагч Б.О гэх хүнд халаалтын мөнгөө өгдөг байсан. Намайг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт хүүхдээ сахиад байж байхад манай борлуулалтын байцаагч Б.О над руу залгаж 10, 11, 12 дугаар сарын мөнгөө яаралтай Төрийн банканд тушаачих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ сахиад гарах боломжгүй байна эгчдээ ямар хамаагүй ХААН банкны данс өгчих эгч нь утаснаасаа хийчихье гэж гэхэд над руу өөрийнхөө дансны дугаарыг тухайн гурван сарын мөнгөн дүнтэй явуулахаар нь би шууд дансанд нь хийсэн.Тэгсэн чинь 2018 оны хавар миний гар утас руу “Цагаан цахиур уул” ХХК-аас залгаад 10, 11, 12 дугаар сарын халаалтын мөнгө чинь тушаагдаагүй байна ирж уулз гэсэн. Тэгэхээр нь би очиж уулзаад Б.Огийн дансанд хийсэн мөнгө тухайн байгууллагын дансанд ороогүй болохыг мэдсэн. Б.О нь надаас дансандаа хийлгэж авсан мөнгө дүн 130941 төгрөг гэвч цаг тухайд нь хийгээгүй болохоор 3 сарын алданги 65470 төгрөг төлж нийт 196411 төгрөгийн хохирол учруулаад байна. Миний зүгээс тухай саруудын халаалт болон усны мөнгийг ямар нэгэн асуудалгүй төлж өгвөл надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Хохирогч О.Энхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...манайх Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А57-23 тоотыг 2017 оны 12 дугаар сард түрээсэлж орсон юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын үеэр халаалт усны байцаагч Б.О гэх эмэгтэй над руу халаалт усны мөнгийг төлөөрэй гээд ХААН банкны 593523953 гэсэн данс өгөхөөр нь би 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4 дүгээр сарын халаалт усны мөнгө болох 50660 төгрөг шилжүүлсэн мөн 4 дүгээр сарын 30-ны өдөр 61000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд 5 дугаар сарын халаалт усны мөнгө гээд 5 дугаар сарын 25-ны өдөр 31352 төгрөг нийт 143.010 төгрөг шилжүүлсэн тэгээд 6 сарын сүүлээр “Цагаан цахиур уул” ХХК-аас залгаад халаалт усны мөнгөө төлөөрэй гээд утастахаар нь манай цаг тухайд нь төлдөг гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын үеэр очиж уулзахад танайх 143.010 төгрөгийн өр байна гэхээр нь би Одмаа гэх хүний данс руу шилжүүлсэн гэхэд тэр хүн ажлаасаа гарчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/,

Хохирогч Ш.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А51 дүгээр байрны 32 тоотыг 2017 оны 3 дугаар сарын 16 өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл түрээсэлж суудаг байсан. Манай халаалт болон усыг “Цагаан цахиур уул” нэртэй ХХК хариуцдаг байсан. Би ихэвчлэн мөнгөө Төрийн банканд очиж тушаадаг байсан. 2018 оны 02.03 дугаар сарын мөнгийг яаралтай тушаагаараа гээд гэнэт утастахаар нь ажилтай явж байсан болохоор ХААН банкны данс байвал өгчих гэхэд нэг ХААН банкны данс өгсөн тэгэхээр нь би 02, 03 дугаар сарын халаалтын мөнгө болох 119.680 төгрөгийн шилжүүлэх гэтэл эзэмшигчийн нэр нь Б.О гэж гарч ирсэн. Тэгэхээр нь би эргэж утастаад энэ чи нь хувь хүний данс байна болох юм уу гэхэд зүгээр ээ би хасалт хийлгээд болно гэсэн тэгэхээр нь мөнгөө шилжүүлсэн тэгээд би 2018 оны 09 дүгээр сарын эхээр байраа суллаж өгөх гээд тооцоо байгаа эсэхийг шалгахаар “Цагаан цахиур уул” ХХК-ийн байранд очиж 2, 3 дугаар сарын мөнгө болох 119.680 төгрөгийн өр гар ирсэн. Тэгэхээр нь би тухай байгууллагад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 тал/,

Хохирогч Н.Азжаргалын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А-57-35 тоотод 3 жил гаран амьдарч байна. Манай байрны халаалт болон усыг “Цагаан цахиур уул” нэртэй ХХК хариуцдаг. Харин төлбөрийг Одмаа гэх эмэгтэй байцаагч авдаг байсан. Манайх2017 оны 9 дүгээр сараас халаалт болон усны мөнгийг өгч чадахгүй байж байгаад  2017 оны 12 дугаар сар гаргаад 9, 10, 11 дүгээр саруудын буюу 3 сарын ус халаалтын төлбөр болох 107.000 мянган төгрөгийг бөөнд нь өгсөн. Тухайн үед манай усны байцаагч Одмаа нь төлбөрөө энэ данс руу хийчих гээд нэг ХААН банкны данс өгсөн. Тэгээд ХААН банк дээр очоод өөрийнх нь данс руу хийсэн. Өмнө нь бол дандаа байгууллагын данс руу хийдэг байсан. би Одмаагаас 107.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 тал/,

Хохирогч Б.Ундрахчимэгийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2015 оноос хойш А57-42 тоотод амьдарч байна. Уг байр нь миний нэр дээр байдаг. Манайх ихэвчлэн хүнгүй байдаг болохоор сар бүрийн алданги тооцогдож дээрх саруудын нийт алданги нь 408342 төгрөг болж байна. Б.О нь 1, 2, 3, 4, 9, 10, 11,12 сар, 2018 оны 1-5 саруудын мөнгө болох нийт 816.683 төгрөгийг аваад байгууллагадаа төлөөгүй болохоор сар бүлийн алданги тооцогдож дээрх саруудын нийт алданги 408.342 төгрөг болж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/,

Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би яг хэзээ гэдийг нь сайн санахгүй байна. Хөдөөнөөс ирээд халаалт усны мөнгийг өгөх гээд Одмаа гэх хүнтэй уулзахад манай байрны халаалт усны мөнгө 479.034 төгрөг болсон байна гэж хэлсэн тэгээд би тухайн үед яаралтай ажил гараад хөдөө явах гэж байсан болохоор Одмаа гэх хүнээс бэлэн өгч болох уу гэж асуухад тэг тэг би Төрийн банкны дансанд хийгээд танай халаалт усны тооцоонд хасалт хийчихнэ гэж хэлэхээр нь тооцоог бэлэн хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/,

Хохирогч З.Аззаяагийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манайх нь уг нь халаалт усны мөнгөө Төрийн банканд тушаадаг байсан гэвч 2018 оны 3, 4, 5 сарын халаалт усны мөнгөө 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр Төрийн банканд очиход тухайн байгууллага нь цайндаа орсон байхаар нь Одмаа гэх хүнтэй уулзаад халаалт усны мөнгөө төлөх гэсэн чинь та надад бэлнээр өгчих би очоод тушаагаад өгий гэхээр нь би бэлнээр өгсөн. Би 115.700 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 тал/,

Хохирогч Д.Дугардоржийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрлэн хорооллын А-55-44 тоотод бол миний өөрийн эзэмшлийн байр юм. Би байрны мөнгөө сар болгон Төрийн банканд тушаадаг  байсан... Хөдөө ажлаар явж байгаад нэг ирэхдээ төлөөгүй саруудынхаа мөнгийг бөөнд нь төлөхөөр болоод нийт 490.080 төгрөг төлөхөөр очиход Одмаа гэх хүн надад бэлэн мөнгөний орлогын баримт бөглөж өгөөд надаас бэлнээр 490.080 төгрөг авсан. Гэтэл тэр авсан мөнгө нь Төрийн банкны дансанд ороогүй Одмаа гэх хүн хувьдаа ашигласан байсан. Надад хэлэхдээ хасалт хийхэд нь санаа зоволтгүй гэж хэлээд бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/,

Хохирогч О.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би халаалт усны мөнгөө байнга Төрийн банканд тушаадаг харин би халаалт усны 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын мөнгөө хотод ажлаар явж байсан болохоор одмаа гэх хүний хаан банкны данс руу 2018 оны 03 сарын эхээр хийж байсан нийт 116.496 төгрөг дансанд хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 тал/,

Хохирогч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай байгууллагын 2017 оны 12 сарын халаалт усны төлбөр болох 874.368 төгрөгийг Б.О нь хувьдаа авч ашигласан халаалтын мөнгийг төлөх гээд банкан дээр очиход сүлжээ тасарсан байна гэхээр нь “Цагаан цахиур уул” ХХК-ийн байранд очиж Одмаа гэх хүн банкны сүлжээ тасарсан байсан гэхэд Одмаа гэх хүн өө тэгвэл надаа өгчих би одоо айлуудын тооцоог хийхээр явлаа тэгэхдээ хийчихий гэхээр нь бэлэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 тал/,

Хохирогч Э.Энх-Оргилын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн хорооллын А56 дугаар байрны 30 тоотод 2014 оны 1 сараас 2017 оны 05 сарыг хүртэл амьдарч байсан энэ хугацаанд орон сууц хэрэглээний мөнгө ус, тог, халаалт, СӨХ-ийн мөнгийг өгдөг байсан. “Цагаан цахиур уул” ХХК, Одмаа гэх хүнд өгдөг байсан. Төрийн банкны данс болон Одмаад бэлнээр өгдөг байсан. Би Одмаад бэлнээр 120.000 төгрөгийг 2 удаа дараа нь 80.000 төгрөг, дараа нь Одмаагийн хувийн дансанд 50.000 төгрөгийг өгч байсан. Одмааг тайлан тооцоо хийх гээд байна одоо мөнгөө гэхээр нь би өгдөг байсан. Одмаа бид хоёр Хэрлэн суманд хамт ажилладаг байсан болохоор Одмаад итгээд бэлнээр өгдөг байсан. Би нийт 370.000 төгрөгийг Одмаад бэлнээр болон хувийн дансаар өгсөн. Би Одмаад яг хэд хэдэн сарын мөнгө бэлнээр өгснөө санахгүй байна. Одоо А56-30 тоотод оршин сууж байгаа Мөнх-Оргил гэх айлын эхнэр нь халаалт усны үлдэгдэл мөнгөө төлөхгүй бол манай халуун усыг хаагаад байна гээд яриад хэцүү байгаа би халаалт усны мөнгөө бүрэн төлсөн байхад надаас 370.000 төгрөг “Цагаан цахиур уул” ХХК нэхээд байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 тал/,

Хохирогч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай байрны халаалт усыг “Цагаан цахиур уул” гэх байгууллага хариуцдаг байсан. Би тухай байгууллагын борлуулалтын байцаагч Б.О гэх хүнд халаалтын мөнгөө өгдөг байсан. Б.О гэх хүн халаалт усны бичилт хийхээр ирэх үед нь тухай сарынхаа мөнгийг бэлнээр шууд өгчихдөг байсан. Хааяа Б.О гэх хүний данс руу шилжүүлдэг байсан би яг хэд хэдэн сарын мөнгийг бэлнээр болон дансаар өгснөө санахгүй байна. 2016 оны 10 сараас эхлээд 2018 оны 06 сарыг хүртэл Б.Од бэлнээр болон дансаар өгдөг байсан. Яагаад гэхээр сар сарын мөнгөө Төрийн банканд тушаах гэхээр урьдын энэ байрыг хариуцдаг байсан компани нь өр авлаганы асуудалтай байсан болохоор Төрийн банк авдаггүй байсан. Тэгэхээр нь би “Цагаан цахиур уул” ХХК-д очиж нягтлантай нь уулзаж яаж төлөх талаар асуухад манайх бэлэн мөнгө авахгүй банканд тушаа гэдэг байсан. Гэтэл Одмаа манайд ирэхдээ бэлнээр өгчих би банканд тушаагаад өгий гэж авдаг байсан. Б.О нь манайхаас 2016 оны 10, 11 сард, 2017 оны 02-04, 10-12  сар, 2018 оны 01, 02 сарын мөнгийг бэлнээр болон дансаар авч хувьдаа ашигласан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132 тал/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... Манайх байраа худалдаж авснаас хойш Хэнтий аймгийн Төрийн банканд халаалт усны мөнгөө тушаадаг байсан. Тэгээд би 2017 оны 10 сараас эхлээд Одмаа гэх хүнийг байрны  халаалт усны мөнгө бичих үед нь гарсан үнийн дүнг бэлнээр өгчихдөг байсан. Хааяа ажилтай үедээ Одмаа гэх хүний данс руу хийдэг байсан Одмаа нь халаалт усны мөнгө гарахаар банканд тушааж амжихгүй бол энэ данс руу хийчих гээд өөрийн хувийн дансаа өгдөг байсан. Тэгэхээр нь тэр данс руу нь хийдэг байсан. Одмаа манайхаас 2017 оны 10-12 сард 2018 оны 01- 06 сарын мөнгө болох 383.152 төгрөгийг өөрийн дансандаа болон бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/,

Хохирогч Г.Ренчинхандын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай байрны халаалт усны мөнгийг “Цагаан цахиур уул” гэх байгууллага хариуцдаг. Халаалтын мөнгийг Баясгалангийн Одмаа гэх хүний данс руу шилжүүлж төлдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 тал/,

Хохирогч С.Тунгалагийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн 4 дүгээр багт байрлах “Цагаан цахиур уул” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай. Энэ Одмаа гэх хүнээс айл өрхийн халаалт усны мөнгийг хувьдаа ашиглаж хувьдаа ашигласан. Мөн байгууллагын нэр төрийг гутаасан. Төрийн банкны алдангийг давхар төлүүлэх болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би “Цагаан цахиур уул” ХХК-г төлөөлж хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй. 51-36 тоот хаяг дээр Дугардоржийнх гэж айл байгаа урьд нь ямар айл байсныг мэдэхгүй, манай компани нарийн  гаргаж болохгүй, 57-25 тоот Отгонцэцэг гэж айл байгаа тэр хүнтэй утсаар яриад ус халаалтын мөнгийг төлөөгүй байна гэхээр Одмаад өгсөн гэж хэлээд байгаа. 57-07 тоот хаяг дээр Хүрэлбаатар болохоор Солонгост байж байгаад ирлээ. Одмаад өгсөн би өөрөө Одмаатай учраа олно юу юугүй цагдаа шүүх гэж хэлээд явсан. Тэгэхээр яг хэдэн сарын мөнгө өгсөн гэдгийг мэдэхгүй байна. 56-30 тоот хаяг дээр одоо Мөнх-Оргил гэх айл байгаа. Урьд нь Энх-Оргил гэх айл байсан болохоор Энх-Оргилтой утсаар ярихад яг хэд хэдэн сарын мөнгө төлсөн гэдгээ мэдэхгүй байна. Одмаад дор бүр нь төлж байсан гэж хэлээд  ирж уулзаагүй, 56-32 тоот хаяг дээр Энхжаргал гэх хүн байдаг. төлбөрөө Одмаад өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 тал/,

Гэрч М.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Одмаа нь 2018 оны 02 дугаар сарын дундуур Хэрлэн хорооллын А56 дугаар байрны 36 тоотод оршин суудаг хүн халаалтынхаа мөнгийг миний дансанд хийчихлээ би данснаасаа авч байгууллагын дансанд шилжүүлнэ гэж байсан. Би хувьдаа ашигласан байдлыг нь мэдэхгүй. Удалгүй манай эхнэрийн эмээ нь өнгөрч ажлаасаа чөлөө аваад хэсэг ажлаа хийгээгүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 тал/

Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай дүү Батсайхан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос над руу залгаад та борлуулалтын байцаагч Одмаа гэх хүнийг олж уулзаад өг би 2018 оны 02 сарын үеэр халаалтын мөнгийг тэр хүний дансанд хийсэн чинь одоо болтол байгууллагын дансанд ороогүй гээд байна. Одмаа нь ажлаасаа гарсан гэсэн ямар ч холбоо барих боломжгүй байна гэсэн. Тэгээд би хайж олж уулзаад хэлтэл би яаралтай төлнө мэдэж байгаа гэж байсан. Би хоёр ч удаа очиж уулзсан удахгүй төлнө гээд байсан. Тэгэхээр нь би төлөхгүй бол цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ шүү гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160 тал/

Б.Огийн гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сараас эхлээд 2018 оны 06 сарыг хүртэл Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан. 2018 оны 02 дугаар сард Хэрлэн хорооллын А56 дугаар байрны 36 тоотод оршин суугч яриад манайх 3 сарын халаалтын мөнгөө өгөх гэсэн юм. Бид нар өөрсдөө хотод явж байна гэхээр нь та тэгвэл Төрийн банканд тушаачих гэсэн чинь болдоггүй юм билээ. Хэнтийд л очиж байж Төрийн банканд тушаах ёстой юм байна лээ та өөрийнхөө дансанд хийлгэж аваад манай мөнгийг өгөөд Е баримтыг нь мессежээр явуулчих тэгэх үү гэхээр нь за гээд хийлгэсэн.  Удалгүй ар гэрийн гачигдал гараад нөгөө мөнгийг хийж чадалгүй хэрэгцээндээ зориулаад дууссан. Тэгээд ажилдаа орохоор хийнэ дээ гэсэн боловч надад мөнгө олдоогүй их удаж байгаад ажлаасаа гарсан. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна. Хохирлыг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно. Мөн би 2016  оны 10 дугаар сараас 2018 оны 06 сарыг хүртэл “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа нийт 11 айл өрхийн халаалтын мөнгийг дансандаа болон бэлнээр авч гэртээ хоол ундны зүйл болон ойр зуурын юм авдаг байсан. Миний бодлоор нийт 2.586.218 төгрөгийн хохирол уруулсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд ажил хийж байгаад төлж барагдуулах болно гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 тал/

 

Б.Огийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сараас эхлээд “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орж 2018 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа айлуудын ус, халаалтын мөнгийг өөрийн хувийн дансаар болон бэлнээр авч байсан. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нарт хохирол төлбөрийг 7 сар гэхэд төлж барагдуулъя гэж бодож байгаа. Манай өвөө болон хадам аав ээж хоёр зээл авч өгч өр төлбөрийг барагдуулна гэсэн. Би өөрөө ажилгүй байгаа болохоор үүнээс өөр боломжгүй байгаа ..” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Ренчинхандын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 23, 216 тал/

Хохирогч О.Оюунгэрэлийн мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 10-11 тал/

Хохирогч Г.Ренчинхандын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 23, 216 тал/

Хохирогч Ш.Эрдэнэжаргалын мөнгө шилжүүлсэн талаарх нотлох баримт Хохирогч Г.Ренчинхандын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 46 тал/

Хохирогч О.Энхзаяагийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 42 тал/

Шүүгдэгч Б.Огийн депозит дансны хуулга /2хх-ийн 70-92 тал/,

Б.Огийн ял шалгах хуудас /1хх-ийн 182 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.О нь “Цагаан цахиур уул” ХХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Хэрлэн хорооллын айл өрхийн халаалт, усны мөнгө болох иргэн Ж.Батсайханаас  338.344 төгрөг, Г.Эрдэнэбаатараас 432.595 төгрөг, Г.Батжаргалаас 196.411 төгрөг, О.Энхзаяагаас 143.010 төгрөг, Ш.Эрдэнэжаргалаас 119.680 төгрөг, Н.Азжаргалаас 107.000 төгрөг, Б.Ундрахчимэгээс 1.225.025 төгрөг, Б.Оюунцэцэгээс 479.034 төгрөг, З.Аззаяагаас 115.700 төгрөг, Д.Дугардоржоос 490.080 төгрөг, О.Оюунгэрэлээс 116.496 төгрөг, “Жүрж” супермаркетаас 874.368 төгрөг, Э.Энх-Оргилоос 370.000 төгрөг, Д.Хүрэлбаатараас 462.7736 төгрөг, Б.Отгонцэцэгээс 383.152 төгрөг Г.Ренчинхандаас 188.720 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өөрийн ХААН банкны 5935239553 тоот дансаар авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь болох нь хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Б.Од Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирол төлбөрийн хувьд хавтаст хэргээр нотлогдсон хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Огаас 338.344 /гурван зуун гучин найман мянга гурван дөчин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Батсайханд, 432.595 /дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогч Г.Эрдэнэбаатарт, 196.411 /нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж хохирогч Г.Батжаргалд, 143.010 /нэг зуун дөчин гурван мянга арав/ төгрөг гаргуулж хохирогч О.Энхзаяад, 119.680 /нэг зуун арван есөн мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэжаргал, 107.000 /нэг зуун долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Азжаргалд, 1.225.025 /нэг сая хоёр зуун хорин таван мянга хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ундрахчимэгт, 479.034 /дөрвөн зуун далан есөн мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунцэцэгт, 115.700 /нэг зуун арван таван мянга долоо зуу/ төгрөг гаргуулж хохирогч З.Аззаяад, 490.080 /дөрвөн зуун ерэн мянга ная/ төгрөг гаргуулж хохирогч Д.Дугардоржид, 116.496 нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж хохирогч О.Оюунгэрэлд, 874.368 /найман зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж хохирогч “Жүрж супер” супермаркетад, 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Энх-Оргилд, 462.773 /дөрвөн зуун жаран хоёр мянга долоон зуун далан гурав/ төгрөг гаргуулж хохирогч Д.Хүрэлбаатарт, 383.152 /гурван зуун наян гурван мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонцэцэгт, 188.720 /нэг зуун наян найман мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ренчинхандад  тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар дээрх хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгахаар шийдвэрлэв. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Од 03 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч Б.О нь өөрийн гэм буруугаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ. 

 

Б.Огийн хувьд хохирол, төлбөр төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 хүртэл насны хүүхэдтэй зэргийг түүний хувийн байдалд тооцож, Б.Од Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ог 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сард 277.780 /хоёр зуун далан долоон мянга долоон зуун ная/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Огаас 338.344 /гурван зуун гучин найман мянга гурван дөчин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Батсайханд, 432.595 /дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогч Г.Эрдэнэбаатарт, 196.411 /нэг зуун ерэн зургана мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж хохирогч Г.Батжаргалд, 143.010 /нэг зуун дөчин гурван мянга арав/ төгрөг гаргуулж хохирогч О.Энхзаяад, 119.680 /нэг зуун арван есэн мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэжаргал, 107.000 /нэг зуун долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Азжаргалд, 1.225.025 /нэг сая хоёр зуун хорин таван мянга хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ундрахчимэгт, 479.034 /дөрвөн зуун далан есэн мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунцэцэгт, 115.700 /нэг зуун арван таван мянга долоо зуу/ төгрөг гаргуулж хохирогч З.Аззаяад, 490.080 /дөрвөн зуун ерэн мянга ная/ төгрөг гаргуулж хохирогч Д.Дугардоржид, 116.496 нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж хохирогч О.Оюунгэрэлд, 874.368 /найман зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж хохирогч “Жүрж супер” маркетэд, 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Энх-Оргилд, 462.773 /дөрвөн зуун жаран хоёр мянга долоон зуун далан гурав/ төгрөг гаргуулж хохирогч Д.Хүрэлбаатарт, 383.152 /гурван зуун наян гурван мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонцэцэгт, 188.720 /нэг зуун наян найман мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ренчинхандад тус тус олгож, хохирогч нар бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 2 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Од үүрэг болгосугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА