Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/05102

 

2016 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05102

 

 

      Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 101 дүгээр байр, 91 тоот хаягт оршин суух Сэвжидмаагийн Халиунчимэг /РД:МЮ93102706/-т  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240.000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Халиунчимэг нь Жи Мобайл ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг төлж, 12 сарын хугацаатай, сар бүр 20.000 төгрөг төлж төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр төхөөрөмж худалдан авсан. С.Халиунчимэг нь 160.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 160.000 төгрөг, алданги 80.000 төгрөг, нийт 240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч үндсэн төлбөр болох 160.000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 80.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Халиунчимэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Халиунчимэг нь 160.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 80.000 төгрөгөөс татгалзсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.362 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. С.Халиунчимэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.850  төгрөгийн 50 хувь буюу 3.925 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 3.925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ