| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2023/04645/И |
| Дугаар | 210/МА2025/00400 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00400
|
|
|
******* нарын 18 иргэний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/06309 дугаар шийдвэртэй
*******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох
Түрээсийн төлбөрт 94,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66,600,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нийслэлийн *******ын 2019 оны ******* захирамжаар ******* дүүргийн ******* хороонд байх ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахаар шийдвэрлэж, тендер зарласанд "*******" ХХК шалгарч, 2020 оны 03 сарын 30-ны өдөр *******/202003008 дугаартай гэрээг ******* ХК-тай байгуулсан. Тус компаниас оршин суугчидтай 2020 оны 06 сарын 14-ний өдөр "Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ" байгуулан орон сууцны байрыг чөлөөлүүлж, барилгын ажлыг эхлүүлэн шинэ орон сууц барьсан. Хариуцагч нь оршин суугчдад 2020 оны 07 сараас 2022 оны 04 сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлж, үүнээс хойшхи төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ талаар ******* ХК-иас "*******" ХХК-д хандан 2022 оны 06 сарын 24-ний өдөр 446 дугаартай албан бичиг хүргүүлж, иргэдийн түр суурьших зардлыг цаг хугацаанд нь шилжүүлэхийг шаардаж байсан.
Тус барилгыг дахин төлөвлөлтөд хамруулж ашиглалтад орох хүртэл ******* байранд оршин суугчдад түрээсийн төлбөр олгохоор талуудын байгуулсан гэрээний 2.1-д 2020 оны 06 сарын 14-ний өдрөөс барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж, 3-т Түрээсийн төлбөр 1 сарын 360,000 төгрөг байх ба сар бүрийн 01-ний өдрийн дотор төлнө гэж заасан. Мөн Тендерийн бичиг баримтад зааснаар оршин суугчдыг түр суурьшуулах зардлыг байр ашиглалтад орох хүртэл хугацаагаар төлнө гэсэн шаардлага тавигдсан нь тендерийн бичиг баримтын 13-ийн ж-д тодорхой тусгагдсан. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 1.3-т мөн энэ талаар тусгасан.
Гэтэл хариуцагч нь 100,000,000 төгрөгийн төсөв баталсан учир уг мөнгөнд багтааж өгнө, хөл хорионы улмаас давагдашгүй хүчин зүйл болсон, төсвөөс санхүүжилт бүрэн хийгдээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Улсын Их хурлын гишүүн ирж байрны түлхүүр гардуулсан ба энэ тухай баримтад үзлэг хийсэн бөгөөд гэрээгээр түлхүүр гардуулах нөхцөлтэй гэж тодорхойлсон учраас 2023 оны 05 сарын 23-ны өдөр ашиглалтад орсон гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч тус бүрд 2022 оны 04 сараас 2023 оны 06 сар хүртэлх 15 сарын түрээсийн төлбөрт 5,250,000 төгрөг, нийт 18 нэхэмжлэгчид 94,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* дүүргийн ******* хорооны ******* байруудыг дахин төлөвлөж барилгажуулах ажлыг гүйцэтгэхээр тедерт шалгарч, *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 10,498,890,354 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Уг төсвөөс "бусад зардал"-д 100,000,000 төгрөг баталж өгсөн, өөр төсөвгүй учир энэхүү мөнгөнөөс айлуудад орон сууц хөлслөхөд нь зарцуулсан, өөр төлбөр өгөх боломжгүй. Цаг хугацаандаа төсвөөс санхүүжилт хийгдээгүй учраас барилгын ажил удааширч, манай компани санхүүжилтээ ч авч чадаагүй. Иймд нэхэмжлэгч нарт мөнгө төлөх боломжгүй. Давагдашгүй хүчин зүйл буюу Ковид 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширснаас батлагдсан төсөв нь 25 айлд 100,000,000 төгрөгт багтаан 1 айлд дээд тал нь 4,000,000 төгрөг өrөx байсан ч нэхэмжлэгч тус бүрт 7,700,000 төгрөг 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл 22 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг илүү төлж, түүнээс хойш төлөөгүй. Учир нь манай компани ажлаа гүйцэтгээд улсад 2022 оны 12 сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн нь баримтаар нотлогдож байгаа. Бид ажлаа хийсэн ч улсын комисс хүлээж авах, захиргааны байгууллагуудын удааширлаас асуудал үүссэн ба 2023 оны 03 сард Улсын комисс хүлээж авсан.
Манайх *******тэй гэрээ байгуулснаас *******тай гэрээ байгуулаагүй, *******, ******* нар гэрээгүй, *******, ******* нарын гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн *******ийн хамтран өмчлөг нь ******* бөгөөд *******ын зөвшөөрлийг аваагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороо байгуулагдана, төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол саналыг хэлэлцэх гэж заасан. Нөхөх олговрын хэмжээ олгох нөхцөл, хугацаатай холбоотой санал, гомдлыг хяналтын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан. Иймд хяналтын хороогоор шийдвэрлэж "*******" ХХК-ийг төлбөр төлүүлэх шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байтал бид эрсдэлийг дангаараа 100 хувь хариуцах ёстой болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн *******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлara хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны ******* байрны төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосон. Хариуцагч нь ******* нарын нэр бүхий иргэдтэй байгуулсан түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу тооцоо хийж, үлдэх зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Улсын комисс 2022 оны 12 сарын 08-ны өдөр ажиллаад 2023 оны 03 сарын 10-ны өдөр ******* дугаартай акт гарсан. Иймд нэхэмжлэгч талаас 2023 оны 06 сар хүртэлх 15 сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг 2023 оны 03 сар хүртэл 12 сарын төлбөрийг төлүүлэх боломжтой гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Төсвийн бусад зардлыг 100,000,000 төгрөгөөр баталсан энэ мөнгөөр айлуудад орон сууц хөлслөхөд нь зарцуулсан. Гэтэл айлууд хэл ам хийж, мөнгө нэхсэн учир төсвийн санхүүжилт орж ирээгүй ч манай компаниас айл тус бүрд 7,700,000 төгрөг шилжүүлсэн. Харин төсвийн санхүүжилт бүрэн орж ирээгүй бөгөөд манай компани 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт авсан. Манай компани гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж "Барилга угсралтын ажлын гүйцэтгэл"-ийг 2020 оны 09 дүгээр сарын 24, 2020 оны 12 дугаар сарын 03, 2021 оны 06 дугаар сарын 08, 2021 оны 12 дугаар сарын 10, 2022 оны 10 дугаар сарын 06, 2022 оны 12 дугаар сарын 09 гэсэн цаг хугацаанд өгч байсан. Манай компаниас нэхэмжлэгч тус бүрт 4,000,000 төгрөг төлөх ёстой байсан ч 7,700,000 төгрөг буюу нэхэмжлэгч тус бүрт 3,700,000 төгрөгийг илүү өгсөн байгаа учир нэхэмжлэгч нар 3,700,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 18 нэхэмжлэгч тус бүрээс 3,700,000 төгрөг, нийт 66,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: "*******" ХХК тендерт шалгарсан тул түрээсийн төлбөрийг төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймээс, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч, нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээнд давагдашгүй хүчин зүйлээс үүдэх нөхцөл байдалтай холбоотой сунгах боломжгүй гээд тодорхой зааж өгсөн. Давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж орон сууц, барилгын ашиглалтад оруулах хугацаа хойшилсон тохиолдолд гэрээний хугацаа сунгах эсэх асуудлыг харилцан тохирч шийдвэрлэнэ гэж заасан. Гурван талт гэрээнд доод тал нь 18-24 сар тэгээд 36 сарын хугацааг зааж өгдөг. Иймд 12 сарын хугацаанд гэж анхнаас тооцоогоо буруу гаргасан байна гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр 4,200,000 төгрөг, нэхэмжлэгч *******т 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч *******, *******, ******* нарын хариуцагч "*******" ХХК-ид холбогдох тус бүр 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч "*******" ХХК-д холбогдох 5,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 788,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 490,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 420,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /ЙМ75092308/-д олгож, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 98,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, 98,950 төгрөгийг гаргуулан ******* нарт тус тус олгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 12 нэхэмжлэгчийн шаардсан 5,250,000 төгрөгөөс 4,200,000 гаргуулж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой авч үзээгүй, үнэлэлгүйгээр нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,250,000 төгрөгөөс 2,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шийдвэрт Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээг нэхэмжлэгч *******, "*******" ХХК нар байгуулсан нь тодорхойгүй, хэрэгт уг гэрээ авагдаагүй, нэхэмжлэгч *******, ******* нартай байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувиар хэрэгт авагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч ******* гэрээний хувиа гээгдүүлсэн эсхүл хариуцагч компани 1 хувийг нь өгөөгүй, мөн нэхэмжлэгч *******, ******* нарт компаниас гэрээний хуулбар хувийг өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч талаас хариуцагчаас эдгээр гэрээний хувийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ч хариуцагч тал уг гэрээ байхгүй гэж гаргаж өгөөгүй. Хариуцагч "*******" ХХК-аас нэхэмжлэгч нарт төлбөр шилжүүлсэн банкны хуулга, жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн, нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь түр суурьшуулалтын төлбөр авч байсан тухай дансны хуулгаа гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж, бусад баримыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч ******* нь дүү *******ын хамт орон сууцыг өмчилдөг тул шүүхээс *******т 2,100,000 төгрөг олгож, *******ын хувьд ногдох түр суурьшилтын төлбөрийг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлтэй үлдээж, мөн нэхэмжлэгч *******, ******* нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нь түр суурьшилтын төлбөрийг *******т олгож байсныг баримт байхад төлбөрийн тал хувийг гаргуулсан нь учир дутагдалтай болсон. Нэхэмжлэгч *******, ******* нар нь тухайн үед охин *******, ******* нараас олгосон итгэмжлэлээр Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээг байгуулж, хариуцагчаас түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч нарт олгож байсан гэжээ.
9. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
10. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 52,500,000 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Шүүх тооцооллын алдаа гарсан Анхан шатны шүүх түрээсийн хугацааг буруу тооцсон. Манай компаниас хүн нэг бүрт 1,700,000 төгрөг буюу 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 сарын 16-ны өдрийг дуусталх 22 сарын хугацааны түрээсийн нөхөн олговор өгсөн. Шүүх энэ байдлаар тооцсон гэж бодоход эхний алдаа нь 2022 оны 04 сарын 16-ны өдрийг дуусталх 7,700,000 төгрөг төлчихсөн байгаад 2022 оны 03 сарын 16-ны өдөр хүртэл л төлсөн мэтээр буруу ойлгосон. Дараагийн тооцооны алдаа нь 2022 оны 04 сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн хугацааг тооцвол 10 сар 22 хоног гарч байна. Ингэж тооцооны алдаа гаргалгүй шийдсэн байсан ч хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан.
2. Манай компани "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх, ******* дүүргийн ******* хорооны ******* байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ******* ******* дугаартай ажлыг гүйцэтгэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 10,498,890,354 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан. Төсвийг батлахдаа бусад зардал 100,000,000 төгрөг байхаар баталсан учир энэхүү 100,000,000 төгрөгөөс айлуудад орон сууц хөлслөхөд нь зарцуулсан. Манай компани төрөөс 10,498,890,354 төгрөг авах ёстой ч нийт 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт авч 1,354,927,617 төгрөгийг аваагүй байна. Санхүүжилт хийгдээгүй байхад эдгээр хүмүүст мөнгө нэмж төлөх боломжгүй.
3. Уг барилгыг 12 сарын хугацаанд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ч санхүүжилт хийсэн хугацаагаар харвал санхүүжилт удааширсан төрийн буруугаас ажил удааширсныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Манай компани ажлаа бүрэн гүйцэтгэж төрд хүлээлгэн өгсөн хугацаа нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр ба гүйцэтгэлийн тайлангаар нотлогдож байгаа ба түүнээс төрийн удаашралтай байдлаас болж улсын комист 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг.
4. Урьдчилан шийдвэрлэх журмыг бусад хуулиар тогтоосон байхад энэ журмыг зөрчсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хангасан нь хууль хэрэглээний алдаатай болсон. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар хяналтын хороо асуудлыг шийдвэрлэх ёстой байсан нэг ч иргэн гомдол гаргаж байгаагүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох тухай журмын 6.1.3-т мөн энэ асуудлыг Хяналтын хороо шийдвэрлэх ёстой байсан гэжээ.
11. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал санхүүжилт хугацаандаа орж ирээгүй мөн бие дааж шийдвэр гаргах боломжгүй учраас нэхэмжлэгч нарын түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй гэж байна. Хариуцагч байгууллага зардлаа 10,400,000,000 төгрөгөөр тооцож, тендерт шалгарсан. Өмнө нь тухайн газарт 2 давхар орон сууцанд нийт 25 айл оршин суудаг байсан ба тус орон сууцыг нураагаад дахин барихдаа 9 давхар орон сууц барьж хариуцагч компани ашигтай ажилласан. Урьдчилан шийдвэрлүүлэх журамд хяналтын зөвлөл гэж байгаа ч бодит байдал дээр хяналтын хороо гэж байхгүй. Харин дүүргийн ******* болон Нийслэлийн *******, *******, *******д нэхэмжлэгч нараас удаа дараа хүсэлт гаргахад ...иргэдийн түрээсийн төлбөрийг гүйцэтгэгч хариуцна гэсэн албан бичиг ирсэн. Иймд төлбөр төлөхгүй байх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
12. Зохигчийн гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Талууд гэрээг хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой маргаагүй ба хугацаатай холбоотой маргадаг. Хариуцагч тал 2022 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр төлсөн гэж маргадаг бол нэхэмжлэгч тал 2022 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг авах ёстой гэж маргадаг. Улсын комисс 2022 оны 12 сарын 08-ны өдрөөс 1 хоногийн хугацаатай ажиллаж, 2023 оны 03 сарын 10-ны өдөр улсын комиссын дүгнэлт нь гарсан. Иймд хариуцагч талыг 2023 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 04 сараас 2023 оны 07 сар хүртэлх 15 сарын түрээсийн нөхөн төлбөр /түр суурьшуулалтын зардал/-т нийт /5,250,000х18/ 94,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компани түр суурьшуулалтын зардалд 100,000,000 төгрөг төсөвлөснөөс хүн бүрт 3,700,000 төгрөгийг илүү олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин энэхүү илүү олгогдсон /3,700,000х18/ 66,600,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчид үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Гуравдагч этгээд ******* нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар цугларсан дараахь үйл баримтыг зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй байна.
3.1. ******* дүүргийн ******* хорооны ******* байрууд хүн амьдрах ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул дахин төлөвлөж, шинээр орон сууцжуулах ажлын гүйцэтгэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг *******-аас 2020 онд зарлаж, тус тендерт ******* ХХК шалгаран уг ажлыг 10,498,890,354 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр Нийслэлийн *******тай 2020 оны 06 сарын 24-ний өдөр *******ХК/202003008 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцыг барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах тухай гэрээ байгуулагдсан, гэрээний хугацааг 3 удаа нийт 1 жил 11 сарын хугацаагаар сунгажээ.
3.2. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг шинээр баригдах орон сууцаар арилжих гэрээ-г ******* ХК-аас 2020 оны 03, 04-р саруудад *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нартай байгуулснаар иргэд орон сууцаа чөлөөлж, хуучин барилгыг нурааж, шинэ барилга барих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
3.3. Мөн хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нартай Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г байгуулан шинээр баригдах орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарын түр суурьших зардлыг төлөхөөр тохиролцжээ.
3.4. Хариуцагч төслийн хүрээнд 123 айлын 9 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулан 2023 оны 03 сарын 10-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн нээлт 2023 оны 05 сарын 23-ны өдөр болж, дахин төлөвлөлтийн дагуу шинээр баригдсан орон сууцнаас нэхэмжлэгч нарт ногдох орон сууцны түлхүүрийг энэ өдөр гардуулан өгчээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******т холбогдох шаардлагаас 2,100,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсний улмаас хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй болон талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг зөв тодорхойлж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.1. Хариуцагч ******* ХХК нь 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 сарын 16-ны өдрийн хугацаанд тооцогдох түр суурьшуулалтын түрээсийн төлбөр /цаашид түрээсийн төлбөр гэнэ/-ийг нэхэмжлэгч нарт төлсөн байх ба нэхэмжлэгч нар хариуцагч 2022 оны 04 сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлж түүнээс хойш төлөөгүй гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчаас төлбөр гаргуулах хугацааг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон нь алдаатай болсныг залруулж хугацааг мөн оны 04 сарын 16-ны өдрөөс эхэлж тооцож залруулна. .
Иймээс анхан шатны шүүх төлбөр гаргуулах хугацааг буруу тооцсон гэсэн хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
4.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр хариуцагчийн барьсан зоорьтой 9 давхар, 12 автомашины дулаан зогсоолтой, 123 айл бүхий 2 блок орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, нэхэмжлэгч нарт орон сууцны түлхүүрийг 2023 оны 05 сарын 23-ны өдөр гардуулсан байх ба талуудын хооронд байгуулсан Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээний 2.1-д гэрээ нь барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хүчинтэй төгөлдөр үйлчилнэ гэж хугацааг тохиролцсон тул хариуцагчийн түрээсийн төлбөр төлж дуусах хугацааг 2023 оны 05 сарын 23-ны өдрөөр тогтооно.
Иймд анхан шатны шүүх түрээсийн төлбөр гаргуулах хугацааг улсын комисс хүлээн авсан хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.
4.3. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас түрээсийн төлбөр төлөх хугацааг 2022 оны 04 сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хугацаанд хамаарах 9 сар, 7 хоногоор тооцох үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
5.1. Зохигч хэн алины шүүхэд гаргасан баримтаар хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх гэрээтэй болон гэрээгүй, мөн орон сууцны өмчлөгч биш боловч өмчлөгч нарыг төлөөлөн хариуцагчтай харилцаж байсан нэхэмжлэгч *******, *******, *******, ******* болон *******, ******* нарын дансанд түрээсийн төлбөрийг дээрх хугацаагаар төлж ирсэнд талууд маргаагүй байна. Мөн өмчлөгч *******, *******, ******* нарыг төлөөлөн нэхэмжлэгч ******* /1-р ХХ 39-41, 146-150/, нэхэмжлэгч ******* /1-р ХХ 30-32, 3-р ХХ 211/, нэхэмжлэгч ******* /1-р ХХ 188-202, 3-р ХХ 209/ нар хариуцагчтай тус тус гэрээ байгуулж, түрээсийн төлбөр авч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Эдгээр нэхэмжлэгч нарт хариуцагчийн өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрийг авах эрхгүй байсан гэх болон өөрсдийг нь шүүхэд төлөөлөх эрхгүй талаар өмчлөгч *******, *******, ******* нар маргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын шаардах эрхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг шүүхэд гаргажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу *******, *******, ******* нарыг хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй нэхэмжлэгч гэж дүгнэнэ.
5.2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар бусад нэхэмжлэгч нарын нэгэн адил өөрсдийн дансаар түрээсийн төлбөрийг хүлээн авч байсан, ******* /1-р ХХ 204-217/-тай байгуулсан Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба уг гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, ******* гарын үсэг зураагүй. *******тэй байгуулсан /1-р ХХ 231-245/ Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ хэрэгт хуулбар хувиар авагдсан боловч дээрх гэрээг хариуцагч талаас гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч талыг эх хувиар гаргаж өгөөгүй гэж буруутгах боломжгүй юм. Тухайн харилцаа талуудын хооронд үүсээгүй гэж хариуцагч тал үгүйсгээгүйгээс гадна тэдгээрт түрээсийн төлбөрийг төлж, 2023 оны 05 сарын 23-ны өдөр орон сууцыг нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн хооронд үүргийн харилцаа үүссэн нөхцөл байдлыг анхааралгүйгээр тэдгээрийн нэхэмжлэл болон хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсныг залруулж, эдгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангана.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул зохигчийн хооронд байгуулсан Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээний 3.1-д Түрээсийн төлбөр 1 сарын 350,000 төгрөг байна гэж тохиролцсон хэмжээгээр тооцож, хариуцагчаас 9 сар, 7 хоногийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно. Нэхэмжлэгч тус бүрт ногдох түрээсийн төлбөрийг тооцоход (350,000х9=3,150,000. 350,000/30=11,666. 11,666х7=81,662. 3,150,000+81,662) нэг нэхэмжлэгчид 3,231,662 төгрөг ногдох бөгөөд хариуцагч ******* ХХК-аас нийт (3,231,662х18) 58,169,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй, оновчгүй болжээ.
Тендерийн баримт бичгийн 3-р бүлэг Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгт-ийн 13.1 (ж)-ийн 2-т дээрх 2 байранд одоо оршин сууж байгаа айлуудыг шинээр баригдах орон сууц ашиглалтад орох хүртэлх түрээсийн төлбөрийг тооцох гэсэн нэмэлт шаардлага тавигдсан байна. Энэ нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 6.3-т, мөн Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т тус тус зааснаар сууц өмчлөгчийг орон сууцаар түр хангах, төлбөрийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар заажээ.
Энэхүү үүргийн дагуу хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч нартай Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ байгуулан түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тус бүрийн дансанд тухай бүр олгож байжээ.
Иймд иргэдийн өмчлөлийн орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буулгаж шинээр баригдах орон сууцаар солихоор тохиролцсон байдлыг харьцуулан дүгнэвэл уг гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээний нэг талд шинээр барих орон сууцны барилгын ажлыг хариуцагч байгууллага гүйцэтгэхтэй холбоотой мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Энэхүү гэрээний хүрээнд шинээр баригдах орон сууцыг ашиглалтад орох хүртэл хугацаанд иргэдийн түр суурьших нөхөн төлбөрийг хариуцагч олгохоор талууд тохиролцож, нэмэлт үүргийн харилцаа бий болсныг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн гэж дүгнэнэ.
7. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хариуцагч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хангасантай холбоотой гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч тендерт оролцох төсвийн хэмжээнээс илүү төлбөрийг нэхэмжлэгч нарт олгосон, захиалагчаас төсвөө бүрэн аваагүй байгаа явдал нь тендерт шалгаруулалтын гэрээний талуудын хооронд дүгнэгдэх асуудал байна. Талуудын хооронд үүссэн түр суурьшуулалтын нөхөн төлбөр олгох хэмжээг тендерт оролцох төсвийн хэмжээний хүрээнд тодорхойлогдоно гэж тохиролцоогүй байна. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт заасан Хяналтын хорооны эрх хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгчийн хооронд үүссэн түр суурьшуулалтын зардалтай холбоотой гэрээг хянах, төсөл хэрэгжүүлэгчээс тус зардлыг гаргуулах эсэхийг хянах, шийдвэрлэх чиг үүрэггүй байна. Иймд уг хороогоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэр бүхий 12 нэхэмжлэгчид тус бүрт 4,200,000 төгрөгийг, нэхэмжлэгч *******т 2,100,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, 18 нэхэмжлэгч тус бүрт 3,231,662 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг нэхэмжлэгчид ногдох төлбөрийг багасгасан тул энэ агуулгаар хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдана. Энэ нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийг буцаан олгох үндэслэл болно.
9. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 58,169,916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр 3,231,662 төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,330,084 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул эдгээр нэхэмжлэгч нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулна.
Мөн шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 3 гэж дугаарлагдсан 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/06309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 58,169,916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр 3,231,662 төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,330,084 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч нараас 66,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 788,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 490,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 448,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай гэж өөрчилж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг нэгтгэн 1 гэж, 2 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 2 гэж, 5 дахь заалтыг 3 гэж, 6 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 558,100 төгрөгийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д, хариуцагчийн төлсөн 420,450 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ