| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0429/Э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч Ж.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.Жаалмаа, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч У.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Уранзаяа, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт М.Б, Бурханбуудай овогт Ж.М, Боржигон овогт У.Т нарт холбогдох эрүүгийн 1811008850405 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Өсвөр насны шүүгдэгч Бурханбуудай овогт Ж.М, Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 15 нас 1 сартай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Тээвэрчдийн 4-45 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 2-9 тоотод түр оршин сууж байгаа гэх,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 379 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж /1хх-139-142х/ Баянзүрх дүүргийн эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчлөгдөн суллагдсан /1хх-137х/, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................
2. Өсвөр насны шүүгдэгч Монгол овогт М.Б, Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 4 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Хишиг” дунд сургуулийн 8 дугаар ангид сурч байгаа гэх, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 47-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...............................................................
3. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт У.Т, Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 15 нас 6 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 3-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар...............................................................
/яллах дүгнэлтэд дурьдснаар/
Өсвөр насны шүүгдэгч М.Б /14 нас 03 сар 7 хоног/ нь Ж.Мтай /13 нас 11 сар 20 хоног/ бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоот 59-765 тоотод оршин суух Ж.Энхболдын эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч М.Б /14 нас 3 сар 8 хоног/ нь Ж.М /13 нас 11 сар 21 хоног/, Ууганбаярын Тэмүүжин /13 нас 1 сар 19 хоног/ нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Зуун мод, Ар хустайн зуслангийн 60 тоотод оршин суух Б.Мөнхцэлмэгийн байшингийн цонхыг хагалан орж мөнгөн аяга, монетон бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны яллагдагч М.Б /14 нас 3 сар 16 хоног/, Ж.М /14 нас 00 сар 01 хоног/, Уранзаяагийн Тэмүүжин /14 нас 5 сар 28 хоног/ нар нь Б.Эрболдтой /13 нас 10 сар 28 хоног/ бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 11 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Б.Хашдайгийн гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь ганцаараа:
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-240 тоотод оршин суух П.Нямжавын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 31-17 тоотод оршин суух Б.Баярхүүгийн байшингийн цонхоор нэвтрэн орж HP маркийн зөөврийн компьютер, самсунг трэнд маркийн гар утас, хөөрөгний шүрэн толгой, дунд гарын мөнгөн аяга, нэг хос мөнгөн ээмэг, ОЛЛОО жи пи төхөөрөмж, КЕН брэндийн цохилттой дрилл зэргийг хулгайлж нийт 1.002.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 22-1 тоотод оршин суух, Н.Оюундарийн байшингийн цонхоор нэвтрэн орж хөөрөг, жижиг нөүтбүүк, айфоне 5, самсунг жи 3 маркийн 2 ширхэг гар утас хулгайлан нийт 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 17-06 тоотод оршин суух Б.Энхжаргалын байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж алтан нуухтай даваа толгойтой гартааман хөөрөг, их гарын мөнгөн аяга, 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж нийт 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7-8-9 тоотод байх иргэн Ш.Дугарын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг ролктой уртасгагч хулгайлан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2019 оны 01 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-142-13а тоотод оршин суух О.Янжинлхамын гэрт 7 настай Я.Түмэнжаргалыг гэртээ 1 настай дүүтэйгээ цуг байх үед нь ээж чинь авдар дотор байгаа мөнгөн аягийг аваад ир гэж байна гэж худал хэлэн авдарнаас нь жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-687 тоотод оршин суух Д.Мянгаагийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг өрөөсөн алтан ээмэг, 1 ширхэг эл жи /LG/ загварын гар утас, бэлэн 55,000 /тавин таван мянга/ төгрөг хулгайлж бусдад 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Маас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Боос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч У.Тгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед 13 нас 11 сар 20 хоногтой байсан Ж.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бум-Очир бид 2 дээшээ гүйгээд явсан. Бум-Очир бид 2 дээгүүр гудамжаар явж байгаад цоожтой хаалгатай айл хараад тэр айл руу орсон. Тэр айлын байшин нь цагаан өнгөтэй цонх нь тортой байсан. Тэр айлын цонхны хаалтыг Бум-Очир гадаа нь хүн харж үлдсэн. Би тэр айлын аяга таваг хийдэг шүүгээнээс 4 ширхэг мөнгөн аяга авсан. Тэр айлаас гараад явж байсан чинь тэр айлын нохой нь дайраад байхаар нь нэг ширхэг мөнгөн аягаа шидээд зугтаагаад уулын энгэр дээр очоод шүдээрээ мөнгийг нь хуулж аваад доошоо буусан” гэх мэдүүлэг /1хх-70х/, “...хүрэн банзан хашаатай айлын үүдэнд ирээд энэ айл эзэнгүй юм шиг байхаар нь тэр айлд орсон. Би тэр айлын хашааг онгорхой байхаар нь хашааны хаалгаар нь ороод хартал нэг улаан өнгийн тоосгоор барьсан 2 давхар байшин байсан. Би амбаарын наад талын цонхоор нь ороод байшингийн унтлагын өрөө байх, би сайн санахгүй байна, ямар ч байсан улбар шар өнгөтэй цэнхэр хээтэй авдар цоожгүй байхаар нь онгойлгоод дотроос нь мөнгөн ээмэг, бөгж кулон хөөрөгний толгой шиг нэг бөөрөнхий хуванцар юм шиг зүйлийг аваад буцаад орсон цонхоороо гарсан. Тэр айлаасаа гараад автобусанд суугаад Драгон төв дээр ирээд хулгайлж авсан эд зүйлээ явуулын хүмүүст зарж борлуулаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудлын ойролцоо интернет тоглоомын газар тоглосон” гэх мэдүүлэг /3хх-92х/, “2018 оны 12 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант төвийн хойд талын 31 дүгээр гудамжны 17 тоот мухарын хашаан дотор ороход тухайн хашаан дотор ямар нэгэн хүнгүй хашаан дотор нэг монгол гэр, хүрэн өнгийн мансарттай, хүрэн улаан өнгийн тоосгон байшин байсан. Би байшингийн хойд талын цонхыг хагалж байшинд дотогш ороод НР гэсэн бичиглэлтэй нөүтбүүк 1 ширхэг, самсунг трэнд гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг мөнгөн ээмэг 1 хос, хүүхдийн өрөөсөн ээмэг 1 ширхэг, ОЛЛОО гэсэн бичиглэлтэй төхөөрөмж 1 ширхэг хулгайлж авсан” гэх мэдүүлэг /3хх-154х/, “2018 оны 12 сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 22 дугаар гудамжинд байрлах хөх өнгийн төмөр гүйдэг хаалгатай саарал өнгийн явган хүний хаалгатай саарал өнгийн банзан хашаатай айлын хашаан дотор байрлах 1 давхар улаан хүрэн өнгийн тоосгон байшингийн цонхны порчикийг хагалж дотогш ороод хар өнгийн нөүтбүүк, айфоне 5 маркийн гар утас самсунг жи 3 маркийн гар утас хөөрөг зэргийг хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ Хархорин зах дээр ирээд эрэгтэй хүнд зарсан” гэх мэдүүлэг /3хх-198х/, “Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр урд харсан саарал өнгийн банзан хашаатай, хашаан дээрээ Хилчин 17-6 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн төмөр хаалгатай, хаалган дээрээ шаргал өнгийн хээтэй, хар өнгийн төмөр хаалгатай, хаалган дээрээ шаргал өнгийн хээтэй, хар өнгийн төмөр хашаан дотор байрлах улаан өнгийн тоосгон байшингийн зүүн талын хананд байсан цагаан өнгийн вакум цонхыг чулуугаар хагалж дотогш ороход тухайн гэрт хүн байгаагүй, байшингийн том өрөөний буланд байсан арслантай улаан хүрэн өнгийн модон авдар байсныг татаж онгойлгож дотроос нь 3 ширхэг мөнгөн аяга, хүрэн өнгийн арьсан цүнхэн дотроос 1 ширхэг хөөрөг байсныг хулгайлж авсан” гэх мэдүүлэг /3хх-239х/, “2018 оны 12 сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын Эко төвөөс дээшээ өгсөөд ногоон өнгийн хашааны хаалгатай улаан хүрэн өнгийн банзан хашаатай дээрээ 9 гэсэн хаягтай хашааг давж ороход дотроо шаргал саарал өнгөтэй ногоон дээвэртэй 2 байшин байсан ба ертөнцийн зүгээр зүүн талынх нь байшингийн хойд талын жижиг цонхны шилийг авч ороод шар өнгийн 2 ширхэг уртасгагч хулгайлаад гараад явсан” гэх мэдүүлэг /4хх-23х/, “...энэ айл руу нуугдах гэж орсон. Яагаад гэвэл 2 айлын цаана нэг айл руу хулгай хийхээр орсон боловч хүмүүс харчихсан байхаар нь гарч зугтааж явж байгаад уг айл руу санаандгүй орсон. Тэгтэл 2 жаахан хүүхэд байсан бөгөөд тэр хоёрт аав ээж чинь намайг гэрт байгаа мөнгөн аягануудыг аваад ир гэж явууллаа, цагаан сарын юмаа бэлдэх гэж байгаа юм байна гэж хэлтэл тэр 2 хүүхэд надад итгээд нэг их юм асуугаагүй авдарнаасаа 3 ширхэг мөнгөн аяга гаргаж өгсөн. Тэр аягийг нь авч гараад автобусанд суугаад Драгон орж явуулын хүнд 140.000 төгрөгөөр зараад мөнгийг нь идэж уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /4хх-102х/, “...2019 оны 01 сарын 25 билүү 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим явж байгаад цагаан өнгөтэй 2 давхар байшингийн модон цонхыг хагалан орж авдар дотроос нь 2 ширхэг монетон бөгж, нэг ширхэг монетон ээмэг, 55.000 төгрөг нэг ширхэг эл жи маркийн гар утас хулгайлсан” гэх мэдүүлэг /4хх-140х/,
Өсвөр насны шүүгдэгч М.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Тэмүүжин, Мандахбаяр бид 3 Хайлаастын эцсийн буудал дээр явж байгаад гэр хорооллын гудамж руу орсон. Тэгсэн бид 3 руу нохой дайрсан. Мандахбаяр бид 2 уул руу өгсөөд гүйсэн. Харин Тэмүүжин доошоо гүйсэн. Мандахбаяр бид 2 Тэмүүжинг хайгаад уулын энгэр хэсгээр алхаж байсан чинь ногоон өнгийн хашааны цагаан өнгийн билүү байшинтай айл байсан. Тэгэхээр Мандахбаяр бид 2 уг айл руу ороод байшингийн цонхны гадна талын төмөр хаалтыг татаж цонхны шилийг нь хагалж Мандахбаяр дотогш орсон. Би гадаа нь хүн харж үлдсэн. Мандахбаяр уг айлаас гарч ирэхдээ 4 ширхэг мөнгөн аяга авч гарч ирсэн. Уг мөнгөн аяганы нэгийг нь аваад явж байсан чинь нэг нохой дайраад байхаар нь Мандахаа шидсэн гэсэн. Тэгээд уулын энгэр лүү очиж мөнгөн аяганаас мөнгийг нь салгаж авсан. Мандахбаяр бид 2 доошоо уруудсан чинь Тэмүүжин автобусны буудал дээр байж байсан. Тэгээд бид 3 урт цагаан орсон. Тэмүүжин хулгай хийсэн талаар сүүлд мэдсэн. Уг хулгайн хэрэгт Тэмүүжин ямар ч холбоогүй яагаад гэвэл мэдээгүй. Тэгээд Мандахбаяр бид 2 урт цагаан дээр зарсан мөнгөө хувааж авсан. Тэмүүжин мөнгө аваагүй. Урт цагаан дээр мөнгөн аяганы мөнгийг 140.000 төгрөгөөр зарсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1хх-74х/, “...2018 оны 03 сарын 29-ний өглөө Мандахбаяр Налайх дүүрэг орж хулгай хийе гэсэн санаа гаргангуут Тэмүүжин би хулгай хийхгүй харилаа гэсэн чинь Мандахбаяр зүгээрээ би өөрөө ороод хулгай хийнэ хамтдаа явъя гээд Эрболд, Тэмүүжин бид 3-г дагуулаад Налайхын автобусанд суугаад Налайх руу явсан. Налайхын автобусны буудлын эцэс дээр буугаад ойролцоо байх гэр хорооллын нэг гудамж руу ороод явж байхад модон хашаан дотор гаднаа цоожтой эзэнгүй гэр байсан Мандахбаяр би ийшээ ороод ирье гээд өөрөө хашааг нь давж ороод ойролцоогоор 5 минутын дараа хашааны хаалгыг дотроос нь онгойлгоод гараад ирсэн. Тэр цамцныхаа цаагуур юм хийсэн байхаар нь юу юм бэ гэхэд эзэнгүй газар очоод үзье гээд өөр гудамж руу орж эзэнгүй байшингийн үүд рүү оронгуутаа цамцныхаа цаагуур хийсэн эд зүйлийг гаргаад ирэхэд 2 ширхэг мөнгөн аяга, нэг хөөрөг байсан. Мандахбаяр 2 ширхэг мөнгөн аяганы гадна мөнгийг нь аваад аягийг нь хаясан. Тэгээд хотод ирээд Хар хорин зах дээр очоод Тэмүүжинг захын гадна талд үлдээгээд Мандахбаяр, Эрболд бид 3 Хархорин захын гүүрэн дээр байх алт мөнгөний дархануудын өрөө рүү ороод нэг эгчээс мөнгөн аяганы мөнгө авах уу гэсэн чинь тэр эгч харъя гэхээр нь эвдэрхий мөнгөнүүдээ өгсөн чинь эгч нь цагдаад шалгуулаад авъя гээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /2хх-229х/,
Өсвөр насны шүүгдэгч У.Тгээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Мандахбаяр, Бум-Очир 2 Налайх явъя гэхээр нь Эрболд бид 2 тэр 2-ыг дагаад Налайх явсан. Налайхын эцсийн буудал дээр буугаад нэг гудамж руу орж явснаа ногоон хаалгатай модон хашаатай айлын гадна талд очингуутаа Мандахбаяр намайг гудамжны өнцөгт зогсож бай Бум-Очирыг хулгай хийх гэж байгаа айлынхаа үүдэнд зогсоогоод уг айлын хашааг даваад орсон. Ойролцоогоор таван минут болоод Мандахбаяр хашааны хаалгыг дотроос нь онгойлгоод гарч ирээд гялс явцгаая гээд бид 3-г дагуулаад урд талынх нь гудамж руу ороод уг гудамжинд байх эзэнгүй байшинд ороод Мандахбаяр гэдсэндээ цамцныхаа цаагуур хийсэн 2 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг бор өнгийн хөөрөг зэргийг гаргаж ирээд 2 мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад бор тагшийг нь хаясан. Хөөрөг мөнгөн аяганы мөнгөн бүрээс зэргийг аваад автобусанд суугаад хотод ирээд Хар хорин зах дээр очоод намайг гадаа үлдээгээд Мандахбаяр, Бум-Очир, Эрболд нар хулгайлсан эд зүйлсээ зарна гээд хар хорин зах руу орсон. 5 орчим минутын дараа Мандахбаяр, Эрболд 2 гараад ирэхээр нь Бум-Очирыг яасан гэхэд цагдаад шалгуулж байна хурдан явцгаая гэхээр нь дагаад явж байхад Мандахбаяр дэлгүүр орж ундаа авч ууя гээд явж байхад энгийн хувцастай цагдаа ирээд барьж авсан” гэх мэдүүлэг /2хх-232х/,
Хохирогч Ж.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 03 сарын 20-ны өдөр 2 дахь өдөр байсан. 2 дахь өдөр хичээлтэй байдаг юм. Өглөө 7 цагийн үед би гараад явсан. Манай хүү үлдээд 8 цагийн үед гараад явсан байсан. Би ажлаа тараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Манай байшингийн хаалганы хажуугийн том цонхны торыг нь хөшөөд цонхыг нь хагалаад орсон байсан. Манай гал тогооны өрөөний шилэн тавилга дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга маань алга болсон байсан ...4 мөнгөн аяганы үнэ болон цонхны шилнийхээ үнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-31х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-12х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-13-15х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэлмэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би нөхөр Очир-Эрдэнийн хамт өнөөдөр 10 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Архустайн 60 тоот байшингаасаа гарч яваад 11 цагийн үед ирэхэд манай байшингийн 1 давхарын зүүн талын цонхыг хагалаад хулгай орчихсон гэр орны эд зүйлс эмх замбараагүй болчихсон, эд зүйлс тавилгыг маань ухаж сэндийчээд хаячихсан байсан. Унтлагын өрөөнд байдаг шилэн шүүгээн дотор байсан “ICE TOP” гэсэн бичигтэй эрэгтэй хүний монетон бөгж, цэнхэр өнгийн шигтгээтэй монетон гарын бугуйн гинж зэрэг эд зүйлс алдагдсаныг мэдэж байна. Манай нөхөр бид хоёрыг гэрээс гарахад манай хашааны үүдэнд 13-14 орчим насны улаан өмдтэй, ногоон өмдтэй, хар хөх жинсэн өмдтэй мөн хар өнгийн, цагаан өнгийн өдний дүрстэй нацист загварын куртик өмссөн 3 хүүхэд зогсож байсан. Гэрээс гарчихаад 20-30 минутын дараа эргэж ирээд манай нөхөр ойр хавиар хулгайч явж байж магадгүй гэж бодоод явж байтал нөгөө 3 хүүхэд гэрийн ойролцоо зогсож байхаар нь нааш ир юм асууя гэж хэлэхэд шууд зугтаачихсан” гэх мэдүүлэг /2хх-44-45х/,
Өсвөр насны шүүдэгч Ж.Маас “Айс топ /ICE TOP/ 20 жилийн ой, Очир-Эрдэнэ танд БУЗТ ХХК-с дурсгав” гэсэн бичиг бүхий дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, алхан хээтэй шар металл бөгж 1 ширхэг, 4 ширхэг дөрвөлжин залгаастай гинжин шар металл бугуйвч 1 ширхэг, 1 см өргөнтэй, 60 см урттай цагаан металл гинж 1 ширхэг, дөрвөлжин том тольтой айс топ /ICE TOP/ гэсэн бичээс, 5 хошуу дүрстэй шар өнгийн металл бөгж 1 ширхэгийг хураан авч /2хх-36/ Б.Очир-Эрдэнэд хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2хх-35х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд дунд гарын мөнгөн аягийг 120.000 төгрөгөөр /2хх-62/, монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон бугуйвчийг нийт 598.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-64х/,
Хохирогч Б.Хашдайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 03 сарын 29-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гарахдаа гэр, хашааныхаа хаалгыг цоожлоод гарсан. 14 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгойсон байдалтай, гэрийн хаалганы цагаан өнгийн хятад цоожны цүүг салгасан байдалтай байхаар нь гэртээ ороход гэрийн эд хогшлыг ундуй сундуй болгочихсон байхаар нь цагдаа дуудаад эд зүйлээ бүртгэхэд хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Хүрэн өнгийн чулуун хөөрөг байсан. Нэг аяга нь их гарын хар өнгийн тагштай битүү мөнгөлсөн ямар нэгэн содон шинж тэмдэггүй аяга байсан, дунд гарын мөнгөн аяга ёроолдоо хээтэй битүү мөнгөлсөн хар өнгийн тагштай аяга байсан. Би 2 ширхэг мөнгөн аягаа нэхэмжилнэ. Зах зээлийн ханшаар гарсан үнэлгээгээр нэхэмжилж байна. Учир нь миний 2 аягийг эвдээд мөнгөн хуулдасыг нь салгасан байна. Хөөргөө бүрэн бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /2хх-193х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэгийг нийт 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-193х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-176-178х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-179-181х/,
М.Боос 11 см өндөр, 8 см өргөн, улаан өнгийн хуучин толгойтой, цагаан өнгийн төмөр металлан бүрээстэй 2 талын бөөрөн дээр дүрс нь үл мэдэгдэх хээтэй их бие нь хүрэн өнгийн хөөрөг, 7.5 см диаметртэй эргэн тойрон хээтэй хэлбэр алдагдсан цагаан өнгийн металл хуудас 1 ширхэг, 9 см диаметртэй хэлбэр алдагдсан цагаан өнгийн металл хуудас 1 ширхэг, 14х10см диаметртэй хэлбэр алдагдсан цагаан өнгийн хуудас 1 ширхэгийг хураан авч /2хх-190х/, хохирогч Б.Хашдайд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-188х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Нямжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 10 сарын 12-ны орой ...23 цагийн орчим гэртээ иртэл манай байшингийн ертөнцийн зүгээр урд талын цонхны салхивчийг хагалчихсан байхаар нь гэртээ орж үзтэл манай эхнэр Энхтайвангийн 1 давхарт байдаг авдар дотор байсан эмэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг, кулон, м анай хадам ээжийн шүрэн шигтгээтэй мөнгөн ээмэгний өрөөсөн ээмэг, гоёлын металл ээмэг, бөгж зэрэг зүйлс алга болсон байсан. Хадам ээжийн шүрэн шигтгээтэй ээмэгний өрөөсөнг хагарсан цонхны шилийг цэвэрлэж байгаад манай эхнэр олсон байсан” гэх мэдүүлэг /3хх-53х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 521 тоот “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан 2 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №16-д харуулсан гутлын мөрний хээний ерөнхий шинж тэмдэгээр харьцуулан шинжлэх боломжтой, хэргийн газраас бэхжүүлж авсан 3 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №18-д харуулсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин зураг №19, 20-д харуулсан гутлын мөрний хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой. Хэргийн газраас бэхжүүлж авсан 3 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №18, №19, №20-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдэгээрээ ижил байна” гэх мэдүүлэг /3хх-68х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-23-25х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /26-28х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд 1 гэж дугаарласан гарын мөр нь MN000220004346 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Жаалмаа овогтой Мандахбаярын баруун гарын алганы хээтэй, 5 гэж дугаарласан гарын мөр нь MN000220004346 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Жаалмаа овогтой Мандахбаярын зүүн гарын алганы хээтэй 6 гэж дугаарласан гарын мөр нь MN000220004346 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Жаалмаа овогтой Мандахбаярын зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна” гэх 04/349 тоот дүгнэлт /3хх-72х/,
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Тэнцвэр эстимэйт ХХК-н 5 ширхэг мөнгөн ээмэг бөгжийг нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-78х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баярхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Хилчиний 31-17 тоот гэрээсээ 13 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд манай хүү 14 настай Мөнххүслэн гэртээ ирсэн чинь манай гэр дотор эд зүйл эмх замбараагүй байдалтай ард талын цонх хагархай байна хулгай орсон юм шиг байна гэж манай ажил дээр ирж хэлэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгөөд гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Манай гэрээс 16 инчийн НР маркийн ай 3-тай зөөврийн компьютер, самсунг трэнд маркийн гар утас, хөөрөгний шүрэн толгой, дунд гарын мөнгөн аяга, нэг хос мөнгөн ээмэг, эмэгтэй хүүхдийн өрөөсөн мөнгөн ээмэг, ОLLOO GPS төхөөрөмж, КЕН маркийн цохилттой дрилл зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /3хх-130х/,
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Тэнцвэр эстимэйт ХХК-н Оллоо-н жи пи эс төхөөрөмж 350.000 төгрөгөөр /3хх-142х/, НР маркийн ай 3-тай зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, самсунг трэнд маркийн гар утас, нэг хос мөнгөн ээмэг, хүүхдийн өрөөсөн мөнгөн ээмэг зэргийг нийт 652.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-145х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Оюундариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 22-1 тоот гэрээсээ гараад орой нөхөр хүүхдийн хамт 22 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний жижиг цонх хагарсан байдалтай байсан. Байшин луу ороод үзэхэд хулгайч орон манай хамаг юмыг эмх замбараагүй болгосон байсан. Манай байшингаас хөөрөг, жижиг нөүтбүүк, 2 ширхэг гар утас алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-176х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-165х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-167-170х/,
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Тэнцвэр эстимэйт ХХК-н хөөрөг 1 сая төгрөгөөр /3хх-186х/, нөүтбүүк, айфоне 5 маркийн гар утас, самсунг жи 3 маркийн гар утсыг нийт 530.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-189х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутын үед гэрээсээ гараад 21 дүгээр хороололд хүүхдийндээ очсон. Тэгтэл манай гэрийнхэн над руу залгаад гэрт хулгай орсон байна гэсэн. Гэртээ очтол алтан нуухтай, даваа толгойтой их гарын гартааман хөөрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-215-216х/,
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Тэнцвэр эстимэйт ХХК-ны их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 1 ширхэгийг нийт 8.420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-229х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-203х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-204-205х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Дугараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 дугаар хороололд явж байхад манай нөхөр лүү хажуу айлын Төрхүү залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна цонх чинь хагарсан байна гэхээр нь гэртээ очтол манай байшингийн амбаарын жижиг цонхыг хагалж дотогш ороод ролктой уртасгагч алдсан байсан” гэх мэдүүлэг /4хх-06х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-245-246х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-247-250х/,
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Тэнцвэр эстимэйт ХХК-н ролктой уртасгагчийг 100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-14х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Янжинлхамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний санаж байгаагаар 14 цаг өнгөрөөж 7 настай охин Түмэнжаргал, 1 настай хүү Мөнгөнтогтох нарыг гэртээ түр үлдээгээд гэрээсээ гараад 400-д метр зайтай газар хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулаад 15 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл авдар дотор байсан эд зүйлийг ширээн дээр гаргаад тавьчихсан байхаар нь охиндоо та 2 авдарнаас чихэр авч идсэн юм уу гэхэд манай охин үгүй ээжээ түрүүн таныг гарч явсаны дараа нэг танихгүй ах гэрт орж ирээд танай аав ээж чинь 2 чинь намайг гэрээс ээмэг зүүлт, мөнгөн аяга аваад ир гэж хэлээд явууллаа гэхээр нь манайд ээмэг зүүлт байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл мөнгөн аяга байна уу аав ээж чинь цагаан сарын юмаа бэлдэх гээд байна гэнэ хурдан аваад ир гээд байна шүү дээ гэж хэлээд гэрийн хоймор байсан авдарыг ухаж байгаад дотор нь байсан бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг байсныг шууд аваад гарсан гэсэн” гэх мэдүүлэг /4хх-34х/,
Насанд хүрээгүй гэрч Я.Түмэнжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 01 сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутын орчим манай ээж дэлгүүр орох гээд намайг дүүтэй үлдээсэн. Ээжийг явсаны дараа нэг танихгүй ах манай гэрт ороод ирсэн. Тэгээд намайг аав, ээж 2 чинь мөнгөн аяга, ээмэг зүүлт аваад ир гэж байна гэхээр нь би мөнгөн аягаар яах гэж байгаа юм гэж асуухад тэр ах цагаан сарынхаа юмыг бэлдэх гэж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд авдарны тагийг онгойлгоод дотор нь байсан хувцас хунарыг гаргасан. Тэгтэл 3 мөнгөн аяга гараад ирснийг баруун талын орон дээр байсан дүүгийн эрээн өмдөнд боогоод гараад явсан” гэх мэдүүлэг /4хх-97х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох Дамно хөрөнгийн үнэлгээний газраас 3 ширхэг мөнгөн аягийг нийт 260.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-94х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мянгаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-687 тоот гэрээсээ гараад 17 цаг 30 минутын үед гэртээ ирээд ...тэгээд би цонх хаалгануудаа шалгахад манай 1 давхарын мухарын өрөөний вакум цонхны шилийг хагалж орсон байсан ...манай гэрээс эрэгтэй хүний алтан бөгж, эмэгтэй хүний алтан бөгж, эмэгтэй хүний өрөөсөн алтан ээмэг, LG загварын гар утас, бэлэн мөнгө 55000 төгрөг эд зүйлс алга болсон байсан ...манай гэрээс хулгай хийсэн гээд цагдаа нарын дагуулж явсан хүүхэд 14-15 орчим настай, 120 см орчим өндөртэй, бараан өнгийн хувцастай эрэгтэй хүүхэд байсан ...” гэх мэдүүлэг /4хх-130-131х/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайланд эрэгтэй, эмэгтэй алтан бөгж, алтан ээмгийг нийт 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-136х/,
Өсвөр насны шүүгдэгч нарын төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-88х, 104х, 2хх-239х/,
Өсвөр насны шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1хх-89х, 106х, 2хх-241х/, Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-139-142х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Өсвөр насны шүүгдэгч М.Б /14 нас 3 сар 8 хоног/ нь Ж.М /13 нас 11 сар 21 хоног/, Ууганбаярын Тэмүүжин /13 нас 1 сар 19 хоног/ нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Зуун мод, Ар хустайн зуслангийн 60 тоотод оршин суух Б.Мөнхцэлмэгийн байшингийн цонхыг хагалан орж мөнгөн аяга, монетон бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны яллагдагч М.Б /14 нас 3 сар 16 хоног/, Ж.М /14 нас 00 сар 01 хоног/, Уранзаяагийн Тэмүүжин /14 нас 5 сар 28 хоног/ нар нь Б.Эрболдтой /13 нас 10 сар 28 хоног/ бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 11 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Б.Хашдайгийн гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь ганцаараа:
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-240 тоотод оршин суух П.Нямжавын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 31-17 тоотод оршин суух Б.Баярхүүгийн байшингийн цонхоор нэвтрэн орж HP маркийн зөөврийн компьютер, самсунг трэнд маркийн гар утас, хөөрөгний шүрэн толгой, дунд гарын мөнгөн аяга, нэг хос мөнгөн ээмэг, ОЛЛОО жи пи төхөөрөмж, КЕН брэндийн цохилттой дрилл зэргийг хулгайлж нийт 1.002.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 22-1 тоотод оршин суух, Н.Оюундарийн байшингийн цонхоор нэвтрэн орж хөөрөг, жижиг нөүтбүүк, айфоне 5, самсунг жи 3 маркийн 2 ширхэг гар утас хулгайлан нийт 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 17-06 тоотод оршин суух Б.Энхжаргалын байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж алтан нуухтай даваа толгойтой гартааман хөөрөг, их гарын мөнгөн аяга, 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж нийт 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7-8-9 тоотод байх иргэн Ш.Дугарын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг ролктой уртасгагч хулгайлан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
2019 оны 01 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-142-13а тоотод оршин суух О.Янжинлхамын гэрт 7 настай Я.Түмэнжаргалыг гэртээ 1 настай дүүтэйгээ цуг байх үед нь ээж чинь авдар дотор байгаа мөнгөн аягийг аваад ир гэж байна гэж худал хэлэн авдарнаас нь жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-687 тоотод оршин суух Д.Мянгаагийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг өрөөсөн алтан ээмэг, 1 ширхэг эл жи /LG/ загварын гар утас, бэлэн 55,000 /тавин таван мянга/ төгрөг хулгайлж бусдад 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Монгол овогт Мөнхзулын Бум-Очирыг 3 удаагийн үйлдлээр, Бурханбуудай овогт Жаалмаагийн Мандахбаярыг 8 удаагийн үйлдлээр, Боржигон овогт Уранзаяагийн Тэмүүжинг 1 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн бусдын эд хөрөнгий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Тг 2 жилийн хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч М.Быг 2 жил 6 сарын хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ж.Мыг 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 2 (хоёр) жилийн хорих ял болгож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч М.Бт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Мөнхцэлмэг нь хохирлын эд зүйлийг хүлээн авсан, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч Б.Мөнхцэлмэгт төлөх төлбөргүй болно.
Өсвөр насны шүүгдэгч М.Боос хохирлын 20.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Ж.Маас хохирлын 370.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ж.Энхболдод,
өсвөр насны шүүгдэгч М.Боос хохирлын 250.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Ж.Маас хохирлын 250.000 төгрөгийг гаргуулан, өсвөр насны шүүгдэгч У.Тгээс хохирлын 250.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Хашдайд,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Маас хохирлын 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Нямжавд, 1.002.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Баярхүүд, 1.530.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Оюундарьд, 8.420.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд, 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Дугард, 260.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Янжинлхамд, 955.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мянгаад тус тус олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Ж.Мын өмсөж явсан гэх гутал, мөн 3 ширхэг тагш, хар өнгийн тагшны хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, өсвөр насны шүүгдэгч М.Б нь 152 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч У.Т цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Ж.М нь 117 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.