| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06239/И |
| Дугаар | 102/ШШ2016/05145 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2016/05145
2016 оны 09 сарын 20 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05145
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 43, өөрийн байранд байрлах Капитал банк ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байр, 97 тоот хаягт байрлах Хур туг ХХК /РД:5556864/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 405.030.308 төгрөг 94 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хур туг ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ болон БГ-128 тоот барьцааны гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээл авсан. Хур туг ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү 20.251.150 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 47.400 төгрөг 05 мөнгө, үндсэн зээл 2.199 төгрөг 85 мөнгө, нийт 20.300.750 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 369.887.800 төгрөг 15 мөнгө, зээлийн хүү 29.193.757 төгрөг 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5.838.751 төгрөг 46 мөнгө, нийт 405.030.308 төгрөг 94 мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 315.371.906 төгрөг 95 мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүүг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн төлөхөөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 8.864.068 төгрөг 69 мөнгөөр /хавсралт 1/, хугацаа хэтэрсэн 54.620.000 төгрөгийн үндсэн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.216.493 төгрөг, 76 мөнгөөр /хавсралт 2/, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 35.032.508 төгрөг 78 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1.459.600 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.461.708 төгрөг 78 мөнгөөр /хавсралт 3/ тус тус төлж барагдуулах,
Зээлдэгч нь эвлэрлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, /барьцааны зүйл нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-2205015620, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их Тойруу -192 дугаар байрны 14 тоот, 51.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-1104018265/, Төв аймаг, Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байршилтай, 18667288197328 нэгж талбарын дугаартай, 3 га, шахмал түлшний үйлдвэрийн зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Зээлийн батлан даалтын сангийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 685 тоот албан тоот болон 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2014-128 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 199.800.000 төгрөгийн барьцаа хөрөнгө/, зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчилэн чөлөөлүүлэх эрхтэйгээр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Хур туг ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 405.030.308 төгрөг 94 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: Зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 315.371.906 төгрөг 95 мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүүг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн төлөхөөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 8.864.068 төгрөг 69 мөнгөөр /хавсралт 1/, хугацаа хэтэрсэн 54.620.000 төгрөгийн үндсэн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.216.493 төгрөг, 76 мөнгөөр /хавсралт 2/, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 35.032.508 төгрөг 78 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1.459.600 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.461.708 төгрөг 78 мөнгөөр /хавсралт 3/ тус тус төлж барагдуулах, Зээлдэгч нь эвлэрлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчилэн чөлөөлүүлэх эрхтэйгээр эвлэрчээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.183.102 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Хур туг ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчид зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 315.371.906 төгрөг 95 мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүүг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн төлөхөөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 8.864.068 төгрөг 69 мөнгөөр /хавсралт 1/, хугацаа хэтэрсэн 54.620.000 төгрөгийн үндсэн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.216.493 төгрөг, 76 мөнгөөр /хавсралт 2/, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 35.032.508 төгрөг 78 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1.459.600 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.461.708 төгрөг 78 мөнгөөр /хавсралт 3/ тус тус төлж барагдуулах, Зээлдэгч нь эвлэрлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх, /барьцааны зүйл нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-2205015620, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их Тойруу -192 дугаар байрны 14 тоот, 51.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-1104018265/, Төв аймаг, Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байршилтай, 18667288197328 нэгж талбарын дугаартай, 3 га, шахмал түлшний үйлдвэрийн зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Зээлийн батлан даалтын сангийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 685 тоот албан тоот болон 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2014-128 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 199.800.000 төгрөгийн барьцаа хөрөнгө/, зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчилэн чөлөөлүүлэхээр харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.183.102 төгрөгийн 50 хувь буюу 1.091.551 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 1.091.551 төгрөгийг хариуцагч Хур туг ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ