Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05055

 

2016 оны 09 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05055

 

         Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж-57, өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Богд ар, 8А байр, 54 тоот хаягт байрлах “Жин Мин Ман Ей” ХХК /РД:5146399/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өр төлбөрт 31.645.002 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/0002833 тоот хяналт шалгалтын актын 31.645.002 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн. Татварын өр төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн дагуу эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдох ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрийг гаргуулах ажиллагааг тус тус явуулсан. Иймд хариуцагчаас татварын өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч  “Жин Мин Ман Ей” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 31.645.002 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20.645.002 төгрөгийг тус тус төлж, нийт 31.645.002 төгрөгийн татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ. 

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь “Жин Мин Ман Ей” ХХК-иас татварын өр төлбөрт 31.645.002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Жин Мин Ман Ей” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 31.645.002 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20.645.002 төгрөгийг тус тус төлж, нийт 31.645.002 бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

            1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, хариуцагч “Жин Мин Ман Ей” ХХК нарын байгуулсан эвлэрийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр төлбөрийг хариуцагч “Жин Мин Ман Ей” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20.645.002 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 4 дүгээр 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24.648 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ