Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/05130

 

2016 оны 9 сарын 19 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05130

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нарны зам 99/А, Шинэ дөл цогцолборын 4 давхарт байрлах Нью Яармаг Хаусинг Прожект ХХК /РД:2809036/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух, Суга овогт Баасаншугарын Моломжамц /РД:ХА74032293/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдлөх эд хөрөнгө, санхүүгийн бичиг баримт гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Моломжамц нь манай байгууллагад ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд манай компани ерөнхий нягтлан бодогчийн албан хэрэгцээнд зориулж зөөврийн компьютер худалдан авч Б.Моломжамцад хүлээлгэн өгсөн. Б.Моломжамц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан тул Б.Моломжамцтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийм учир компанийн өмчлөлийн зөөврийн компьютер, санхүүгийн баримтуудыг гаргуулж, холбогдох албан тушаалтанд ажлаа хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нью Яармаг Хаусинг Прожект ХХК нь хариуцагч Б.Моломжамцад холбогдуулан компанийн эд хөрөнгө, санхүүгийн бичиг баримт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ийн нэхэмжилсэн зөөврийн компьютер, санхүүгийн баримт гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Моломжамцын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь буюу 35.100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ