| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/04130/И |
| Дугаар | 210/МА2025/00416 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00416
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/05371 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,*******,*******анд холбогдох,
Ажлаас чөлөөлөх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс Хөдөлмөр,*******ны дэргэдэх Азийн хөгжлийн банкны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Монгол улсын Хөдөлмөр,*******ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журмын 7.11.8, 8.19.2 дахь заалтуудыг үндэслэжээ. Миний бие хөлсөөр ажиллах гэрээ болон Засгийн газрын Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх хяналт тавих, үнэлэх журамд заасны дагуу Төслийн үнэлгээ хангалттай үнэлэгдэж, хөлсөөр ажиллах гэрээг сунгахаар болсон юм. Тус хөлсөөр ажиллах гэрээний 7.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг үндэслэн гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Иргэний хуульд заасны дагуу сунгагдсан болно. Иймд Хөдөлмөр,*******ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах болон үндэслэх хэсэг хоорондоо нийцсэн байвал зохих шаардлагыг хангаагүй байна. Хөдөлмөр,*******ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Ажилтан ******* нь Хөдөлмөр,*******тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/20 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний дагуу тус яамны Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. байгуулсан дээрх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/20 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэхтэй холбоотой аливаа харилцаа нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг үндэслэн баталсан Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмаар зохицуулагддаг. Дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.11.8 дахь заалтад Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн зохицуулагчийг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилж, чөлөөлнө, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан болон бие даасан зөвлөхтэй Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэж заасны дагуу Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний загварын дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/20 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. байгуулсан дээрх хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 7 дугаар зүйлийн 7.11.8, 8 дугаар зүйлийн 8.19.2 дахь заалтууд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03/3363 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Хөдөлмөр,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалаар дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч ******* *******,*******,*******анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1, 227.3, дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******,*******,*******анд холбогдох Хөдөлмөр,*******ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөлсөөр ажиллах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 43,702,254 төгрөгийг хариуцагч *******,*******,*******-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 43,702,254 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч *******,*******,*******анд даалгаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага яам нь *******тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3/20 тоот “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.17-д заасны дагуу нэг нэг жилээр сунгаж ирсэн бөгөөд 2023 оны гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг сунгаагүй юм.
Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр төслийн зохицуулагчийн 2023 оны гэрээний биелэлт 49.8 хувийн үнэлгээтэй гарсан тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.”, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.11.8-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн зохицуулагчийг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилж, чөлөөлнө”, 8.16-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө”, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3/20 тоот “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.1.5. “Энэхүү гэрээг Журамд заасныг баримтлан сунгах, цуцлах, дуусгавар болгох санал гаргах” 4.3. “Хөлсөөр ажиллах гэрээг журмын 8.19-д заасан үндэслэлээр ажилтны хүсэлтээр болон захиалагчийн санаачлагаар дуусгавар болгож болно.”, 8.16-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө”, 8.19.2-т “гэрээний хугацаа дууссан” заалтуудын дагуу тодорхой бус хугацаатай гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хууль болон ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй.
4.2. *******тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3/20 тоот “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-нд зааснаар Хөдөлмөр,******* нь захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч, төслийн зохицуулагч ажилтан буюу үүрэг гүйцэтгэгч тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг үндэслэн дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх нь нэхэмжлэгч *******ыг гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;”*******ийн марган таслах комисст гаргасан эсэх, мөн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасан эсэх асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь хэргийг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл”-д хамаарахгүй, төсвийн байгууллага биш тул дээрх үндэслэл хэсгийн 21, тогтоох хэсгийн 3 дахь заалтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбоотойгоор шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйл, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хуульд нийцэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах нь хөлсөөр ажиллах гэрээний нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс сум, дүүргийн*******ийн маргаан таслах гурван талт хороо буюу Чингэлтэй дүүргийн*******ийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан. Сум, дүүргийн*******ийн маргаан таслах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т маргаан таслах комисс байгуулагдсан боловч шууд сум, дүүргийн*******ийн маргаан таслах гурван талт хороонд хандаж болно гэсэн. Мөн төсвийн байгууллагад гаргасан нэхэмжлэл байгаа учраас улсын тэмдэгтийн хураамж тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******,*******анд холбогдуулан ажлаас чөлөөлөх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
2.1. ******* нь Хөдөлмөр,*******тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан, төслийн зохицуулагчийн ажилд орж, гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон. /1хх 70-73/
2.2. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2022 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. /1хх78/
2.3. Мөн, дээрх хөлсөөр ажиллах гэрээнд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна. /1хх83/
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
Талуудын хоорондох хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан эсэх, мөн нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэнээс гэрээний хугацааг сунгахгүй үндэслэл болсон эсэх нь маргааны зүйл болжээ.
3.1. Хариуцагч Хөдөлмөр,*******ны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/65 тоот тушаалаар “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 7.11.8, 8.19.2 дахь заалт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03/3363 дугаар албан бичиг”-ийг үндэслэн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч ******* хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах дуусгавар болгосон үйл баримтууд тогтоогджээ. /1хх4/
Дээрх тушаалд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэг буюу “хөлсөөр ажиллах гэрээний тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэх заалт,
Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 7.11.8 буюу “төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн зохицуулагчийг гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилж чөлөөлнө” гэх заалт,
Мөн журмын 8.19.2 дахь заалт буюу “төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг биелэлтийн үнэлгээг үндэслэн 1 жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно” гэх заалт,
Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/3363 дугаартай “... Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 7.1.8 дахь заалтын дагуу төслийн зохицуулагч(*******)-ийг ажлаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн албан бичиг зэргийг тус тус баримталсан байна.
3.2. Дээрх тушаалд баримталсан холбогдох хууль болон журмын заалтаас үзвэл нэхэмжлэгч *******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай төслийн Удирдах хорооны хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/13 дугаартай тогтоолоор төслийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнд тооцож, мөн өдрийн хурлын 2023/12 дугаартай зөвлөмжөөр төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын 2023 онд хөлсөөр ажилласан гэрээний биелэлтийг хавсралтад дурдсаны дагуу хэлэлцсэнд тооцсон байна. Уг зөвлөмжийн хавсралтаар нэхэмжлэгч *******ын гүйцэтгэсэн үүргийг дундаж үнэлгээ “90” буюу “бүрэн хангалттай” гэж дүгнэсэн болох нь уг баримтуудаар тогтоогдсон байна./1хх96-98, 222-234/
5. Түүнчлэн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга *******д хандан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төсөл хэрэгжүүлэх нэгжийн нэр бүхий гурван ажилтнаас, төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч өгөх талаар санал хүсэлт гаргасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яамны мэргэжилтэн *******оос тус төслийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг боловсруулсан байх ба, уг танилцуулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хянаж, яамны Төрийн нарийн бичгийн дарга ******* танилцсан тухай баримт хэрэгт авагдсан байна./1хх119-123/
5.1. Уг танилцуулгад “төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 49,8 хувийн буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэгдлээ”, “төсөл хэрэгжүүлэх нэгж 2023 оны үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хугацаандаа бүрэн хэрэгжүүлээгүй, төслийн зохицуулагч төсөл хэрэгжүүлэх нэгжийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар шуурхай хангаж ажиллаагүй, цаг тухай бүрт асуудлыг хэлэлцэж, үйл ажиллагаанд бүрэн оролцоогүй, үүрэг хариуцлагыг сайжруулж, хамтын манлайллыг үзүүлээгүй гэж дүгнэж байна” гэснийг үндэслэн хариуцагч талаас, нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, гэрээг сунгаагүй, дуусгавар болгосон гэх агуулгатай тайлбарыг гаргасан байна.
5.2. Гэхдээ уг танилцуулгын үндэслэл болох төслийн үйл ажиллагааг хэрхэн үнэлж дүгнэсэн тухай холбогдох нотлох баримтуудыг хариуцагч талаас ирүүлээгүй, уг танилцуулгыг хэрхэн, ямар баримтыг үндэслэн үйлдсэн болох нь тодорхойгүй байх тул хариуцагч талаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүрэг буюу төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 49,8 хувь байсантай холбоотойгоор гэрээг сунгах боломжгүй тул дуусгавар болгосон гэх уг танилцуулгын талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
5.3. Иймд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зөрчсөн, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн талаарх татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
6. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох талаар Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасан.
6.1. Нэхэмжлэгч талаас, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар хариуцагч талд мэдэгдсэн түүнчлэн, хариуцагч уг мэдэгдлийг эсэргүүцсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч талын ажлаас чөлөөлсөн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан учраас нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа, өмнөх гэрээний нөхцлөөр сунгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
7. Иймд анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байх тул түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7.1. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан үеийн хөлсийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ. Мөн талууд ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.
8. Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах учраас энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
9. Харин, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардсан байхад хохиролд тооцох тохиолдлуудыг тодорхойлсон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
9.1. Мөн, нэхэмжлэгч нь иргэн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байхад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байх боловч шүүх нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэлгүй, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулахгүйгээр, хариуцагчийн төлбөл зохих дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж улсын орлогот оруулах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тооцон гаргуулсан байх тул шийдвэрийн 3 дахь заалтад дээрх өөрчлөлтийг оруулж хариуцагчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангана.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/05371 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******тай хөлсөөр ажиллах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулахыг хариуцагч *******,*******,*******анд даалгаж, хариуцагч *******,*******,*******наас хохиролд 43,702,254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч *******,*******,*******наас 376,461 төгрөг гаргуулж улсын орлогот оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ