| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06770/И |
| Дугаар | 102/ШШ2016/05068 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2016/05068
2016 оны 09 сарын 09 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05068
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Хуланд холбогдох 1.158.716 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Хулан нь манай компанийн үйлчилгээг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22623719 тоот гэрээ байгуулан 99792128 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйчилгээг мөн iphone гар утас зээлээр худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5 маркын 16GB гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч хэрэглээний төлбөр болон гар утасны зээлийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг хязгаарлан, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн барьцаа болох 30.000 төгрөгийг хассан. Ийм учир хариуцагчаас 1.158.716 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1.158.716 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 386.716 төгрөгийг тус тус төлж, төлбөрийг бүрэн барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1.158.716 төгрөгийг хариуцагчаас 3 сарын хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 386.716 төгрөгөөр тус тус авахыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Э.Хуланд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.158.716 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1.158.716 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 386.716 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.359 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Хуланд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.158.716 төгрөг гаргуулах иргэний хэрэгт 1.158.716 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 386.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 386.716 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.359 төгрөгийн 50 хувь буюу 16.179 төгрөг 5 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 16.179 төгрөг 5 мөнгийг хариуцагч Э.Хулангаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ