Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01402/И 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** дүгээр баг, ******* ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******,  Утас:  9560 7582/-ын хүсэлттэй

 “Дархан хотын Дархан үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “*******” ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “­******* *******” ББХК-д 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, “ хангай” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* хотын ******* үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчноор ажиллаж байгаад цэргийн алба хааж  ирээд Дархан хотын Дархан үрийн сангийн аж ахуйд 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор ажилласан. Манай сангийн аж ахуй нэршил нь өөрчлөгдөж “*******” ББХК болсон бөгөөд тус газарт 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор ажилласан. Компаниуд нэгдэж “­******* *******” ББХК болсон тус газарт 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байтал дахин нэр нь өөрчлөгдөн “ хангай” ХК болсон тус компанид 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  *******  регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын *******ыг Дархан хотын Дархан үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “*******” ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “­******* *******” ББХК-д 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, “ хангай” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

****** хотын ****** үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “*******” ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “­******* *******” ББХК-д 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, “ хангай” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан нь ****** аймгийн ****** сумын Техиник мэргэжлийн сургуулиас 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсгийн ... 1979.06.29. Баянчандманаас төгсөж ирсэн тул тракторчноор ажиллуулав. Дархан САА-н даргын 1979.07.03-ны 179-р тушаалаар гэсэн бичилт, 1980.06.25. Цэргийн албанд нас тэнцсэн тул тракторчны ажлаас чөлөөлөв.****** САА-н даргын 1980.06.25-ны 203-р тушаалаар гэсэн бичилт, 1983.07.05 Цэргийн албанаас халагдаж ирсэн тул тракторчноор ажиллуулав. ****** САА-н даргын 1983.07.22 177-р тушаалаар гэсэн бичилт, 1992.03.20. Аж ахуйн шинэ зохион байгуулалтаар үүрэгт ажлаас нь чөлөөлж ******* компанийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт, ... 1992.03.20 ******* компанид комбайнчнаар томилон ажиллуулав. Компанийн захирлын 1992.04.13 тоот тушаалаар гэсэн бичилт, 1993.04.20 Компаниуд нэгдэж БХХК болж байгаа тул үүрэгт ажлаас нь  чөлөөлж *******-Эрдэнэ БХХК-ийн мэдэлд шилжүүлэв. Компанийн захирал 1993.04.20 Б/08 тоот тушаалаар гэсэн бичилт, 1993.04.21 *******-Эрдэнэ БХХК-д тракторч комбайнчнаар томилж ажиллуулав. Захирлын 1993.05.20-ны тоотоор гэсэн бичилт, 1995.01.01 Хөдөлмөрийн дэвтэрийг нь дуусгавар болгож тоот НДД олгов. Улсад ажилласан хугацааг 12ж. 5с 21 х-оор тооцов. Хонгор сумын НД-ын байцаагч гэсэн бичилт, 2002.09.26 Улсын үзлэгээс ажилласан хугацааг 13 жил 01 сар 06 хоногоор тооцож 11 жил 01 сар 21 хоногор тооцов. НХХ у/б гэсэн бичилт, Дархан-Уул аймаг Хонгор сумын ын хэлтэсээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон тоот ын дэвтэр дэхь 1995 онын 01 дүгээр сараас 2001 оны 04 дүгээр сар дуустал нийгмийн ын шимтгэл төлсөн төлөлтийн талаарх баримт, дугаар бүхий баталгаажилтын хуудасны 1992 оны 4 сараас 1993 оны 3 дугаар сар дуустал иргэний ажилласан жил, тэтгэврийн ын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 609 дугаартай лавлагаа, Дархан сангийн аж ахуйн захиргааны даргын 1979-7-21-ний өдрийн 195 тоот ажилд томилох тухай тушаалын 7.******* нарыг 7-р сарын 15наас 7-р бригадад тракторчноор тус тус томилон ажиллуулсугай гэсэн бичилт, Дархан сангийн аж ахуйн захиргааны даргын 1979.07.03-ны өдрийн ажилд томилох тухай ****** тоот тушаалын 7-р бригадад *******ийн ******* гэсэн бичилт, Дархан сангийн аж ахуйн даргын 1980.06.25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 203 дугаар тушаалын хавсралтын 7. *******ын ******* 7-р бригад гэсэн бичилт, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан сангийн аж ахуйн даргын 1983.10.12-ны өдрийн 272 тоот ажилд томилох тухай тушаалын 1. ******* нарын 9 сарын 4-нөөс эхлэн 10-р сарын 15 хүртэл туслах комбайнчнаар ажиллуулсугай гэсэн бичилт, Дархан хот Хонгор хорооны бүрэн бус хариуцлагатай *******-Эрдэнэ компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Буцалтгүй тусламж олгох тухай А/11 тоот тушаал, Дархан хот Хонгор хорооны Сонин хангай ХК-ийн захирлын 1994 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/41 тоот тушаал, мөн компанийн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/30 тоот тушаалын хавсралт дахь 35. ******* тракторчин эхлэх хоног XII/I үндсэн хоног 21 нэмэх хоног 7 гэсэн бичилт, Дархан-Уул аймгийн ын хэлтэсийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******, ****** тоот тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ****** тоот тодорхойлолт, ****** аймгийн ын хэлтэсийн архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна тогтоогдож байна.

Иймд ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын *******ыг  ****** хотын ****** үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “*******” ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “­******* *******” ББХК-д 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, “ хангай” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор тус тус  ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын *******ыг Дархан хотын Дархан үрийн сангийн аж ахуйд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “*******” ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор, “­******* *******” ББХК-д 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, “ хангай” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тракторчноор тус тус  ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.Ц.******* нь тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5603 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ