| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05839/И |
| Дугаар | 102/ШШ2016/05118 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2016/05118
2016 оны 09 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05118
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж, Шонхор цамхаг, 3 давхарт байрлах, Фүжи холдинг ББСБ ХХК /РД:5354897/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 7-1 дүгээр байр, 13 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Зоригийн Золзаяа /РД:ШБ86120962/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12.333.663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Фүжихолдинг ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлиыйг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч З.Золзаяагийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК нь хариуцагч З.Золзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156.346.665 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажв.
Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК нь хариуцагч З.Золзаяатай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 10/23 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр Ү-2206034484 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 81б байрны 20 тоотын 96.28 м.кв талбайтай орн сууцыг барьцаалан, 100.0000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100.000.000 төгрөг, зээлийн хүүнд 47.599.999 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8.746.667 төгрөг буюу нийт 156.346.665 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч Их Ирээдүй капитал ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 100.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шижир мөнгө ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлэн өгсөн нь кассын зарлагын баримт, мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон, зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 18.986.668 төгрөг төлж, үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Хариуцагч нь зээлийн хүүний талаар сарын 4 хувийн хүү гэдэг бол хэт өндөр бөгөөд шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан, Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан тайланд дурдсан дундаж хүү болох 2.6 хувиар тооцуулах, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн гэх 2.586.667 төгрөгийг зээлийн үндсэн хүүнээс хасуулж, нэмэгдүүлсэн хүүний 8.746.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулна гэж маргаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалт нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалт бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар тусгайлан зохицуулсан гэрээний харилцаа ба гэрээний талуудын чөлөөт байдалд халдаж, Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэглэн шүүхээс хүүгийн хэмжээг багасгах боломжгүй юм.
Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт 30 хоногт 0.80 хувь буюу үндсэн 4 хувийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцож эхлэхдээ хугацааг буруу тооцоолсноос нэхэмжлэгчийн төлсөн 2.586.667 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байна. Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нэмэгдүүлсэн хүүг тодорхойлохдоо гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулинд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэжээ. Эндээс нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөх үеэс тооцохоор байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас харахад хариуцагч нь үндсэн зээлийн төлөлтийг 2015 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн сар бүр 17.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг энэ үеэс эхлэн тооцох үндэслэлтэй байхад нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө төлсөн 2.586.667 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байх тул уг төлбөрийг зээлийн хүүний төлбөрөөс хасч тооцлоо. /хүү 47.599.999 төг-2.586.667 төг = 45.013.332 төг/
Нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тооцоход 5.224.000 төгрөг байна.
Иймд хариуцагч талаас зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэлд 100.000.000 төгрөг, зээлийн хүүнд 45.013.332 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5.224.000 төгрөг, бүгд 150.2347.332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Их Ирээдүй капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Шижир мөнгө ХХК нь зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ2017/10/14 тоот зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 8.746.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь гэрээний уг заалт хууль болон дүрэм журмыг зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний нэмэгдүүлсэн хүүний тухай 1.3 дахь заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9 дэх заалтыг илт зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн дээрх заалт нь гэрээнд заасан хугацаанд зээлээ эгүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын мөн заалтад нэмэгдүүлсэн хүүн гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулинд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно гэжээ.
Зээлийн гэрээний 1.3 дахь заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9 дэх заалттай үг үсгийн хувьд ижил биш боловч агуулгын хувьд зөрчилдөөнгүй заалт байх тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ2017/10/14 тоот зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 8.746.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай Шижир мөнгө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Шижир мөнгө ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 150.237.332 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Их Ирээдүй Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.109.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан зээлийн гэрээний зарим заалтыг хүчингүй болгож, 8.746.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939.685 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 939.685 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ