Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2016/04997

 

2016 оны 8 сарын 31 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04997

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээрг хороолол, Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Хүнс трейд, 6б байр, 9 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42 дугаар байр, 25 тоот хаягт байрлах, Энх солонго хатгамал ХХК /РД:5146399/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өр төлбөрт 2.146.659 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Энх солонго хатгамал ХХК нь 2014, 2015 оны НӨАТ-ын тайлангаар ногдуулсан 2.146.659 төгрөг 20 мөнгийг төлж барагдуулаагүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 342015279/52 тоот мэдэгдэх хуудас, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 342015260/029 тоот банкны данс хаах мэдэгдэх хуудсыг гардуулсан. Иймээс Энх солонго хатгамал ХХК-иас 2.146.659 төгрөг 20 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 02-ны 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 146.659 төгрөг 20 мөнгийг тус тус төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулах, хариуцагч нь эхний 3 сарын төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Энх солонго хатгамал ХХК-иас татварын өр төлбөрт 2.146.659 төгрөг 20 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөрийг дараах байдлаар хуваан төлөхөөр эвлэрчээ. Үүнд: 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 02-ны 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 146.659 төгрөг 20 мөнгийг тус тус төлөх, хариуцагч нь эхний 3 сарын төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Сонгионхайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Энх солонго хатгамал ХХК-д холбогдох татварын өр төлбөрт 2.146.659 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 02-ны 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 146.659 төгрөг 20 мөнгөөр хувааж төлөх, хариуцагч нь эхний 3 сарын төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 4 дүгээр 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24.648 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ