Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар  223/МА2025/00002

 

  2025         02           13                                                       223/МА2025/00002

 

 

Б.М-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч      Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............................ тоотод оршин суух, регистрийн дугаар ..........., Х  овогт Б.Мөнхбат

Хариуцагч: ................. байрлах, регистрийн ............ дугаартай, “............” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М , түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.М-ыншүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнийн гаргасан тайлбарын агуулга: Б.М-тай............ ХХК Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ............ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 дугаар тушаалаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (12), 4.9.1 (14) болон Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. Мөн тушаах хэсгийн 1 дэх заалтаар "Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ. 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух хуваарьтай байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож 6 дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй А33 дугаар постоор нэвтэрч зогсоол 6 дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Тус онцгой үүргийн нислэгтэй талаарх мэдээллийг надад хэн ч өгөөгүй бөгөөд диспетчерээс ямар нэгэн мэдэгдэл урьдчилж ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн онцгой үүргийн нислэгтэй байсан эсэхийг надад мэдэгдээгүй. Иймд миний бие тус онгоц буусан талаарх мэдээллийг авсан даруйд өөрийн ур чадвараар, цаг алдалгүй гүүрэн хүзүүвчийг холбож ажилласан. Энэ үйлдлийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй ба миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж... Ажилгүй байсан хугацааны цалинд 22.541.280 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч “............” ХХК-ийн тайлбарт болон   болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын тайлбарын агуулга: Б.Мнь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ............ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хэсгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. Б.Мнь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний ОМ 902 дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч, хүзүүвч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гэж үзэж Б.М-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь Б.М-дсахилгын шийтгэл ногдуулах тухай компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1/13/, 4.9.1 /14/, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Б.М-ынгаргасан зөрчлийг дээрх тушаалд “...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОM-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан" гэж тодорхойлсон. ............ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд Ноцтой зөрчил гэдгийг 4.9.1/13/-т "...Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээс техник, технологийн зөрчил гаргасан...", 4.9.1/14/-т "... Ажилтан ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байна гэж үзсэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн..." гэж тус тус заасан байдаг. Олон улсын нисэх онгоцны буудал нь улсын онцгой объект бөгөөд үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг бусад байгууллага, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас онцлогтой. Мөн Б.М-тайбайгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.14 "Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүй”, 7.2.15 "Ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүйгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй нь ноцтой зөрчил үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн" бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг 2 тал нэг бүрчлэн харилцан тохиролцсон. Дээрх зөрчил гарсантай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2083 тоот “Анхааруулга хүргүүлэх тухай” албан тоотдоо "...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад төлөөлөгчдийн зорчиж ирсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн онцгой үүргийн нислэгийн үеэр Чингис Хаан олон улсын нисэх буудлын зорчигчийн хүзүүвчийг агаарын хөлөгт холбох үйл ажиллагаанд асуудал үүссэн тус нисэх буудлын үйлчилгээ, техник технологийн болон үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах болон үзлэг, шалгалтын үйл ажиллагаа доголдолтой байна гэж үзлээ..." хэмээн ............” ХХК-ийн гүйцэтгэх захиралд ирүүлсэн. ............ ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх тухай” концессын гэрээ байгуулагдсан. Үүний дагуу ............ ХХК нь Монгол Улсын Засгийн газрын өмнө концессын гэрээний дагуу нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай тасалдалгүй хөгжүүлэх зэрэг үүрэг хүлээсэн. Дээрх онцгой үүргийн нислэгийг саатуулсантай холбоотой концессын гэрээ цаашид хэрэгжих эсэх, цаашлаад гэрээ цуцлагдах хэмжээний эрсдэл үүсэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж болно. Нислэгийн хуваарь мэдээгүй тухайд: Б.Мнь нэхэмжлэлдээ “... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй..." гэж дурдсан байна. Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.2-т "... Жолооч-оператор нь ажлын хуваарийн дагуу ажилд гарахын өмнө дараах ажлуудыг хийнэ. Үүнд: Тухайн өдрийн ажлын талаарх мэдээлэлтэй танилцана. /нислэгийн мэдээлэл, нөөц автомашин тоног төхөөрөмжийн, цаг агаарын нөхцөл байдал гэх мэт/..." гэж заасан байдаг. Нислэгийн мэдээллийн тухайд: Шуурхай удирдлага хяналтын төв нь урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ буюу нарядыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас өдөр бүр 16 цагаас 17  цагийн хооронд цахимаар хүлээн авч, ............ ХХК болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад цахимаар болон хэвлэмэл байдлаар тараалт хийж, мэдээллээр хангаж ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн contact-ghd@nubia- IIc.mn цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад ОМ902 аяллын дугаартай нислэгийн зорилго нь "Онцгой үүргийн нислэг" гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байдаг тул Б.М-ынхувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй юм. Мөн Б.Мнь тухайн зөрчилтэй холбоотой "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас... хүзүүвчийг онгоцонд хоцорч холбосон..." гэсэн тайлбарыг гаргасан. Үүнээс үзэхэд Б.М-ынхувьд тухайн өдрийн нислэгийн хуваарийг мэдэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй юм. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бодит зөрчил буюу фактад тулгуурлан гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

          3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22.541.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгч Б.М-ыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Т.Маргад-Эрдэнэ нэхэмжлэгч Б.М-ынитгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлснээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөнд дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тодорхойлсон буруу.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн байдлаар ээлжийн ахлах Ц.Ажолооч-Оператор болон ээлжийн бусад ажилчдадаа нислэгийн мэдээлэл болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулах үед MGL-902 дугаар онцгой үүргийн нислэгийн буух мэдээлэл тусгагдаагүй байсан боловч тухайн өдрийн үдээс хойш нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн мэдээнд өөрчлөлт орж, уг өөрчлөлтийг холбогдох газрууд руу цахимаар тараан мэдээлсэн байхад нэхэмжлэгч yг мэдээлэлтэй танилцуулаагүй хэмээн маргасан. Гэвч нэхэмжлэгчийн энэ тайлбар нь гэрч Л.О, Ц.Амэдүүлгээр няцаагдаж байна" гэж үндэслэлгүй дүгнэжээ. Ингэж дүгнэхдээ өглөө 08 цагийн байдлаар ээлжийн ахлах Ц.Ажолооч-Оператор болон ээлжийн бусад ажилчдад нислэгийн мэдээллийг танилцуулж гарын үсэг зуруулдаг хэмээн хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй буюу үндэслэлгүй, мөн гэрч нарын өгсөн мэдүүлгээс эсрэг дүгнэлтийг хийсэн юм. Гэрч нарын өгсөн мэдүүлгээс зөрж нотолгооны ач холбогдолтой хэсэгт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй атлаа ач холбогдолгүй зүйлд нь өөрийн зүгээс үнэлэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, гэрч Л.О (ээлжийн диспетчер) нь "Манай диспетчерийн өрөөнд мэдээллийн самбар байдаг. Дээр нь тухайн өдрийн нислэгийн хуваарийг бүгдийг нь биччихдэг. Онгоц буух цагийг самбар дээрээ тэмдэглэдэг. Мөн жолооч, операторын амрах өрөөнд онгоц буух, нисэх мэдээллийг дэлгэц дээр системтэйгээр өгчихдөг", "Ер нь ажил эхлэхийн өмнө нэг танилцуулж, орой 17:00 цагаас хойш нэг танилцуулдаг. Би тэр хуралд нь ордоггүй. Ц.Ажолооч, оператор нартай л харьцдаг", "Шуурхай удирдлагын хэлтсээс өмнө орой нь онцгой үүргийн нислэгтэй гэж сануулж хэлээгүй" гэж тус тус мэдүүлэг өгснөөр ажилчдад цаасан хэлбэрээр нислэгийн хуваарийг танилцуулдаггүй талаар нотлогдож байгааг шүүх үндэслэлтэйгээр дүгнээгүй.

Уг мэдүүлгээс үзэхэд нотолгооны ач холбогдолтой хэсэг нь “Шуурхай удирдлагын хэлтсээс өмнө орой нь онцгой үүргийн нислэгтэй гэж сануулж хэлээгүй” гэсэн мэдүүлэг. Б.М-днислэгийн мэдээллийн талаар цаасан хэлбэрээр мэдээлэл ирдэггүйг нотолж байхад шүүх ямар үндэслэлээр танилцуулж гарын үсэг авсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Гэрч Ц.А-ийн (ээлжийн ахлах) "Б.М-ыг онцгой үүргийн нислэгтэй байсан эсэхийг мэдсэн үгүйг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр шөнө 2 нислэгтэй байсан. Би 2 нислэгтэй юм байна шүү мэдэж байгаа юу гэхэд Б.Мтиймээ мэдэж байгаа гэсэн, хавтаст хэргийн 13 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч Ц.А-ээс "Та өглөө ажлаа эхлэхдээ ээлжийн ажилчдадаа нислэгийн хуваарийг танилцуулж гарын үсэг зуруулдаг уу" гэж асуухад "Нислэг танилцуулсан гэж гарын үсэг зуруулдаггүй, аюулгүй ажиллагааны заавартай танилцаж гарын үсэг зурдаг гэж мэдүүлснээр өглөө ажилчдад нислэгийн мэдээллийг танилцуулаагүй, танилцуулдаггүй болох нь хангалттай нотлогдож байхад шүүх ямар үндэслэлээр Б.Мөнхбатыг нислэгийн хуваарьтай танилцаж, гарын үсэг зурсан гэж дүгнэсэн нь тодорхой бус байна. Тус хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.М-ыг нислэгийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан гэх баримт авагдаагүй болно.

3. Мөн хавтаст хэргийн 14 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч талаас "хавтаст хэргийн 73 талд урьдчилсан нислэгийн баримт авагдсан байна. Энэ баримтыг хэн хэнд танилцуулах ёстой байсан бэ" гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд "Шуурхай удирдлагын төвөөс харьяа газар, газрын үйлчилгээний хэлтэст цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлж байх, хүргүүлсэн мэдээллийг ээлжийн ахлах болон диспетчер нар ээлжийн ажилтнуудад хүргэх ёстой" гэж, мөн тэр баримтыг Б.М-дөгсөн үү гэж асуухад "Б.М-дирэхгүй. Тэр баримт нь дэлгэцээр харагдаж байгаа гэж хариулсан.

Дээрхээс дүгнэвэл онгоцны нислэгийн хуваарь тухайн ээлжид ажиллаж буй бүх ажилчдад цаасан болон цахим хэлбэрээр ирэх бус диспетчер нь өөрт мэйлээр ирсэн нислэгийн хуваарийг ээлжийн ахлахад өгч, ээлжийн ахлах нь тухайн ээлжид гарч буй ажилчдад танилцуулах ёстой болох нь тогтоогдож байна.

Гэтэл Шуурхай удирдлагын хэлтсийн менежер нь мэдээгүй, ээлжийн ахлах Ц.Аболон диспетчер нар нь мэдээгүй байхад тухайн албан тушаалтны удирдлага дор ажилладаг доод ажилтан болох Б.М-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь ойлгомжгүй.

Ц.Аболон диспетчер Л.О нар нь өөрсдөө нислэгийн хуваарийг Б.М-дтанилцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд байгууллагаас сахилгын арга хэмжээг авхуулсан. Гэтэл шүүх дээр ирээд мэдүүлэг өгөхдөө “нислэгийн хуваарьтай танилцуулсан, Мөнхбатыг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна” гэдэг байдлаар шүүхэд худал мэдүүлэг өгснийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөхгүй.

Улсын Дээд шүүхийн зөвлөмжид зааснаар гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байх ёстой боловч ямар нэгэн хэмжээгээр хэргийн зохигчтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй, энэ талаас нь авч үзвэл хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субьектив байдлаар мэдүүлэх боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай гэж зөвлөсөн байдаг. Хоёр гэрч нь одоог хүртэл хариуцагч байгууллагад ажилладаг, мөн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд учраас өөрсдийнхөө арьсыг хамгаалсан буюу байгууллагаа өмөөрсөн байдлаар мэдүүлэг өгсөн.

Хариуцагч болон гэрч нар нь мэдүүлэг болон тайлбартаа "Б.М-днислэгийн хуваарийг танилцуулсан, тухайн өдрийн нислэгийн хуваарийг самбар дээр гараар бичдэг, мөн ажилчдын амралтын өрөөнд нислэгийн хуваарь гардаг" гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Тухайлбал, MGL-902 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгийн хуваарийг самбар дээр гараар бичсэн, тус хуваарь ажилчдын амралтын өрөөний зурагтаар гарч байсан талаар хариуцагч тал баримтаар нотолж байж маргаан бүхий нислэгийн цагийн хуваарийг Б.М-д мэдэгдсэн гэж үзэх байсан. Гэвч энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байхад зөвхөн гэрч нарын бичгийн бусад баримтаар нотлогдоогүй мэдүүлэг болох нислэгийн хуваарийг Б.Мөөрөө мэдэж байх үүрэгтэй гэх үндэслэлгүй мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4. Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан "............" ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй.

Хавтаст хэргийн 46 талд дээрх хуралд оролцсон ажил олгогчийн төлөөлөгч Ц.Өрнөндэлгэрийн “Тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан бүх хүнд арга хэмжээ авсан байгаа. Үүнд шуурхай удирдлага хяналтын төвийн нисэх буудлын ээлжийн менежер, ээлжийн диспетчер, ээлжийн ахлах нарт арга хэмжээ авсан. Ээлжийн диспетчерийн хувьд компьютероо хараад мэдэж байгаа байхаа гэж бодсон гэж байгаа юм. МИАТ-ын оперэшнээс онгоцны хүзүүвч холбогдоогүй байна гэж хэлснээр бүгд мэдсэн гэж байгаа юм. Энэ бол үүрийн 4 цаг 30 минутад буусан онгоц байгаа. Тэгэхээр зэрэг бие биедээ найдаад мэдэж байгаа, мэдэж байгаа гэж явсан байна лээ, тэр ажилтнууд бүгд сахилгын шийтгэл хүлээсэн" гэсэн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан. Энэхүү тайлбараар тухайн өдрийн ээлжийн ахлах Ц.А, ээлжийн диспетчер Л.О нар нь бүгд 04:30 цагийн MGL-902 онцгой үүргийн нислэгийн мэдээлэл буюу хуваарьтай танилцаагүй гэдэг нь нотлогдохын зэрэгцээ нэхэмжлэгч Б.М-дтус хуваарийг танилцуулаагүй болох нь логикийн хувьд ч хангалттай тогтоогдож байгаа билээ.

5. Хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй.

Тус хорооны хурлын үеэр хорооны гишүүн Д.Онь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.М-тайхамт нэг ээлжид гарч ажилласан н.Ч , н.Б  (жолооч-оператор) нараас утсаар залгаж онцгой үүргийн нислэгийн хуваарийг ээлжийн ахлах Ц.Анх-Эрдэнийн зүгээс та нарт өгсөн үү гэж асуухад хэн аль нь тус онцгой үүргийн нислэгийн талаарх мэдээллийг өгөөгүй гэж хариулсан байдаг. Үүнээс дүгнэвэл Ц.А-ийн Б.М-д нислэгийн хуваарийг танилцуулсан гэх мэдүүлэг няцаагдаж, эсрэгээрээ огт танилцуулаагүй гэдэг нь тогтоогдож байхад шүүх баримтад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "мөн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран тэрээр нислэгийн хуваарийг байнга шалгаж, мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн нээлттэй байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Нэхэмжлэгч Б.М-ынхувьд тухайн өдрийн онцгой үүргийн нислэгийн хуваарийг хэн ч надад өгөөгүй, хэн ч мэдээлээгүй учраас гүүрэн хүзүүвчийг хоцорч залгасан гэж тайлбарладаг. Гэтэл шүүх өөрийн үзэмжээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 8 цагийн байдлаар тус онцгой үүргийн нислэгийн буух мэдээлэл тусгагдаагүй, харин үдээс хойш нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн мэдээнд өөрчлөлт орсон гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр гэрч болон хариуцагч нарын тайлбарлаж буйгаар самбар болон дэлгэцээр тус нислэгийн хуваарь нээлттэй харагдаж байгаа талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 107 дугаар зүйлийн 107.2-т заасны дагуу нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хоёр. Шүүх дараах нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй. 

1. Хавтаст хэргийн 80 талд талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны заавар гэх баримт авагдсан байна. Энэхүү баримтын 13 дахь хуудсанд буюу хавтаст хэргийн 87 талд 2.5-д агаарын хөлгийн газрын үйлчилгээний тусгай тоног төхөөрөмжийн ахлах жолооч- операторын Ц.А-ийн ажил үүргийн хуваарийг заасан байна. Үүнд:

-Тухайн өдрийн нислэгийн мэдээлэл бүрийг диспетчер нь ээлжийн ахлахад мэдээлнэ.

-Хуваарьт нислэг эхлэхээс 2 цагийн өмнө газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийн техникийн болон ашиглалтын бэлэн байдал мөн тухайн өдрийн ээлжид ажиллах операторчдын ажиллах чадвар, эрүүл мэндийн байдлыг ажил эхлэхийн өмнө шалгана.

-Агаарын хөлөг буухаас 10 минутын өмнө тухайн агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг агаарын хөлгийн хүлээх зогсоолд байрлуулан ажил, үйлчилгээнд оролцуулах ба агаарын хөлгийн газрын үйлчилгээний ажил дуусаж агаарын хөлөг зогсоолоос гартал газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээх зогсоолд байрлуулах.

2. 2.6-д Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн Жолооч- Операторын ажил үүргийн хуваарь байдаг. Үүнд хориглох зүйлсийг дэлгэрэнгүй зааж өгсөн. Үүнд:

- С хэсэгт ээлжийн ахлахын зөвшөөрөлгүйгээр машин, тоног төхөөрөмжөөр дур мэдэн ажил, үйлчилгээ хийх.

- D хэсэгт зөвшөөрөгдсөн маршрутаас бусад аэродром талбайд зорчих.

Тэгэхээр Ц.Аэс Мөнхбатад зөвшөөрөл өгөөгүй байхад онгоц ирээд буусан байсан ч тэр хүн зөвшөөрөлгүйгээр онгоцны гүүрэн хүзүүвчийг холбох боломжгүй тухайд шүүх дүгнэлт хийгээгүй.

3. Хавтаст хэргийн 91 дүгээр талын ар хэсэгт 3.2.1-т ээлж ахалж буй ажилтан нь ажил эхлэхийн өмнөх хурал дээр дараах мэдээллүүдийг тухайн ээлжийн ажилтнуудад танилцуулсан байна. Үүнд:

- А хэсэгт Тухайн өдрийн нислэгийн мэдээлэл.

Шүүхээс өглөө өгсөн мэдээлэл нь үдээс хойш өөрчлөгдсөн гэсэн байдлаар өөрийн санаачилгаар шийдвэртээ тусгасан үндэслэлгүй юм.

4. Талбайн үйлчилгээний аюулгүй ажиллагааны заавар гэх баримт хэрэгт авагдсан. Үүнд:

- 2.1-т ээлжийн ахлагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа-Ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллана.

- 2.4-т Жолоочийн аюулгүй ажиллагаа зааварчилгаа-2.5.1-т ерөнхий шаардлага буюу жолооч нь хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ба зөвшөөрөгдөөгүй чиглэл, заагдаагүй ажилд явахыг хориглоно.

-  2.4.1.2-т хэлтсийн өдөр тутмын батлагдсан ажлын хуваарьт заагдсанаас өөр газрын техник, машин механизм, тоног төхөөрөмж дээр ажиллахыг хатуу хориглоно.

- 2.4.2-т ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг гэж заагаад үүнд-2.4.2.2-т аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурна.

 

5. Хавтаст хэргийн 106 талд авагдсан талбайн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Соронзонболдын тайлбарыг огт үнэлээгүй.

Уг тайлбарт 11 сарын 07-ны өглөө ОМ-902 аяллын дугаартай 04:30 минутын онцгой үүргийн нислэгт зорчигчийн гүүрэн хүзүүвчний оператор Б.Мнь 10 минут хоцорч очсон.

Ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.А, оператор Б.Мнар нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй тул ийм алдаа дутагдал гаргасан гэж үзэж байна хэмээн тайлбар гаргажээ.

Дээрхээс дүгнэвэл ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.Анислэгийн хуваарийг Б.М-дөгөөгүй, танилцуулаагүйгээс шалтгаалж уг онгоцны гүүрэн хүзүүвчийг хоцроож залгасан асуудал байх бөгөөд энэ нь зөвхөн Б.М-ынөөрийнх нь алдаа дутагдал бус түүнд мэдээлэл, зөвшөөрөл өгч ажиллах чиг үүрэгтэй дээд албан тушаалтнуудын алдаа дутагдал гэдгийг шүүх харгалзаж үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Гурав. Шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн. 

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Техник, технологийн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь ямар баримтаар, ямар осол гэмтлээр тогтоогдсон нь тодорхойгүй" гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь заавал ноцтой осол, гэмтэл гарсан байх үр дагаврыг шаардахгүй гэдгийг дурдах нь зүйтэй" гэж дүгнэжээ.

Энэ нь шүүх зохигчийн гаргасан нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгээгүй байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээр техник технологийн ноцтой зөрчил гаргасан эсхүл осолд хүргэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13)-т компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээс техник технологийн зөрчил гаргасан эсхүл осолд хүргэсэн нь тогтоогдсон гэж тус тус заасныг үндэслэж Б/410 дугаар тушаалыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч тал хангалттай нотлоогүй буюу үгүйсгэж мэтгэлцээгүй байхад шүүх өөрийн үзэмжээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хөндлөнгийн байх зарчмаа зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б/410 дугаар тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэсэн хэдий ч тус заалтууд нь нэхэмжлэгч Б.М-ынүйлдэл, эс үйлдэхүйтэй огт хамааралгүй байхад шүүх өөрийн үзэмжээр хамаатуулж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэг нь үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийн үйлдлийг нь ерөнхий байдлаар авч үзэхгүйгээр нэрлэн заасан байхыг хууль тогтоомжоор шаарддаг. Гэвч хариуцагч нь ерөнхий байдлаар зөрчил гаргасан гэж үзэж Б/410 дугаар тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

... Давж заалдах шатны шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэхдээ нийт 9 хүн холбогдсон байна, ямар ажилтан, ямар сахилгын зөрчил гаргасан, түүнтэй холбоотой ямар сахилгын арга хэмжээ авсан эсэхийг анхан шатын шүүх тодруулаагүй учраас хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, зорилтод нийцээгүй, ялгаварлаж зөвхөн Б.М-д ажлаас халах шийтгэл оногдуулаад, бусдад нь цалингийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Үүнийг нэхэмжлэгч талаас үндэслэлтэй гэж үзэж байгаа...Улсын Дээд шүүх хариуцагч талын гомдлыг хүлээж авсан бол нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах эсвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Улсын Дээд шүүхээс давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн учраас зөвхөн Б.Мөнхбатыг ялгаварлаж, зөрчил тогтоогдохгүй байхад нь ажлаас чөлөөлснийг дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолтой танилцахад Б.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас тухайн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн агуулгатай байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар маргааны зүйл нь өөрөө юу байсан бэ гэхээр Б.М-днислэгийн мэдээллийг мэдэгдсэн, мэдэгдээгүй гэх асуудал байсан. Би 2009 оноос хойш “МИАТ” ХК-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Нислэгийн үйл ажиллагаа дотроо ямар нарийн зохион байгуулалттай, ямар сахилга бат, дэг журамтай явагддагийг маш сайн мэднэ. Б.М-ынажил үүргийн хувьд хэн нэгэн этгээд, ямар нэгэн байдлаар, юу хийхээ мэдэхгүй, ямар нислэгийн хуваарьтайг мэдэхгүйгээр ажиллах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа мэдэгдсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар нотлоогүй гэдэг зүйлийг яриад байдаг. Өглөө очиход ээлжийн ахлагч А бүгдэд нь нислэгийн хуваариа амаар танилцуулаад, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулж, гарын үсэг зуруулдаг. Түүнээс биш тусгай үүргийн нислэгийн хуваарьтай танилцуулж, гарын үсэг зуруулдаг процесс байхгүй. Нислэгийн хуваарийг ажилчдын амрах өрөө болон ээлжийн диспетчер О  өрөөндөө самбар дээр биччихсэн байдаг. Онцгой үүргийн нислэг гэхээр тэр дотор зөвхөн Ерөнхийлөгч болон түүний дагалдаж яваа хүмүүсээс гадна олон улсын нислэгт зорчиж байгаа зорчигчид бас тэр нислэгээр хамт ирдэг. Мэдээллийн самбар дээр онцгой үүргийн нислэг гардаггүй гэдэг тайлбар үндэслэлгүй, худлаа байна. Яагаад гэхээр нисэх буудал дотор зорчигчдыг угтаж авах хүмүүс хүртэл нисэх буудал дотор байдаг самбар дээрээс нислэгийн мэдээллүүдийг хардаг. Самбар дээр гарч байгаа мэдээлэл ажилчдын амрах өрөөнд байгаа мэдээлэл хоёр нэг ижил мэдээлэл байдаг. Үдээс хойших нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг шүүхэд гаргаж өгсөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримтаар нотлогдож байгаа. Өдрийн 16-17 цагийн хооронд нислэгийн төлөвлөгөөт хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд энэ мэдээллийг нисэх буудлын холбогдох нэгж рүү е-мэйл хаягаар явуулдаг. Нисэх буудал иргэний нисэхээс мэдээлэл хүлээж аваад, тухайн мэдээллийг ажилчдадаа яаж хуваалцдаг юм бэ гэдэг л асуудал байгаа. Шуурхай удирдлага хяналтын төв мэдээллийг авсан даруйдаа тухайн өдрийн диспетчерүүдэд явуулдаг, мөн нислэгийн мэдээллийн самбарт мэдээллээ өгдөг. Жишээлбэл үүрийн 04 цаг 30 минутын онгоц тосох гээд оччихсон байлаа гэхэд нислэгийн хуваарийн самбарт нислэгийн мэдээлэл байхгүй бол зорчигчдыг угтаж авч байгаа хүмүүс хүртэл онгоцны мэдээлэл алга байна, яасан юм бол гээд хайдаг. Тэгэхээр мэдээлэл тавигдахгүй байх боломжгүй. Б.М-дмэдээлэл хүрсэн байх ёстой, өөрөө ч мэдэж байх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн заавар, дүрэм, журмууд дээр бүгдийг нь тодорхой заагаад өгчихсөн байдаг. А , О  нар энэ хүнд нислэгийн мэдээллийг танилцуулснаар л энэ хүн тухайн өдрийн ажил үүргээ гүйцэтгэдэг юм шиг ойлголтоор сая өмгөөлөгч нь тайлбарлалаа. Ажил үүргийн тодорхойлолт дээр нь хүртэл 10 минутын өмнө ажлын байран дээр очсон байна гэдгийг нь заагаад өгчихсөн. Ажил олгогч тушаал, шийдвэр гаргахаасаа өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаануудыг хангалттай хийсэн. Олон хүн холбогдсон зөрчил дутагдал гарсан. Япон улсын хөрөнгө оруулалттай компани Засгийн газартай байгуулсан концессын гэрээгээр хүлээсэн үүрэг нь давхар зөрчигддөг. Концессын гэрээ цуцлагдах хүртэл асуудлууд яригдаж байсан. Сая өмгөөлөгчийн тайлбарласнаар ....... нар уйлаад амьдралаа яриад, уучлалт гуйгаад цалингийн арга хэмжээ авхуулаад гарсан, Б.Муучлалт гуйгаагүй учраас ажлаас нь халчихлаа гэж тайлбарлаад байна. Хэн нэгэн хүн зөрчил дутагдал гаргаад, гаргасан зөрчил дутагдлаа ухамсарлаж, ойлгож байна уу гэдгийг ажил олгогч маш сайн шалгаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаануудыг явуулсан. Өглөө очоод мэдээллийн самбарт байгаа мэдээллээ аваад, ажил үүргээ гүйцэтгээд явдаг нь хэвшчихсэн асуудал байхад хэн нэгэн мэдэгдэхгүй өдөржин ажилгүй юм шиг зогсож байх юм шиг яриад байна. Нэг ээлжид манайх 200-300 орчим хүн ажилладаг. Хүн болгонд тулж очоод тэдэн цаг, минутад тийм нислэгтэй шүү гэж мэдээлэл өгөх боломжгүй. Нислэгийн мэдээллийг амралтын өрөөнд хэнд ч харагдахуйц газар байршуулсан байдаг. Ажил олгогчийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаартай тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Мнь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

  “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн MGL902 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залган ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Харин MGL902 аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй. Диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож 6 дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй А33 дугаар постоор нэвтэрч зогсоол 6 дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Гэтэл намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч "............” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Үүнд:

 “...Б.Мнь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний MGL902 дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Иймд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил гэж үзэж Б.М-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн contact-ghd@nubia- IIc.mn цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад MGL902 аяллын дугаартай нислэгийн зорилго нь "Онцгой үүргийн нислэг" гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг ажилчид өөрсдөө харах боломжтой байдаг тул Б.М-ынхувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй. Мөн Б.Мнь тухайн зөрчилтэй холбоотой "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас... хүзүүвчийг онгоцонд хоцорч холбосон..." гэсэн тайлбарыг өгсөн. Иймд MGL138 дугаартай 05 цаг 40 минутын хуваарьт нислэгийг нислэгийн хуваарьт нэмсэн байсныг мэдээгүй гэж үзэх боломжгүй.  Уг зөрчил гаргасан бусад хүмүүст мөн хариуцлага тооцсон байгаа...” гэж маргаж мэтгэлцсэн байна.

Харин зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний MGL902 дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч залгасан зөрчил гаргасан талаар маргаагүй байна.

 

3.Хэрэгт авагдсан үйл баримтын талаар:

3.1.Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч ............ ХХК-тай  2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр NULL-22/07 дугаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператороор ажиллахдаа сард 1,315,560 төгрөгийн цалин авч байсан.

............ ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаалаар Б.М-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр цуцлахдаа байгууллагын маргаан таслах комиссыг хуралдуулж, Б.М-аас тайлбар авч гаргасан шийдвэрийн талаар танилцуулах ажиллгааг хийсэн.

Нэхэмжлэгч Б.Мдээрх тушаалыг эс зөвшөөрч энэ талаарх хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандсан боловч амжилтгүй болсон талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж дуусгавар болсонтой холбоотой маргаан үүссэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн нь энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг зөрчөөгүй  байна.

 

3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мнь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, хариуцагч ............ ХХК нь татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Мнэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ............ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал, ............ ХХК болон Б.Мнарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ............ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/01 дугаартай тэмдэглэл, шийдвэр, ............ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 151/Ш32024/00611 дүгээр захирамж,

Хариуцагч "............" ХХК нь хуульд нийцсэн эрхийн акт гаргасан болохоо нотлох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдээний хуулбар, Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын хуулбар, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх журмын хуулбар, Ц.А, Б.Мнарын гаргасан тайлбар, Зорчигчийн гүүрэн хүзүүвчтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноо бүхий "2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан зөрчлийн тухай" гэх баримт, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын ажлын байрны тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2083 дугаар "Анхааруулга хүргүүлэх тухай" албан бичгийн хуулбар, Сахилгын зөрчлийн тухай тайлан гэх баримт, ............ ХХК-ийн B3/DR-2020-03 дугаартай "Талбайн үйлчилгээний заавар"-ын хуулбар, ............ ХХК болон Б.Мнарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, талбайн үйлчилгээний зааврын хуулбар, B3/DR-2021-06 дугаартай "Талбайн үйлчилгээний аюулгүй ажиллагааны заавар"-ын хуулбар,  2 хуудас фото зураг зэрэг баримтыг өгсөн.

Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандинцэцэгийн хүсэлтээр  ............ ХХК болон Л.О нарын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ЕА-24/649 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Диспетчерийн ажлын байрны тодорхойлолт, ............ ХХК болон Ц.Ахооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ЕА-24/604 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тусгай тоног төхөөрөмжийн ахлах жолооч-операторын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Л.О, Ц.Аиргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/1369 тоотMGL902 аяллын дугаартай В38М маягийн агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн мэдээг тус газрын харьяа Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилан төлөвлөлтийн нислэгийн мэдээнд тусган 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15.54 минутад тус албаны [email protected] хаягаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын [email protected] цахим хаягт хүргүүлсэн тухай баримтыг хавсралтаар хүргүүлж байнагэх албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ, тухайн мэдээг хүргүүлсэн тухай и-мэйлийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

3.3.Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож оногдуулах ба бичгээр гаргасан шийдвэр нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд нийцсэн байх ёстой.

Нэхэмжлэгч ............ ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаалаар Б.М-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13), 4.9.1 (14) дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгон “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн MGL902 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлийг заажээ.

            3.4.Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтаас үнэлвэл, нэхэмжлэгч Б.Мнь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамын 4.9.1(13), 4.9.1(14)-д заасан ноцтойд тооцох зөрчил гаргасан нь дээрх баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байна. 

Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээнд MGL902 аяллын дугаартай В38М маягийн агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн төлөвлөлтийг тусган /буух талаарх мэдээг/ Чингис хаан Олон улсын нисэх буудлын [email protected] цахим хаягт болон холбогдох бусад алба, салбаруудад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 54 минутад [email protected] багц хаягаар илгээж мэдэгдсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Б.М2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээтэй бүрэн танилцах үүргээ өөрөө биелүүлээгүй, ээлжийн ахлах Ц.Ашөнийн нислэгийн талаар анхааруулсан байхад ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж 04 цаг 30 минутад буух онцгой үүргийн MGL902 онгоцны хүзүүвчийг 11 минутаар хоцороосон нь "............" ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд түүний тайлбарыг “...хэн хэн тус нислэгийг анхаарч хараагүйн улмаас ийм алдаа гарсан...тухайн өдрийн нийслэгийн хуваарьтай дутуу танилцаны улмаас болсон....” гэж тусгагдсан, гэрч  Л.ОгийнНислэгийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил эхлэхийн өмнө нэг танилцуулж, 17 цагаас хойш нэг удаа танилцуулдаг. Тэр хуралд би оролцдоггүй, Ээлжийн ахлах Ц.Ажолооч-оператор нартай л харьцдаг” гэх мэдүүлэг, гэрч Ц.Анх-Эрдэнийн “Би Б.М-д“Шөнө хоолой дээр гарна шүү, нислэгээ мэдэж байгаа юу” гэхэд “Мэдэж байгаа” гэж хэлсэн. Манай ажил дэлгэц дээрээс мэдээллээ хараад л явчихдаг, хүн бүртэй тулж ажиллах боломжгүй. Өнөөдөр ийм, ийм нислэгтэй шүү гэдгээ ерөнхийдөө бүгд харчихдаг” гэх мэдүүлэг, Ц.А-ийн ажил байдлын тодорхойлолтын 2.5-д “...-Тухайн өдрийн нислэгийн мэдээлэл бүрийг диспетчер нь ээлжийн ахлахад мэдээлнэ.” гэсэн баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.М 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээнд өөрчлөлт орсон талаар ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.Анар мэдээлээгүй гэж маргаж байгаа ч дээрх няцаасан үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-дажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, энэ хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.М-ынгаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.14-д "Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүй”, 7.2.15-д "Ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүйгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй нь ноцтой зөрчил үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн" гэж заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

Өөрөөр хэлбэл талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.2.3, 3.2.3b, 3.3.5-д зааснаар Агаарийн хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын үндсэн чиг үүрэгт нь ажил үйлчилгээ үзүүлэх автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, тухайн өдрийн ажлын талаарх буюу нислэгийн мэдээлэл, нөөцийн автомашин, тоног төхөөрөмжийн болон цаг агаарын нөхцөл байдлын мэдээлэлтэй бүрэн танилцсан байх, агаарын хөлгийг буухаас 10 минутын өмнө газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээх зогсоолд байрлуулж, бэлэн байдлаа хангах зэрэг үйл ажиллагаа хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч Б.Мхөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн чиг үүрэгтэй холбоотой ажлаа хийж гүйцэтгээгүй нь ноцтой зөрчил болсон гэж үзхээр байна.

Анхан шатны шүүх “............... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал хуульд нийцсэн, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, сонсох ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

 

4.Хууль хэрэглээний талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасан.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн гэж зөв тодорхойлсон байх ба нэхэмжлэгч Б.М-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримталсан нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэгч Б.М-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогоогүй тохиолдолд ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасны дагуу ажил олгогчоос нөхөн гаргуулах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилгүй байсан хугацаан дахь Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ............ ХХК-д даалгах боломжгүй болох юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж үзэв.

5.Давж заалдах гомдлын талаар:

Нэхэмжлэгч Б.Мнь “...хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт зөв дүгнэлтийг өгөөгүй, орхигдуулсан, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

 

Ажил олгогч нь сахилгийн зөрчил гаргасан ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.А, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор Б.Мнарт оногдуулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь тэдний гаргасан зөрчлийн хэлбэр шинжээс хамаарч харилцан адилгүй байж болох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сонгон оногдуулах эрх ажил олгогчид хамаарах юм.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.Агаргасан зөрчилтэй холбоотой үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй гэж буруутгах боломжгүй.

 

Иймд давж заалдах  шатны шүүх анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                                                  А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА