Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Насанд хүрээгүй хохирогч Ш.Ганбаярын хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1911013590601 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигин овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент мэргэжилтэй, Батлан хамгаалах их сургуулийн Аюулгүй байдлын сургуульд Эдийн засаг хөтөлбөрийн баг ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:..................................../.

   Шүүгдэгч Г.Б /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 24 дүгээр сургуулийн хажуу талын тоглоомын талбайд 10 настай буюу бага насны Ш.Ганбаярыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай хоёр хүүхэд хичээлээсээ ирэхгүй байхаар цонхоороо хараад зогсож байхад нэг хүүхэд бөмбөгөөр нүүр рүү нь өшиглөхийг хараад орж ирэхээр нь асууж лавлахад ахыг нэг хүүхэд бөмбөгөөр цохисон гэж хэлсэн. Ахыг болиороо гээд байхад тэрээр намайг яв гээд улмаар гэртээ орж ирсэн. Тэгээд бага хүүхдээ дагуулаад очиход чи яагаад манай хүүхэд зодсон юм бэ гэхэд юу гэж хариулсаныг нь санахгүй байна. Тэгээд зугтаах гээд байхаар нь цагдаа руу дагуулж явах гэж байгаад алгадсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ш.Ганбаярын хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хүүхэд нилээн айсан байдалтай байсан. Эрүүл мэндийн хувьд 4-5 удаа очиж бариулсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Манай хүүхдийг чихнээс зулгаасан байхыг бичлэгээс үзсэн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ш.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 45 минутын үед хичээл тараад ангийнхаа найзуудын хамт сургуулийн баруун талд байран дунд байдаг жижиг хөл бөмбөгийн талбай дээр ирж тоглосон. Би хичээлээ тараад ээждээ хэлчихсэн ээжийгээ иртэл тоглоно гээд байж байхад манай ангийн охин Эгшиглэнгийн дүүг гулсуур дээр гулгаж байхад нь асаагуурын дардаг жижиг хар юмаар айлгаад уйлуулчихсан учир би Эгшиглэнгийн дүү дээр очиж аргадчихаад уг эрэгтэй хүүхдэд хандаж яагаад хүүхэд айлгаад байгаа юм гэхэд айлгана уу байна уу чамд ямар хамаатай юм бэ банди минь пизда минь гээд байхаар нь битгий хүүхэд дээрэлхээд бай одоо яв гээд түлхсэн чинь зайл гөлөг минь одоо явах гэж байна пизда минь гээд байхаар нь би тоглож байсан хөл бөмбөгийн бөмбөгөөр араас нь бөгс рүү нь шидэх гэж байгаад толгой руу нь оносон. Тэгээд уг хоёр хүүхэд яваад өгсөн. Түүнээс хойш намайг сууж байхад танихгүй эгч гарч ирээд чи яасан их манай хүүхдүүдийг дээрэлхдэг юм гээд миний баруун чихнээс зулгаагаад босгож ирээд бөгс рүү нэг удаа өшиглөж зүүн хацар луу нэг удаа алгадаад доош нь дарж байгаад миний дагз руу 2, 3 удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байхад хүүхдээ салхилуулж байсан ах бас өөр ах ирээд салгахад та нарт хамаагүй би өөрөө багш хүн гээд намайг зуурчихаад тавихгүй байж байгаад салаад гэрлүүгээ яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Тэлмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ганбаяр тоглоогүй тусдаа өөр гулсуурын ойр бөмбөгөөр тоглож байсан. Тэгсэн Ганбаярыг нэг танихгүй эгч чихнээс нь зулгаагаад хацар луу нь нэг алгадаад мөр лүү нь нэг цохисон. Тэгээд гарнаас нь хүчтэй зулгаагаад цагдаа руу явна гээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-12х/,

Насанд хүрээгүй гэрч А.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цагдаа руу явъя гэж хэлээд нүүр лүү нь гараараа 1 удаа хацрыг нь улайтал алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-14х/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №5449 тоот дүгнэлтэнд:

“1.Ш.Ганбаярын биед тархи доргилт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 24 дүгээр сургуулийн хажуу талын тоглоомын талбайд 10 настай буюу бага насны Ш.Ганбаярыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Бээс өгсөн: “Манай хоёр хүүхэд хичээлээсээ ирэхгүй байхаар цонхоороо хараад зогсож байхад нэг хүүхэд бөмбөгөөр нүүр рүү нь өшиглөхийг хараад орж ирэхээр нь асууж лавлахад ахыг нэг хүүхэд бөмбөгөөр цохисон гэж хэлсэн. Ахыг болиороо гээд байхад тэрээр намайг яв гээд улмаар гэртээ орж ирсэн. Тэгээд бага хүүхдээ дагуулаад очиход чи яагаад манай хүүхэд зодсон юм бэ гэхэд юу гэж хариулсаныг нь санахгүй байна. Тэгээд зугтаах гээд байхаар нь цагдаа руу дагуулж явах гэж байгаад алгадсан” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Ш.Ганбаярын хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгээс өгсөн: “Миний хүүхэд нилээн айсан байдалтай байсан. Эрүүл мэндийн хувьд 4-5 удаа очиж бариулсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Манай хүүхдийг чихнээс зулгаасан байхыг бичлэгээс үзсэн” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Ш.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 45 минутын үед хичээл тараад ангийнхаа найзуудын хамт сургуулийн баруун талд байран дунд байдаг жижиг хөл бөмбөгийн талбай дээр ирж тоглосон. Би хичээлээ тараад ээждээ хэлчихсэн ээжийгээ иртэл тоглоно гээд байж байхад манай ангийн охин Эгшиглэнгийн дүүг гулсуур дээр гулгаж байхад нь асаагуурын дардаг жижиг хар юмаар айлгаад уйлуулчихсан учир би Эгшиглэнгийн дүү дээр очиж аргадчихаад уг эрэгтэй хүүхдэд хандаж яагаад хүүхэд айлгаад байгаа юм гэхэд айлгана уу байна уу чамд ямар хамаатай юм бэ банди минь пизда минь гээд байхаар нь битгий хүүхэд дээрэлхээд бай одоо яв гээд түлхсэн чинь зайл гөлөг минь одоо явах гэж байна пизда минь гээд байхаар нь би тоглож байсан хөл бөмбөгийн бөмбөгөөр араас нь бөгс рүү нь шидэх гэж байгаад толгой руу нь оносон. Тэгээд уг хоёр хүүхэд яваад өгсөн. Түүнээс хойш намайг сууж байхад танихгүй эгч гарч ирээд чи яасан их манай хүүхдүүдийг дээрэлхдэг юм гээд миний баруун чихнээс зулгаагаад босгож ирээд бөгс рүү нэг удаа өшиглөж зүүн хацар луу нэг удаа алгадаад доош нь дарж байгаад миний дагз руу 2, 3 удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байхад хүүхдээ салхилуулж байсан ах бас өөр ах ирээд салгахад та нарт хамаагүй би өөрөө багш хүн гээд намайг зуурчихаад тавихгүй байж байгаад салаад гэрлүүгээ яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

насанд хүрээгүй гэрч Ч.Тэлмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ганбаяр тоглоогүй тусдаа өөр гулсуурын ойр бөмбөгөөр тоглож байсан. Тэгсэн Ганбаярыг нэг танихгүй эгч чихнээс нь зулгаагаад хацар луу нь нэг алгадаад мөр лүү нь нэг цохисон. Тэгээд гарнаас нь хүчтэй зулгаагаад цагдаа руу явна гээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-12х/,

насанд хүрээгүй гэрч А.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цагдаа руу явъя гэж хэлээд нүүр лүү нь гараараа 1 удаа хацрыг нь улайтал алгадсан ...” /хх-14х/ гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №5449 тоот дүгнэлт /хх-18х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх ба тэдгээрийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.