Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04959

 

2016 оны 08 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04959

 

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Баруун Ард Аюушийн 3 дугаар гудамж, 21 тоот хаягт оршин суух, Хув овогт Батдэлгэрийн Эрдэнэбилэг /РД: ЙС76041803/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 2 дугаар гудамж, 13 тоот хаягт оршин суух, Хишиггалдаа овогт Цэгмэдийн Отгонбаяр /РД: ХН60112970/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэбилэг миний бие 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүү Эрдэнэбилэгийн Анхбаярыг төрүүлсэн. Одоо хүү маань миний асрамжид 1 нас 5 сартай эрүүл бойжиж байна. Хариуцагч бид 2 тус тусын амьдралтай тул зөвхөн хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Эрдэнэбилэг миний бие Ц.Отгонбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нь хариуцагч Ц.Отгонбаярт холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Эрдэнэбилэгийн Анхбаяр нь хариуцагчийн хүү мөн эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж, улмаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт шүүхэд иржээ.

Шинжээчийн дүгнэлттэй танилцаад нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нь нэхэмжлэлээ татан авч байна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн хуулийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зааснаар Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, Ц.Отгонбаярт холбогдох хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, Ц.Отгонбаярт холбогдох хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, Ц.Отгонбаярт холбогдуулан тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ