Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1906 03262 1328 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Өрлүүд овогт Б.Б, 1984 оны 12 дугаар сарын 09-ний-өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Жолооч” мэргэжилтэй, “Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн удирдах газар”-т машининст ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 13-20а тоотод оршин суудаг, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар 2 жил, 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж байсан, 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да Хүрээ” техникийн зах дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Сумъяатай маргалдаж, улмаар архины шил хагалж, нүүрэн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Г.Сумъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да Хүрээ” захын гадна машин дотор Түмээ, Наранбаатар, Баянаа нарын хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд Б-тай юм ярьж байгаад “нүдийг чинь ухна шүү” гэж хэлснээс болж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Баянаа архины шил хагалаад зүүн нүдний зовхийг зүссэн. Тэгээд цагдаа дуудсан. Б-г таньдаг болоод 4-5 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх 5-6/,

Гэрч Д.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ захын хашааны гадаа Сумъяа, Түмээ, Б нарын хамт 2 шил архи уусан. Тэгээд Сумъяа, Баянаа хоёр юм ярьж байгаад маргалдсан. Юунаас болоод маргалдсан болохыг мэдээгүй. Тэгээд Сумъяа машин дотор сууж байхад Баянаа хаалга онгойлгож орж ирээд гартаа хагарсан архины шил бариад Сумъяагийн зүүн нүд рүү хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/;

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да Хүрээ” зах дээр ирсэн. Тэгээд Сумъяа, Наранбат нартай тааралдсан. Дэлгүүр ороод 2 шил архийг Наранбат, Сумъяа нартай уусан. Архи ууж байгаад Сумъяа толгой руу цохиод "арьсаар чинь нап хийж өмсөнө шүү” гээд байсан. Тэгээд хажууд байсан архины шил аваад Сумъяагийн нүүрэн тус газар 1 удаа цохьсон Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” зургийг дарсан. Би цагдаагийн байгууллагаар явбал яваарай гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг /хх 30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6500 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Сумъяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 13/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да Хүрээ” техникийн зах дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Сумъяатай маргалдаж, улмаар архины шил хагалж, нүүрэн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Сумъяагийн: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да Хүрээ” захын гадна машин дотор Түмээ, Наранбаатар, Б нарын хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд Баянаатай юм ярьж байгаад “нүдийг чинь ухна шүү” гэж хэлснээс болж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Б архины шил хагалаад зүүн нүдний зовхийг зүссэн. Тэгээд цагдаа дуудсан. Б-г таньдаг болоод 4-5 жил болж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Наранбатын: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ захын хашааны гадаа Сумъяа, Түмээ, Б нарын хамт 2 шил архи уусан. Тэгээд Сумъяа, Баянаа хоёр юм ярьж байгаад маргалдсан. Юунаас болоод маргалдсан болохыг мэдээгүй. Тэгээд Сумъяа машин дотор сууж байхад Б хаалга онгойлгож орж ирээд гартаа хагарсан архины шил бариад Сумъяагийн зүүн нүд рүү хатгасан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Сумъяа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж, уг ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР