Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04971

 

2016 оны 08 сарын 29 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04971

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батширээт сум, 3 дугаар баг, Хурх хаягт оршин суух, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар СБ81032208, Боржигон овогт Рэгзэдийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 0917 тоот хаягт оршин суух, 37 натай, эрэгтэй, регистрийн дугаар ЧО79012119, Монгол овогт Шаравсамбуугийн Цэнд-Аюушт холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг, хариуцагч Ш.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 анх 1999 онд танилцаж, 2001 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Лхагвадолгор төрсөн. 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж бид салсан. Охин Ц.Лхагвадолгорыг эцгийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Миний бие өөр хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймээс шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дундаас 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Лхагвадолгор төрсөн. 2012 оноос эхлэн бид тусдаа амьдарсан. Миний бие өөр хүнтэй сууж, 2 хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Охин Ц.Лхагвадолгорыг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба бидний дунд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг нь хариуцагч Ш.Цэнд-Аюушт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дах хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг, хариуцагч Ш.Цэнд-Аюуш нар 1999 онд танилцаж, 2001 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд 640 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Ц.Лхагвадолгор нь 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь Г-1575 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2012 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин Ц.Лхагвадолгор нь эцгийн асрамжид байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ц.Лхагвадолгорыг эцэг Ш.Цэнд-Аюушийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Ш.Цэнд-Аюуш нь нэхэмжлэгч Р.Эрдэнэцэгийг эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.

Гэрлэгчдийн дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хүүхдийн асрамжийг хариуцагчид үлдээж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Рэгзэдийн Эрдэнэцэцэг /РД: СБ81032208/, хариуцагч Монгол овогт Шаравсамбуугийн Цэнд-Аюуш /РД: ЧО79012119/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

    2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Лхагвадолгорыг эцэг Ш.Цэнд-Аюушийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.

 

           5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ