Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01394/И 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ****** дугаар багт тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******,  Утас:  9906 9774/-ын хүсэлттэй

 “1970 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар болон жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.*******н нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд үйлдвэр бригадад барилгачнаар 1970 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 20 хүртэл ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр бичсэн боловч ******* нэгдэлийн тушаал надад байхгүй, мөн ******* нэгдэлд жолоочоор 1977 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуустал ажилласан хугацааны тэмдэглэл тушаалын дугаарууд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч надад уг тушаалуудын хувь байхгүй юм. Иймд тэтгэвэр тогтоолгоход дээрх онуудыг тооцохгүй байгаа учраас надтай хамт ажиллаж байсан , нарыг гэрчээр асууж ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд  ажилласан 17 жил 4 сар 20 хоногийг минь сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын Баттулгыг 1970 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар болон жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1970 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар болон жолоочоор  тус  тус  ажиллаж  байсан нь ******* сумын ******* сумын ******* нэгдэлээс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсэг дэхь ... 01.1970.06.30. ******* нэгдэлд барилгачнаар авч ажиллуулав. ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1970 оны 06-р сарын 30-ны өдрийн 22-р тушаал, 02. 1974.06.20 Цэргийн албанд явах болсон тул нэгдлийн барилгачнаас чөлөөлөв, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19-р тушаал, 03. 1977.08.15 Цэргийн албанаас халагдаж ирсэн тул ******* нэгдэлд авто жолоочоор авч ажиллуулав. ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* сумын даргын 1977 оны 08-р сарын 15-ны өдрийн 36-р тушаалаар, 04. 1991.01.15. ******* нэгдэлээс барилгын хоршоолол тусдаа салах болсон тул нэгдлийн жолоочоос 1991 оны 02-р сарын 01-нээс эхлэн чөлөөлж Боорж хоршооллын мэдэлд шилжүүлэв. ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тушаалаар гэсэн бичилт, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2. ... М.******* нарыг 1991 оны 02 дугаар сарын 1-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж, барилгын Боорж хоршооллын болон захиргааны мэдэлд шилжүүлсүгэй. гэсэн бичилт, ажлын байран  дээр авахуулсан гэрэл зураг,

 Гэрч ын ... М.******* нь 1970 оноос 1974 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд үйлдвэр бригадад барилга дээр ажиллаж байгаад цэргийн алба хаах нас нь болоод цэрэгт явж байсан гэсэн мэдүүлэг, гэрч гийн ... М.******* нь 1977 оноос 1991 оны 1 дүгээр сарыг  дуустал жолоочоор ажиллаж байсан, ажлын шаардлагаар хавар намрын өвс, тэжээл, хашаа, саравч барихад М.******* нь миний удирдлаган дор ажилладаг байсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын Баттулгыг 1970 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар болон жолоочоор тус тус  ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын Баттулгыг 1970 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар болон жолоочоор тус тус  ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.М.******* нь тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5579 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ