Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 540

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч О.Осоржамаа, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.Э холбогдох эрүүгийн 1911012290547 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Бэсүд овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймаг Цогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 45 дугаар гудамж 36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................................../.

          Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 2-33 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Осоржамааг зодож эрүүл мэндэд нь “хүзүү, дух, хамрын нуруу, зүүн тохой, өвдөгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би урьд өдөр нь Батбаяртай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд маргааш нь над руу байнга залгаад байхаар нь би гэрлүү очсон юм. Намайг очиход Батбаяр, Осоржамаа хоёр нэг шил архи хуваагаад ууж байсан юм. Би яллах дүгнэлтэд тусгагдсанаар “би маргааш өглөө хөдөө явах гэж байгаа” гэж хэлээгүй. Манай эхнэр дутуу төрөөд эмнэлэгт хэвтэж байсан учраас би хоол хүргэж өгөх гээд явж байсан юм. Тэгээд О.Осоржамаагийн гэрт очоод улмаар түүнтэй маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон” гэв.

Яллагдагч Б.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед хохирогч О.Осоржамаагийн бие эрх чөлөөнд халдаж түүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-44х/,

Хохирогч О.Осоржамаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Батбаяр гэх танилтайгаа гэртээ 0.75 литрийн Соёрхол архи хувааж уугаад дуусч байхад гаднаас Энхбат гэх зүс таних залуу гэрийн хаалганы цоож эвдээд ороод ирсэн. Тэгснээ архи хамт ууя би архи авъя хамт гаръя гэхээр нь би маргааш хөдөө явна гарч чадахгүй гэсэн чинь Энхбат надад хандан чи гомо одоо юу гээд байгаан гэснээ миний өмсөж байсан цамцаар миний хоолойг боохоор нь би уухгүй л гэж байна ш дээ яагаад байгаа юм гэсэн чинь намайг багалзуурдаж газар унагаад толгойгоор газар мөргүүлсэн тэгснээ гараараа миний хоолойг шахаж хэсэг ухаан алдуулсан тэгээд сэрсэн чинь миний хоолойг шахаж хэсэг ухаан алдуулсан тэгээд сэрсэн чинь миний хоолойг шахсан хэвээр байсан тэгэхээр нь би та яагаад байгаан би үхлээ шдээ босгооч гэсэн чинь нөгөө Энхбатын эхнэр гаднаас манай гэрт орж ирээд болиоч гээд нөхөртөө хэлсэн ...“ гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Хохирогч О.Осоржамаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагийн үед Би Батбаяр гэх хүнтэй нэг шил архи ууж байсан. Манай гэрийн хаалга цоожтой байхад хаалгыг татаж орж ирсэн. Би эхнэртээ хоол хүргэж өгөх гэж байна. Гурвуулаа нэг шил архи хувааж ууя гэх саналыг тавьсан юм. Тэгээд би маргааш ажилтай архи уухгүй гэхэд тэрээр гомо гэх байдлаар хэл амаар доромжилж намайг багалзуурдаж шал мөргүүлсэн. Намайг ухаан алдаад сэргэсний дараа түүний эхнэр орж ирсэн. Намайг босгооч гэж хэлэхэд тэрээр босгоод газарт дахин унагаж, гэрээс гаргаад хашааны хаалга хүртэл чирсэн юм. Б.Эын эхнэр манай гэрийн гадна ирээд Б.Эыг болиороо гээд зөндөө хэлсэн боловч эхнэрийнхээ үгэнд ороогүй юм. Тэгээд түүний эхнэр цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн юм” гэв.

Гэрч Д.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн өдөр 2019 оны 04 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Энхбаттай тэдний гэрт архи ууж байгаад хэрэлдээд Осоржамаагийнд ирсэн. Тэгээд тэнд зарж байсан 0.75 литрийн экс архи байхаар нь тэрнийг Осоржамаатай хувааж уугаад Энхбаттай утсаар ярьж чи намайг өчигдөр хэл амаар доромжилсон хүрээд ир гэхэд эхнэр эмнэлэгт байгаа би цай хүргэнгээ яваад очъё гэсэн. Тэгээд өдөрхөн тийш Энхбат хүрч ирээд намайг гаръя явъя эхнэрт цай өгчихөөд ганц юм ууя өчигдөр орой хоёулаа муудалцсан байна лээ гэсэн. Тэгсэн хажуунаас Осоржамаа Энхбатад хандан та хүнийг архи өгчихөөд шөнө хөөгөөд явуулсан байна лээ. Батбаяр ахыг явуулахгүй. Мөн та утасны цаанаас намайг доромжилсон цагдаа дуудаж бариулна гэсэн тэгсэн Энхбат чамайг доромжилохоороо яадаг юм гээд гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь Осоржамаад хандан энэ бид хоёрын асуудал, чи битгий оролцоод бай гэхэд Осоржамаа энэ хүн намайг доромжилсон гээд байхаар нь чи боль гээд гарнаас нь татсан тэгсэн тэр хооронд Энхбатын эрнэр ирээд хажууд зогсож байсан. Тэгээд гурвалжин дөрвөлжин юм хэрүүл болж байгаад Энхбат явъя гээд гарах гэтэл Осоржамаа явуулахгүй гээд гэрийнхээ хаалгыг алдлаад зогсчихсон тэгсэн Энхбат Осоржамаа хоёр барьцалдаж аваад Энхбат Осоржамааг гэрийн баруун талд хоолойноос нь гараараа боосон тэгсэн Осоржамаагийн царай нь хөхрөөд тохойгоороо хана луу шудраад унасан. Тэгсэн Энхбатыг эхнэр нь надад хандан энэ хоёрыг салгаач гэхээр нь би миний нүд доргичихно наадах чинь эрүүл юм чинь яавал гэж хэлээд гэрээс гараад хашааны гадна очоод зогсчихсон ...” гэх мэдүүлэг /хх-29-20х/,

Гэрч Д.Оюун-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхрийг явъя гэж байхад явуулахгүй өөрөө чаргууцалдаж зулгаагаад байсан тэгээд л үүссэн байх. Манай нөхөр Энхбат Осоржамааг нэг л удаа түлхэж унагасан ...” гэх мэдүүлэг /хх-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4875 тоот дүгнэлтэнд:

“1. О.Осоржамаад хүзүү, дух, хамрын нуруу, зүүн тохой, өвдөгөнд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-34х/,

Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-49х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 2-33 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Осоржамааг зодож эрүүл мэндэд нь “хүзүү, дух, хамрын нуруу, зүүн тохой, өвдөгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Осоржамаа нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /хх-23-24х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.