Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Даланзадгад сум, 3-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хүлээн аваад, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчинээр 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 25 жил ажилласан. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1990 онд тус байгууллагад бүжигчинээр орж ажилласан боловч тухайн үед жүжигчинээр тушаалыг гаргаж байсан байна. Иймд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт бүжигчинээр ажиллаж байсныг тодорхойлж өгнө үү. Мөн Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 4 жил 5 сар 23 хоногийн бүжигчин албан тушаалд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд 8 дугаар ангиа төгсөөд тетарт бүжигчнээр ажилд орсон. Тэр үед бүжигчин гэж байгаагүй жүжигчин гэсэн нэрээр орсон юм. Жүжигчин гэдэг нь хүнд нөхцөл гэдгээрээ тэтгэвэртэй гарах хүсэлтэй байгаа, нөгөөх нь болохоороо нийгмийн даатгалын 4-н жил 5 сар 23 хоногийг сэргээд шүүхээр баталгаажуулах хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай “*******ийн ******* нь Аймгийн Хөгжимт жүжгийн театрт  бүжигчнээр ажиллаж байхдаа 1990 оны 6-12 саруудад 125-250 төгрөг, 1991 оны 1-12 саруудад 250-1076 төгрөг, 1992 оны 1-12 саруудад 900-1680 төгрөг, 1993 оны 1-12 саруудад 1750-6603 төгрөг, 1994 оны 1-8 саруудад 1945-7460 төгрөг, 11 сард 7885 төгрөг авч байжээ” гэж бичигдсэн архивын лавлагаа,  

2.Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай “...Б.*******...-ийг 06 дугаар сарын 15-наас эхлэн дагалдан жүжигчнээр түр хугацаагаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

3. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “...дагалдан жүжигчин ...Б.******* нарыг мэргэжлийн жүжигчнээр ажиллуулахаар шийдвэрлэв...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

4.Гэрч *******гийн “Б.******* нь тухайн үед Соёлын ордон гэж байхад 1990 оны 06 дугаар сард бүжигчнээр ажилд орсон юм. Соёлын ордон нь одоо Хөгжимт жүжгийн театр болж өөрчлөгдсөн юм. Б.******* нь одоог болтол бүжигчнээр ажиллаж байгаа юм. Б.******* нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа тасралтгүй бүжигчнээр ажилласан” гэсэн мэдүүлэг

5.Гэрч *******гийн “Б.******* нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1990 оны 06 дугаар сард бүжигчнээр ажилд орсон юм. Б.******* нь одоог болтол бүжигчнээр ажиллаж байгаа. Б.******* нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа тасралтгүй бүжигчнээр ажилласан. Тухайн үед ажилд авахдаа жүжигчнээр ажилд авч ажиллуулаад тус тусад нь дуучин жүжигчин болгодог байсан. Бүх ажилчдыг жүжигчин гэж ажилд авдаг байсан юм” гэсэн мэдүүлэг,

6.Гэрч *******, ******* нарын хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Б.*******ийг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Б.*******ийг авч ажиллуулахдаа жүжигчнээр тушал гаргаж ажиллуулсан нь бөгөөд түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байсан болох нь:

 

-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай “*******ийн ******* нь Аймгийн Хөгжимт жүжгийн театрт  бүжигчнээр ажиллаж байхдаа 1990 оны 6-12 саруудад 125-250 төгрөг, 1991 оны 1-12 саруудад 250-1076 төгрөг, 1992 оны 1-12 саруудад 900-1680 төгрөг, 1993 оны 1-12 саруудад 1750-6603 төгрөг, 1994 оны 1-8 саруудад 1945-7460 төгрөг, 11 сард 7885 төгрөг авч байжээ” гэж бичигдсэн архивын лавлагаа, 

-Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай “...Б.*******...-ийг 06 дугаар сарын 15-наас эхлэн дагалдан жүжигчнээр түр хугацаагаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

-Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “...дагалдан жүжигчин ...Б.******* нарыг мэргэжлийн жүжигчнээр ажиллуулахаар шийдвэрлэв...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,

-Гэрч *******гийн “Б.******* нь тухайн үед Соёлын ордон гэж байхад 1990 оны 06 дугаар сард бүжигчнээр ажилд орсон юм. Соёлын ордон нь одоо Хөгжимт жүжгийн театр болж өөрчлөгдсөн юм. Б.******* нь одоог болтол бүжигчнээр ажиллаж байгаа юм. Б.******* нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа тасралтгүй бүжигчнээр ажилласан” гэсэн мэдүүлэг

-Гэрч *******гийн “Б.******* нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1990 оны 06 дугаар сард бүжигчнээр ажилд орсон юм. Б.******* нь одоог болтол бүжигчнээр ажиллаж байгаа. Б.******* нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа тасралтгүй бүжигчнээр ажилласан. Тухайн үед ажилд авахдаа жүжигчнээр ажилд авч ажиллуулаад тус тусад нь дуучин жүжигчин болгодог байсан. Бүх ажилчдыг жүжигчин гэж ажилд авдаг байсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.*******ийг 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний мэдүүлэг болон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Б.*******ийг ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Архивын лавлагаанд нэхэмжлэгч Б.*******ийг 1994 оны 9, 10 дугаар саруудад цалин авч байсан талаар бичигдээгүй боловч дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлгээр нотлогддог тул шүүх түүнийг 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажилласан гэж тогтоосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ийг 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ