Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04985

 

2016 оны 08 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04985

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 40 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах Далт Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 19б байр, 17 тоот хаягт оршин суух, Харчуу овогт Ядамжавын Баярсайхан /РД: УО66091834/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 522.700 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 780.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарансайхан, хариуцагч Я.Баярсайхан, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Далт" СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Я.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Хариуцагч Далт СӨХ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Далт СӨХ нь хариуцагч Я.Баярсайханаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 522.700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч Я.Баярсайхан нь дээврээс ус алдсаныг засварласан мөнгийг СӨХ-ны мөнгөнөөс суутгана гэсэн тул төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нь Далт СӨХ-нд холбогдуулан дээврээс ус алдснаас учирсан хохиролд 780.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, өрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгшож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25 дугаар байр нь өмнө нь Эв Эе 7 СӨХ-нд харъяалагдаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын Бүх гишүүдийн хурлаас тус СӨХ-г татан буулгаж, Түшээ СӨХ-нд нэгтгэхээр, мөн Түшээ СӨХ-ны Бүх гишүүдийн хурлаас Эв Эе 7 СӨХ-г нэгтгэхээр шийдвэрлэж, улмаар Түшээ СӨХ-ны гэрчилгээ шинэчлэн гарсан байна. Хэдийгээр СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй боловч түүний энэхүү нэгдэх ажиллагаа нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийг нэгтгэх ажиллагаанд хамаарахаар байна. Нэгтгэсэн хуулийн этгээдийн эрх үүрэг нь нэгтгэн авсан хуулийн этгээдэд үүссэн тул нэхэмжлэгч Түшээ СӨХ нь өмчлөгч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй  байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь 2013 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 782.600 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 201 оны 1-3 дугаар сарын төлбөр 43.500 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.

Хариуцагч нь СӨХ цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй тул төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримтаар нотолж мэтгэлцсэнгүй.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч Я.Батнасан нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдохгүй байгаа ариутгалын төлбөр 13.500 төгрөг, даатгалын төлбөр 2.000 төгрөг, нийт 15.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Я.Батнасангаас 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар дуусталх хугацааны төлбөрт 660.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 23.333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 21.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахыг заалтыг баримтлан хариуцагч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 723.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Я.Батнасангаас 21.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.МӨНХЦЭЦЭГ